Австралийн Шүдний Эмч нарын Холбоо (ADA) шүдний эмчилгээний аялал жуулчлал нь эрсдэл дагуулдаг болохыг анхаарууллаа
2017.07.15 0.0 0

SYDNEY, Australia: Шүдний эмчилгээний өндөр өртөг нь олонх Австраличуудын хувьд томоохон бэрхшээл болдог тул тус улсын иргэдийн хувьд хөрш зэргэлдээ улс орнуудруу аялахын зэрэгцээ шүдний эмчилгээ хийлгэх dental tourism-ыг сонгодог нь амьдралын шаардлагаар үүссэн өсөн нэмэгдэж буй бодит асуудал болоод байна. Асуудал энэ хэмжээнд хүртэл өргөжөөд байгаа тул  Australian Dental Association (ADA) эмчилгээний аялал жуулчлалаас шалтгаалсан эрсдлүүдийн талаар анхааруулга гаргаад байна.

Австрали улсын шүдний эмчилгээний аялал жуулчлал сонирхсон иргэд үнэ өртгийн хямд байдалд тулгуурлан Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын төвүүд болох Индонезийн Бали, Тайланд улс зэргээс зүүн Европын орнууд хүртэл өргөн уудам бүс нутгийн хүрээнд зорчиж байна. Хэдийгээр Австрали улсаас гадна шүдний эмчилгээ хийлгэх нь хууль бус асуудал биш төдийгүй эмчилгээний анхдагч өртөг хямд байх сайн талтай боловч цаг хугацаа өнгөрхийн хэрээр асуудал дугуулсан хүндрэлүүд үүсгэж байгааг Австралийн Шүдний Эмч нарын Холбоо анхаарууллаа.

“Иргэд шүдний эмчилгээний аялал жуулчлалыг сонирхож байгаа нь мөнгөө хэмнэх гэсэн маш энгийн асуудал дээр тулгуурлаж байна” гэж Австралийн Шүдний Эмч нарын Холбооны Амны Хөндийн Эрүүл мэндийн Комиссын орлогч дарга Dr Michael Foley үзэж байна.

“Хэдийгээр богино хугацааны дотор мөнгөө хэмнэж байгаа нь үнэн боловч ямар нэг зүйлийг буруу хийх юм бол таны төсөөлж байсан мөнгөө хэмнэх асуудал хормын дотор үгүй болж эцэстээ бүр их хэмжээний өртөг шаардсан эмчилгээ болдог” гэж тэрээр нэмж хэллээ.

Мөн шүдний эмчилгээний аялал жуулчлалд эмчилгээнээс шалтгаалсан хүндрэлүүд, эмчилгээний чанарын хатуу чанд хяналт байхгүй байх, Австрали улсад хэрэглэж байгаатай харьцуулах аргагүй чанар муутай материал ашиглах зэрэг асуудлууд байна. Хэрэв өвчтөн гадаад улсад хийлгэсэн шүдний эмчилгээнээс сэтгэл ханамж авч чадаагүй бол түүнийг засаж сэргээхэд илүү хэцүү бэрхшээлтэй байх нь бий бөгөөд үүний улмаас шүдээ авхуулахаас аргагүй байдалд хүрдэгийг ADA анхаарууллаа.

“Ерөнхий эмчилгээний болон Шүдний эмчилгээний нэлээд иж бүрэн ажилбар шаардлагатай зүйлсийг амралтын богино хугацаандаа амжуулан гадаад ул орнуудад гүйцэтгүүлэх гэж яарах хэрэггүй” гэж Dr Michael Foley анхаарууллаа.

“Хэрэв шүдний эмчилгээний иж бүрэн ажилбар хийлгэх шаардлагатай бол түүнийг аюулгүй, чанарын өндөр шаардлагын дор, эмчилгээний дараах хяналтын хамт Австрали улсдаа гүйцэтгүүлэх нь зөв” гэж тэрээр хэллээ.

 

 

 

 

 

 


Tag:австрали, гадаад үйл явдал, dental tourism
Бусад






avatar