FDI congress 2017: World Oral Health Forum арга хэмжээний хүрээнд шүдний тулгуур эдийн өвчлөлийн асуудлыг авч хэлэлцэнэ
2017.07.15 0.0 0

MADRID, Spain: 8-р сарын 29-өөс 9-р сарын 1-ы хооронд FDI World Dental Federation-ы жил бүр зохион байгуулагддаг Annual World Dental Congress (AWDC) их хурал Испани улсын Мадрид хотод болно. Энэ удаагийн Их хурал дээр зургаадах удаагийн  World Oral Health Forum (WOHF) арга хэмжээ хавсран зохион байгуулагдах бөгөөд энэ жилийн форумын хүрээнд шүдний тулгуур эдийн өвчний асуудлыг авч хэлэлцэх гэнэ.

World Oral Health Forum арга хэмжээ нь 2012 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа ба World Economic Forum-ын арга хэмжээтэй төстэй хэлбэрээр зохион байгуулагдаж бодлого боловсруулагчид, эдийн засаг бизнесийн салбарын төлөөлөл цуглан дэлхийн хэмжээний болон бүс нутгийн хэмжээний бизнес үйлдвэрлэлийн салбарын хэтийн зорилтыг боловсруулан гаргадаг. Энэ ч утгаараа World Oral Health Forum нь FDI-ын Vision 2020 хөтөлбөрийн хүрээнд амны хөндийн эрүүл мэндийн хэтийн төлөвийг боловсруулж байна.

Хэдийгээр хуралдаан нэг том секц болж зохион байгуулагдаж эхэлдэг ч дотроо жижиг бүлгүүдэд хуваагдан өөр өөр илтгэгч нар амны хөндийн эрүүл мэндийн дэлхийн хэмжээний тулгамдсан асуудлууд болон боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлдэг. Форумын жижиг бүлгийн хуралдаанууд нь шүдний эмч нар болон олон нийтийн асуудлыг аль аль талаас нь хөндсөн өгөгдсөн сэдвийн хүрээнд богино илтгэл хэлэлцүүлээд дараа нь асуулт хариулт өрнүүлэх байдлаар явагддаг.

FDI-ын мэдээллээр бол World Oral Health Forum нь Их хурлууд дээр хэлэлцүүлэгддэггүй, тэр бүр шүдний салбарын арга хэмжээнүүдэд хамрагдаад байж чаддаггүй хүмүүсийн сонирхлыг татах асуудлуудыг хэлэлцүүлэхийг хичээдэг гэнэ. Жижиг бүлгийн хуралдаануудын хэлэлцүүлгийн индэрт Олон улсын байгууллагын (НҮБ, ДЭМБ, UNICEF-ийн агентлагууд) нэг төлөөлөгч эсвэл бодлого боловсруулагч нэг улстөрч (Эрүүл мэндийн, эдийн засгийн, байгаль орчны сайд г.м) шүдний салбарын болон шүдний бизнесийн салбарын нэг төлөөлөгч, FDI-ын гишүүн байгууллагын нэг төлөөлөгч, Шүдний бус олон нийтийн байгууллагын (Зүрх судасны холбоо, мэдээллийн технологи г.м) нэг төлөөлөгчийг байлцуулдаг.

Өнгөрсөн хугацаанд зохион байгуулагдсан форумууд нь амальгамын хэрэглээний талаарх Minamata Convention, чихрийн хэрэглээний асуудал, өндөр настай хүмүүст амны хөндийн эрүүл мэндийн тусламж үзүүлэх асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж шийдэлд хүрсэн байна.

World Economic Forum 2017 арга хэмжээ 8-р сарын 31 өдрийн 9:00-12:00 цагийн хооронд “Global periodontal health: Challenges, priorities and perspectives ” сэдвийн дор эхлэх ба үргэлжилсэн жижиг бүлгийн хуралдаануудад хэдийгээр шүдний тулгуур эдийн өвчин нь урьдчилан сэргийлж болох эмчилж болох өвчин боловч яагаад анхаарал татсан асуудал болоод байгаа талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Сэдвийн хүрээнд тулгамдаад байгаа асуудлууд ба авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ. Илтгэл болгоны дараа жижиг бүлгийн асуулт хариултуудын хэсэг үргэлжилнэ.

 

FDI-ын Annual World Dental Congress (AWDC) их хурал жил бүр өөр өөр улсад зохион байгуулагддаг. Энэ их хурлын зочид аны хөндийн эрүүл мэндийн салбар, шүдний тусламж үйлчилгээний хамгийн сүүлийн үеийн ололт дэвшлийн талаарх дэлхийн нэр хүндтэй илтгэгчдийн лекцийг сонсох боломжтой. Энэ жилийн их хуралд дэлхийн 24 улсын 47 нэр хүндтэй экспертүүд оролцож амны хөндийн эрүүл мэндийн холбогдолтой 30 томоохон сэдвүүдийн хүрээнд илтгэл тавина. Их хурлын хамт болох Испани хэлтнүүдийн арга хэмжээн дээр мөн 12 сэдвийн хүрээнд 26 илтгэгчид 28 илтгэл хэлэлцүүлнэ. Мөн уг их хурлын үйл ажиллагаанд оролцсон зочид төлөөлөгчид их хурлын зэрэгцээгээр зохион байгуулагдах Үзэсгэлэн худалдаа, гардан дадлагын курсуудэд хамрагдах боломжтой.

 

Их хурал ба үзэсгэлэнгийн үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Apple Store болон Google Play Store-аас FDI Madrid 2017 App татаж авах боломжтой гэнэ.

 

 

 

 

 

 

 


Tag:гадаад үйл явдал, Annual World Dental Congress, FDI
Бусад






avatar