Шүд хавиралтыг эмчлэх төхөөрөмж бүтээхэд санхүүжилт босгох Kickstarter компанит ажиллагаа эхэллээ
2017.07.18 0.0 0

DENVER, USA: Бизнесмен, үйлдвэрлэгч Brock Predovich шүд хавирах эмгэгийг эмчлэх нэгэн гайхамшигтай төхөөрөмжийн хөгжүүлэлтэн дээр ажиллаж байна. Энэ сарын эхээр уг эмгэгийг эмчлэх BruxRelief төхөөрөмжийг бүтээх санхүүжилт босгох компанит ажлын хүрээнд төлөвлөж байсан 10 000 ам.доллараас давсан санхүүжилт босгосон тул одоо уг төхөөрмжийг үйлдвэрлэлд шилжүүлэхээр Crowdfunding хийж байна.  

BruxRelief гэдэг нь хагас саран хэлбэртэй төхөөрөмж бөгөөд зориулалтын наалдуулагч бодисын тусламжтайгаар чихний ард бэхэлдэг. Уг төхөөрөмж нь одоогоор патентжуулалтын шатандаа яваа булчингийн үйл ажиллагааг хэмждэг мэдрэгчийн технологийг ашиглан өвчтөний шүдээ хавирах үеийн булчингийн үйл ажиллагааг ялгаж таньдаг. Өвчтөн шүдээ хавирч байгааг илрүүлмэгц төхөөрөмж өвчтөнд тээр болохгүйгээр үл мэдэг чичирхийлэл үзүүлэж булчинг тайвшруулсанаар шүд хавиралтыг зогсоодог. Төхөөрөмжийг өдөр ч шөнө ч зүүж хэрэглэж болно.  BruxRelief нь шүд хавиралтыг бүртгэж авсанаар Bluetooth-ээр гар утасны аппруу мэдээллээ дамжуулдаг бөгөөд шүд хавиралтын төрөл болон эрчим зэргийг анализ хийх боломжтой.

Brock Predovich-ын шүд хавиралтын эсрэг төхөөрөмж бүтээх санаачилга нь түүний өөрийн биеийн эрүүл мэндийн асуудал дээр үндэслэсэн бөгөөд мотоциклийн аваарт орсоны улмаас үүссэн ууц нурууны гэмтэл нь түүнд тайван унтаж амрахад томоохон асуудал айдас түгшүүр үүсгэх болсоноос улбаалжээ. “Би өдрийн цагаар ч шүдээ байнга хавирдаг байсан бөгөөд үргэлж л хэн нэгэнтэй тулалдахад бэлдээд байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан. Өглөө сэрэхэд маань шүдээ хавсрсаны улмаас эрүү маань хөндүүр босч ирдэг байлаа” гэж тэрээр тайлбарлаа.

Төхөөрөмжийг бүтээх төлөвлөгөөнөөс харвал одоогоор төхөөрөмжийн дизайныг эцсийн байдлаар хэлэлцэж байгаа ба ямар материалаар үйлдвэрлэхээ шийдчихсэн байгаа юм байна. Эхний байдлаар Польш улсад гарааны санхүүжилтэнд хандив өргөсөн хүмүүст зориулж 1000 ширхэгийг үйлдвэрлэнэ, 6-8 сарын дараа Хятадын зах зээлд зориулж 10 000 ширхэгийг үйлдвэрлэнэ. Үүний дараа Amazon.com онлайн хцдалдааны дэлгүүрээр нэг бүрийг нь 100 ам.доллараар худалдаалахаар төлөвлөж байна.   

 

 

 

 

 

 


Tag:бруксизм, технологийн мэдээлэл, төхөөрөмж
Бусад






avatar