БНХАУ-ын Шанхай хотод болох 19th CSA Annual Meeting & 2017 China Dental Show үзэсгэлэн яармагт өргөнөөр оролцохыг урьж байна
2017.07.10 0.0 0

СИНОФАРМ  ОУ-ын эрүүл мэндийн менежментийн корпорацын дэргэдэх Рид Синофарм менежментинг компанийн зохион байгуулж буй 19 дахь удаагийн CDS олон улсын эрүүл мэндийн нийгэмлэг, холбоод, эрүүл мэндийн салбарынхны бага хурал, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны симпозиум, эм материал, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэнд оролцох тухай.

Энэхүү арга хэмжээнд СИНОФАРМ  группын Монгол дахь төлөөлөгчийн газар ВИ ЭМ ДАБЛЬЮ ХХК 2015 оноос эхлэн албан ёсоор Монгол улсын хүндэт төлөөлөгчдийг амжилттай оролцуулж байна. Энэ жилийн арга хэмжээг Моngolian Medical and Dental Corporation /MMDC/  хамтран төлөөлөгчдийн бүртгэлийг хийж байна. Та CDS-д оролцсоноор ОУ-ын нүүр ам судлалын өнөөгийн чиг хандлага, тоног төхөөрөмжийн сүүлийн үеийн дэвшил, шинэ бизнесийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт,  амны хөндийн ОУ-ын тэргүүлэх эмч нарын богино хугацааны сургалтанд хамрагдах зэрэг олон олон шинэлэг боломжуудыг нээж өгсөн арга хэмжээнүүдэд оролцох боломжтой юм.     

Арга хэмжээний ерөнхий мэдээлэл                                                               

Title     - Scientific Congress 21th-24th Sept 2017

            - Exhibition

Period 

Move - In :       - Sept 19th - 20th, 2017

Show Date :    - Sept 21th - 23th, 2017   Move - Out : Sept 24th, 2017

           - Scientific Congress

Venue 

- National Convention and Exhibition Center Shanghai

-Exhibition

- NCEC Hall 5.2 &6.2

Exhibition scale           30000

Organizer by   Chinese Stomatological Association and Reed sinopharm

Supported by   Shanghai Stomatological Association

                        Reed Sinopharm Exhibition

           No.3 xinyuan nanlu,Chaoyang,Beijing 100027,China

                                               

2016 онд зохион байгуулсан 18-р CDS-н ерөнхий үзүүлэлтээс харахад үзэсгэлэнд  500 гаруй оролцогчид, 30 гаран бүс нутаг, бусад орны 60,000 гаруй зочид арга хэмжээгээр зорчисон байна. Энэ жил өмнөх жилээс оролцогчид 30% өсөх нь бидэнд ирүүлсэн урьдчилсан хүсэлтээс харагдаж байна.

Манай ОУБайгууллагын зүгээс Монгол улсаас оролцож байгаа хүндэт төлөөлөгчдийг онцгойлон анхааран төлөөлөгчдөөс гарах зарим төлбөрийн тодорхой хэсгийг хариуцан зардлыг хөнгөвчлөн оролцуулахаас гадна ая тухтай байлгаж тэдгээрийн бизнесийг өргөжүүлэх, өрсөлдөх чадамжийг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг бий болгоход таатай нөхцөлөөр ханган ажиллахыг зорин ажилдаг билээ.

Төлөөлөгчөөс гарах төлбөрийн тайлбар:

Энэхүү арга хэмжээнд оролцох хүндэт төлөөлөгчдийн тодорхой зардалыг СИНОФАРМ групп хариуцах бөгөөд үүнд 2017.09.20-22 хүртлэх 4 одтой зочид буудлын 2 өдрийн төлбөр, ОУ-ын хүндэт төлөөлөгчдийн үйлчилгээний хураамжны 50% буюу 200$ хариуцна. Уг төлбөрт онгоцны буудлаас нэгдсэн журмаар тосч авах үйлчилгээ, тухайн өдрүүдэд үйлчлэх тусгай зориулалтын автобус, өдрийн хоол, Шанхайн шүдний эмнэлэгээр зорчих, танхимын тусгай бизнесс лоунжаар үйлчлүүлэх, хурал, тусгай түр сургалт зэрэг үйлчилгээтэй хамааралтай төлбөр багтсан болно.

Бүртгэл:                                  2017.07.08 - 07.28 өдрүүдэд

Бүрдүүлэх материал:             1. Гадаад паспортны хуулбар

2. Оролцогчийн тээврийн зардал болон нэгдсэн үйл ажиллагааны  зардал болох 1,800,000 төгрөгийг  Монголиан медикал дентал  корпорейшн ХХК -ын Хасбанкны 5001962352 дансанд тушаасан баримт

3. Нэрээ бүртгүүлсэн байх

Холбоо барих утас:                99082008, 96082008, 99095495.

Жич: Оролцогчдын тоо хязгаартай


Tag:конференц, china, гадаад үйл явдал
Бусад






avatar