Робот мэс заслын төхөөрөмж ашигласнаар хүзүү толгойн хавдарын мэс заслын хугацаа болон хүндрэлийг бууруулж байна
2017.07.21 0.0 0

Хэл залгиурын хэсгийг хамарсан хавдар нь эрүү нүүрний мэс засалчдын хувьд хүрэхэд хэцүү, нэмэлт ажилбар шаарддаг, удаан хугацааны нөхөн сэргээлт шаарддагатай хүнд хэлбэрийн мэс засалд тооцогддог. Гэвч  da Vinci Transoral Robotic Surgery (TORS) төхөөрөмж ашигласнаар дунд зэргийн үе шатандаа яваа хавдрын мэс заслын нөхөн сэргээлтийг сараас хэдхэн хоног хүртэл хугацаагаар бууруулах боломжтой болохыг Австралийн New South Wales-ын  Nepean Hospital –д хийгдсэн мэс засал нотлон харууллаа.

“Робот мэс засалч ашиглахгүйгээр ердийн аргаар гүйцэтгэвэл хэл залгиурын хорт хавдар нь мэс заслын аргаар авахад хамгийн хэцүү ажилбарт тооцогддог. Мэс засал хийхийн тулд залгиур орчимд бараг нэг чихнээс нөгөө чих хүртэл маш том зүслэг хийж нээх шаардлагатай. Үүний зэрэгцээгээр хэлний угт байрлах хавдарыг авахын тулд эрүүг оочийн хэсгээр нь салгадаг” гэж толгой хүзүүний мэс заслын салбарын профессор Ronald Chin, Bsc(Med) хэлж байна.

“Өвчтөний нүүрэн дээр үүссэн томоохон хэмжээний шархыг нөхөхийн тулд заавал нэмэлт арьс болон тагнайн хэсэг шилжүүлэн суулгах шаардлагатай” “Мэс заслын дараа өвчтөн залгих болон ярих үйл гүйцэтгэж сурахын тулд сар гаран нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх ёстой. Мэс засал өөрөө, мэс заслын дараах нөхөн сэргээлтийн урт хугацаа, мэс заслаас үүсэх гэмтэл шарх зэрэг нь өвчтөнд өөрт төдийгүй гэр бүлийн хүмүүст нь бэрхшээл дагуулдаг” гэж тэрээр нэмж тайлбарлалаа.

Харин da Vinci Transoral робот төхөөрөмжийн тусламжтайгаар мэс засалч өвчтөний амыг маш хялбарханаар нээж роботын гар өвчтөний аманд орж мэс засал гүйцэтгэж байна. Робот төхөөрөмж нь хавдарыг дээд зэргийн өндөр нягтралтайгаар 3D байдлаар харуулах ба хүний гараас илүү мэдрэмжтэй жижиг төхөөрөмжөөр мэс заслыг гүйцэтгэнэ.

Хэрэв робот төхөөрөмж ашиглахгүйгээр мэс заслыг гүйцэтгэвэл мэс засал дунджаар 12 цаг үргэлжлэх ба мэс заслын дараа 5-7 хоног эрчимт эмчилгээ хийгдэж эмнэлэгт 2-3 долоо хоног хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байдаг. Тэгвэл робот төхөөрөмж ашигласнаар энэ хугацаа гайхамшигтай хэмжээнд хоргодож мэс засал хийлгэснээс ердөө 24 цагийн дараа өвчтөн юм ууж, идэж 2 хоногийн дараа эмнэлгээс гарсан байна.

Тухайлбал Brian Hodge хэмээх өвчтөн хэлний угтаа маш том хорт хавдартай. Тэрээр өмнө нь толгой хүзүү орчмыг хамарсан өөр төрлийн хавдартаа туяа эмчилгээ хийлгэсэн тул арьс болон булчингийн байдал мэс засал хийхэд ямар ч мэс заслчийн хувьд бэрхшээлтэйд тооцогдохоор болсон. “Ronald Chin эмч надад нүүрийг тэр чигээр нь нээхийн оронд робот ашиглая гэхэд нь би зөвшөөрсөн. Үр дүнд нь хоёр өдрийн дараа би гэртээ харьсан. Ямар ч шарх сорви алга” гэж Brian Hodge хэлж байна.

Одоо Brian Hodge юм идэж ууж залгиж ярьж чадахаас гадна караокед дуу дуулж ч чадаж байна.

“Бид өвчтөндөө чанарын дээд зэргийн үйлчилгээг үзүүлж чадсанаар өвчтөний амьдралын чанарыг хадгалан авч үлдэхэд ч тус дэм болж чадаж байна” гэж Ronald Chin профессор хэлж байна. “Nepean Hospital эмнэлэгтээ дэлхийн түвшний робот мэс заслын үйлчилгээг нэвтрүүлж чадсанаараа бахархаж байна” гэж тэрээр цохон тэмдэглэлээ.

 

 

 

 

 


Tag:эрүү нүүрний мэс засал, Tech, технологийн мэдээлэл
Бусад






avatar