Эндодонтын салбарт ашиглагдаж буй Calcium-enriched cement (CEM)-ын талаарх судалгааны тойм
2017.07.04 5.0 0

Биосерамик материал буюу хүний биед бионийцэл сайтай керамик материалуудыг анагаах ухаан болон шүдний эмчилгээний салбарт аль алинд нь ашигладаг. Эдгээр материалуудын бүлэгт хөнгөн цагаан, циркони, bioactive glass, glass ceramics, calcium silicates, hydroxyapatite болон уусамтгай calcium phosphate болон бусад материалууд хамаардаг. Энэ төрлийн материалыг эндодонтын салбарт ашиглаж эхлэхээс өмнө шүдний имлантын салбарт голдуу ашигладаг байжээ. Тэгвэл одоо энэ материалуудыг ломбоны материалын жийргэвч, apexogenesis, apexification, сувгийн цоорлыг засварлах зэргээр өргөн хүрээнд ашиглаж байна.

Calcium-enriched cement (CEM)-нь бисерамик технологийн хамгийн сүүлийн үеийн ололтуудын нэг бөгөөд 2006 онд анх удаа шүдний эмчилгээний зах зээлд таницуулагдсан. Найрлагын хувьд mineral trioxide aggregate (MTA)-аас ялгаатай боловч эмнэлзүйн шинж чанарын хувьд адил төстэй. Энэ төрлийн цемент нь өөртөө MTA-ын хамгийн чухал шинж чанаруудыг агуулах боловч хатууралтын хугацаа богино, гараар ажиллахад хялбар, шүдний өнгийг өөрчилдөггүй, нянгийн нэвчилтийн эсрэг маш сайн битүүмжлэл үүсгэдэг зэрэг сайн талуудтай.

2006-2013 онуудад хийгдсэн CEM-ийн судалгааны тоймуудыг харахад CEM нь нянгийн эсрэг үйлчлэлээр calcium hydroxide (CH)-тай харьцуулж болохуйц бол MTA болон Portland cement (PC)-ээс илүү гэсэн байна.

CEM-ийн бионийцэлт шинж чанарын талаар судалгаануудад тус цемент нь хатууралтын явцад кальцийн ион ялгаруулах ба тэр нь фосфорын ионтой нэгдэж гидроксиапатитын талст үүсгэдэг гэсэн байна.

Олон судалгааны өгүүлүүдэд CEM материалыг MTA-г орлуулах байдлаар жийргэвчээр, сүүн шүдний pulpotomy хийх үед, сувгийн төгсгөл хэсгийн ломбоны зориулалтаар, сувгийн цоорлыг засварлах, apexification зориулалтаар ашиглах боломжтойг цохон тэмдэглэсэн байлаа.

CEM болон MTA-г сүүн араа шүдэнд ашигласан харьцуулсан судалгаагаар 6 сарын дараа аль аль материалаар эмчилсэн шүдний хувьд өвдөлт, хаван хавдар, тогшилтонд эмзэглэх байдал, эмгэг хэлбэрийн лугшсан өвдөлт байхгүй байгааг тогтоосон байна.

Энэхүү судалгаа нь “Current perspectives of bio-ceramic technology in endodontics: calcium enriched mixture cement - review of its composition, properties and applications” гарчигтайгаар Restorative Dentistry and Endodontics сэтгүүлд нийтлэгдсэн байна.


Tag:сувгийн эмчилгээ, endodontology, эмнэлзүйн практик
Бусад






avatar