Австрийн старт-ап компани өдөр тутмын шүд угаах аргачлалд хувьсгал авчрах шинэ төхөөрөмжийн санаа дэвшүүллээ
2017.07.24 0.0 0

VIENNA, Austria: Энэ сарын эхээр Австрийн старт-ап Amabrush компани шинэ санааны хөрөнгө босгох Kickstarter арга хэмжээн дээрээ шүдийг ердөө 10 секундын дотор бүрэн цэвэрлэх автомат төхөөрөмжөө танилцууллаа. Биотехнологийн салбарын инженерүүд болон эрүүл мэндийн мэргэжилтнүүдээс бүрдсэн Amabrush старт-ап нь хүмүүсийн цаг, мөнгийг хэмнэснээр өдөр тутмын шүд угаах аргачлалд хувсгал хийх, ердийн шүд угаах аргачлалаас илүү үр дүнтэй, ашиглахад хялбар байх арга замыг хайж энэ төслийг эхлүүлсэн байна.

Amabrush шүд цэвэрлэх төхөөрөмж нь амны хэсэг, бариул ба шүдний оо агуулсан капсул гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Уян зөөлөн амны хэсэг нь нянгийн эсрэг үйлчлэлтэй силикон материалаар хийгдсэн ба 3 хэмжээст орон зайн байрлалаар шүдийг хоёр талаас нь угаахаар тохируулсан сойзны үстэй. Сойзны үснүүд нь голдоо бичил сувганцар агуулах ба үүгээр оог шахах зориулалттай. Зохион бүтээгчдийн хэлж байгаагаар энэхүү сойзны үс нь буйлыг гэмтээхгүй байхаар хагалттай уян зөөлөн ч шүдийг бүрэн цэвэрлэхэд хангалттай бат бөх гэнэ. Ердийн шүдний сойз болон электрон сойзны нэгэн адил энэхүү шүд цэвэрлэх төхөөрөмжийн амны хэсгийг 3-6 сарын хугацаанд солиод байх боломжтой. Нэг ийм амны хэсэг нь 6 еврогийн үнэтэй худалдаалаагдах гэнэ.

Төхөөрөмжийн бариул нь сойзны үсэнд хэлбэлзэх хөдөлгөөн үүсгэхийн тулд 9.5G далайцтайгаар хүчтэй чичирхийлдэг. Бариуланд байх тохиргоог ашиглан чичирхийлэлтийн давтамжийг өөрчлөх боломжтой. Чичирхийлэлтийн давтамж болон сойзны үсний хөдөлгөөн хоёр нь өөр хоорондоо нягт хамааралтай зохиомжлогдсон. Учир нь Amabrush нь шүдийг ердөө 10 секундын хугацаанд иж бүрэн цэвэрлэхээр зохиомжлогдсон тул энэ хугацаанд амжин шүдний гадаргуу бүрийг 8 удаа сойздох шаардлагатай байдаг нь ердийн шүд угаалтаас илүү урт хугацааны үр дүнтэй аргачлал юм.

“Бид шүд цэвэрлэх энэхүү төхөрөмж бүтээх санаагаа автомат шүдний сойзноос олсон. Учир нь шүдээ угаахдаа хүн бүр л тээршаах нь их байдаг шүү дээ. Тольны өмнө 2 минутын хугацаанд, тэгээд өдөрт хоёр удаа ийнхүү зогсох ёстой нь хэн бүхэнд таатай зүйл биш. Энэ тал дээр бол  Amabrush шүд цэвэрлэх төхөөрөмж нь жинхэнэ хувсьгал авчрах болно” гэж шүд цэвэрлэх төхөөрөмжийн загварыг аль 2015 оны үед боловсруулан гаргасан Amabrush сарт-апын гүйцэтгэх захирал Marvin Musialek хэлж байна. Энэ төхөөрөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд механик инженер талаас Martin Forstenpointner, биомедикал инженерчлэл талаас Alexander Stummer болон Dr Hady Haririan шүдний эмч нар туслаж байна.

Уг төхөөрөмжийг бүтээхэд эхний санхүүжилт босгох Kickstarter үйл ажиллагааны зорилт болох 50 000 еврогийн санхүүжилтийг үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэнээс ердөө ганцхан цагийн дотор олсон байна. Одоогийн байдлаар уг төхөөрөмжийг дэмжиж 14,980 хүн хандив өргөж төслийн санхүүжилтийн нийт үнийн дүн 1,759,400 евро хүрээд байна. Иймд тус старт-ап компани шүд цэвэрлэх Amabrush төхөөрөмжөө 12 сар гэхэд захиалагчдадаа түгээж эхлэхээр зорин ажиллаж байна.


Tag:технологийн мэдээлэл, шүдний сойз, Tech
Бусад






avatar