Уруул тагнайн төрөлхийн сэтэрхийн мэс засал ба оюуны хөгжлийн бэрхшээлийн хооронд хамаарал байхгүй гэнэ
2017.07.19 0.0 0

ODENSE, Denmark/IOWA CITY, Iowa, USA: Судлаачдын хувьд хүүхдийг хэт балчир насанд нь ерөнхий мэдээ алдуулалт, унтуулгын дор мэс засал хийх нь хожуу үе шатанд оюун ухааны хөгжлийн бэрхшээлээр илэрдэг байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлдэг. Үүний улмаас хүүхдийн хэт балчир насанд хийгдэх шаардлагатай уруул тагнайн мэс заслын улмаас танин мэдэхүйн үйл ажиллагааны хөгжлийн бэрхшээл үүсч энэ нь сурлагын чанарт нөлөөлдөг байж болзошгүй гэсэн ойлголт байдаг. Тэгвэл Данийн Southern Denmark Их Сургууль болон АНУ-ын Iowa Их Сургуулийн судлаачдын хамтарсан судалгаагаар уруул тагнайн сэтэрхийтэй хүүхдийн сурлагын амжилтын үзүүлэлт нь хэт балчир насандаа ерөнхий унтуулгатай мэс засал эмчилгээнд орсонтой хамаагүй болох нь тогтоогдоод байна.

Хүүхдийн яг аль насанд ерөнхий мэдээ алдуулалт болон унтуулга нь хамгийн сөргөөр нөлөөлдөг талаар тодорхой нотолгоо байхгүйн улмаас энэ талаар төрөл бүрийн маргаан өрнөдөг. Үүний нэгэн адил хэт балчир насандаа уруул тагнайн мэс засал хийлгэсэн өсвөр насны хүүхдүүдэд энэ нь сурлагын амжилтанд нь нөлөөлж байгаа эсэх талаар ч тодорхой баталгаатай нотлогдсон зүйл байхгүй байна. Тэгвэл энэ асуудлыг тодруулах үүднээс  Dr Nicola G. Clausen-ы удирдсан судлаачдын баг балчир насандаа ерөнхий мэдээ алдуулалт хийлгэсний улмаас мэдээ алдуулагч бодисуудыг нейротоксик хорт нөлөөлөлд өртсөн хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийн төгсөлтийн шийдвэрлэх шалгалтан дээрээ ямар үр дүн үзүүлж байгааг судалж үзсэн байна.

Судалгаанд Данийн үндэсний мэдээллийн санд тулгуурлан уруулын, тагнайн эсвэл хоёр мэс заслыг хамтад нь хийлгэсэн гэсэн 558 хүүхдийг хамруулсан байна. Эдгээрээс 509 хүүхэд нь ерөнхий мэдээ алдуулалт наркозын дор хамгийн багадаа нэг удаа уруул тагнайн мэс засалд орж байсан байна. Судалгаанд авсан хүүхдүүдийн сурлагын амжилтыг хяналтын бүлгээр авсан хүүхдүүдийн сурлагын үзүүлэлттэй харьцуулан тодорхойлжээ.

Уруулын сэтэрхий, уруул тагнайн сэтэрхийтэй хүүхдүүд нь мэс заслын заалтаар нялх балчир насандаа ерөнхий мэдээ алдуулалтанд орж байсан боловч 9-р ангийн шалгалтын оноогоор зөвхөн уруулын сэлэрхийтэй эсвэл уруул тагнайн хавсарсан сэтэрхийтэй болон хяналтын бүлгээр авсан хүүхдүүдийн хооронд статистикийн хувьд ач холбгодол өгөхүйц ялгаа гараагүй байна. Харин дан ганц тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдийн хувьд хяналтын бүлгийн хүүхдүүдээс доогуур онооны үзүүлэлттэй байсан байна. Тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдэд мэс заслыг бусад хэлбэрийн согогтой хүүхдүүдээс арай хожуу үе шатанд хийдгээрээ ялгаатай.

“Бидний хийсэнтэй адил төрлийн судалгаанууд нь мэдээ алдуулагч эмийн бодис хөгжиж байгаа тархинд хор нөлөөгүй гэдгийн хангалттай хэмжээний нотолгоо болж чадахгүй. Хэдийгээр мэдээ алдуулалт нь алс хэтийн байдлаар хор хөнөөл учруулах потенциалный аюултай зүйлсэд хамаарч байгаа ч эдгээрээс өөр бусад хүчин зүйлс хүүхдийн оюун ухааны хөгжилд нөлөөлдөг нь харагдаж байна” гэж Dr Nicola G. Clausen хэлж байна.

Судлаачид судалгааны дүгнэлтэндээ уруул тагнайн сэтэрхийн төрөл нь мэдээ алдуулалт хийсэн нас, хэдэн удаа мэс засал хийсэн гэснээс илүү хүүхдийн оюун ухааны хөгжилд нөлөөлж байна гэсэн байна. Судлаачдад хэдийгээр хангалттай хэмжээний нотолгоо байхгүй байгаа ч эрүү нүүрний мэс засалчдад нейротоксик үйлчлэлтэй ерөнхий мэдээ алдуулалтын аргаа өөрчлөх талаар бодож үзэхийг зөвлөсөн байна.

Энэхүү судалгаа нь “Oral clefts and academic performance in adolescence: The impact of anesthesia-related neurotoxicity, timing of surgery, and type of oral clefts” гарчигтайгаар Cleft Palate–Craniofacial Journal сэтгүүлийн долдугаар сарын дугаарт нийтлэгдсэн байна.

 

 

 


Tag:уруул тагнайн сэтэрхий, Research, судалгааны тойм
Бусад






avatar