Эмгэнэл
2017.07.10 0.0 0

Монголын Нүүр Ам Судлалын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, бид бүгдийн хамтран зүтгэгч, туслан дэмжигч, эрхэм багш, БНСУ-ын Ионсей Их Сургуулийн Хүндэт профессор ЖИ ХУН ТЭЙК 2017 оны 7-р сарын 7 өдөр 94 насандаа таалал төгсөж энх амгалангийн оронд заларлаа. 

ЖИ ХУН ТЭЙК багшийн монголын төлөө зориулсан сэтгэл, Монгол улсын нүүр ам судлалын салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг бид бүхэн зүрх сэтгэлдээ үеийн үед санан дурсах болно. 

Монголын Нүүр Ам Судлалын салбарын нийт ажилтан, ажиллагсадын нэрийн өмнөөс, ар гэр, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

АШУҮИС, 

Нүүр Ам Судлалын Сургууль

Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбоо








Tag:эмгэнэл, үйл явдал, мэдээлэл, гадаад үйл явдал
Бусад






avatar