Шүдний тулгуур эдийн өвчин ба метаболик синдром хоорондоо хамааралтай юу?
2017.07.25 0.0 0

Шүдний тулгуур эдийн өвчин гэдэг нь буйлны үрэвсэлийн хүндэрсэн хэлбэр бөгөөд буйл төдийгүй шүдний орчин тойрны эдүүд үрэвсэж ясны эд хатингаршсанаар шүдээ алдахад хүргэдэг даамжирсан явцтай өвчин юм. Харин метаболик синдром буюу бодисын солилцооны эмгэг хамшинж гэдэг нь цусны даралт ихдэх, хэвлийн таргалалт, цусан дахь сахар ихсэх, цусан дахь триглицеридийн хэмжээ ихсэх, өндөр нягтралт липопротейны хэмжээ багасах зэрэг бодисын солилцооны хамааралтай олон шинж тэмдгүүдийн нийлбэр хэлбэрээр илэрдэг эмгэг өөрчлөлт юм. Энэ нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин болон зүрх судасны өвчнийг гол өдөөгч хүчин зүйл болдогоороо аюултай.

Буйлны үрэвсэлийн үед илэрдэг архаг хэлбэрийн, удаан хугацааны явцтай үрэвсэл нь метаболик синдромын үед илэрдэг архаг үрэвсэлтэй ямар нэгэн хэлбэрээр холбоотой юу гэсэн асуудал судлаачдын анхаарлыг удаан хугацааны турш татсаар ирсэн байдаг.

Тэгвэл Archives of Oral Biology (August 2014, Vol. 59:8, pp. 855-870) болон Journal of Clinical Endocrinology and Metabolism (October 2008, Vol. 93:10, pp. 3989-3994) сэтгүүлүүдэд нийтлэгдсэн судалгааны материалуудад метаболик синдром болон шүдний тулгуур эдийн өвчний хоорондын маш тодорхой хамаарлыг дэлгэн үзүүлсэн байна.

Мөн 2015 оны 2-р сард  Mediators of Inflammation сэтүүлд нийтлэгдсэн тойм өгүүлэлд аутоиммуны өөрчлөлт болон архаг өвчнүүдийн хамаарлын талаар тоймлон үзүүлсэн бол 2014 оны 5 –р сард Autoimmune Diseases сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд аутоиммуны өвчин ба тулгуур эдийн өвчний хамаарлын талаар өгүүлсэн байдаг.

Метаболик синдромын маркеруудын хэмжээг багасгах оролдлого хийх нь шүдний тулгуур эдийн өвчний тархалтыг бууруулахад тустай талаар дурдсан байна.

  • 2009 оны  Journal of Periodontology (May 2009, Vol. 80:5, pp. 759768) сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэл дээр ан агнуурын болон байгалиас түүвэрлэх аргаар бэлтгэсэн байгалийн гаралтай хоол хүнс хэрэглэх нь буйлны ховил хонхорт байх эмгэг төрөгч нянгуудыг багасгах байдлаар буйлны үрэвсэлд сайнаар нөлөөлдөг талаар тэмдэглэсэн байна
  • 2012 оны Diabetes, Metabolic Syndrome and Obesity: Targets and Therapy (July 2012, Vol. 5, pp. 175189) өгүүлэл дээр буудай болон сахарнаас үүсдэг acellular carbohydrates нь lipopolysaccharides or LPS зэрэг эмгэг төрөгч нянгийн хамт нарийн гэдэсний ханаар дамжин хэрхэн архаг хэлбэрийн үрэвсэл үүсгэдэг тухай тайлбарласан байна
  • 2014 оны Lipids in Health and Disease (October 1, 2014) гарсан өгүүлэл дээр ан агнуурын болон байгалиас түүвэрлэх аргаар бэлтгэсэн байгалийн гаралтай хоол хүнс хэрэглэх нь метаболик синдромын маркерүүдийг сайжруулдаг талаар тэмдэглэсэн байдаг.

Одоогоор ан агнуурын болон байгалиас түүвэрлэх аргаар бэлтгэсэн байгалийн гаралтай хоол хүнсний эрүүл мэндийн ашиг тусын талаар урт хугацааны хангалттай хэмжээний шинжлэх ухааны нотолгоо байхгүй байгаа ч сүүлийн үеийн шижлэх ухааны өгүүлүүдээс байгалийн гаралтай хоол хүнс хэрэглэх нь бид бүхний генийн кодод анхнаасаа тусгагдаж өгсөн тул архаг хэлбэрийн үрэвсэл үүсгэхгүй байх, шүдний тулгуур эдийн өвчинд өртөхгүй байх, метаболик синдром болохгүй байх сайн талтай гэж үзэж байна.

Шинжлэх ухааны өнөө үеийн мэдлэг мэдээллээс харахад метаболик синдром өртсөн хүмүүс шүдний тулгуур эдийн өвчинд автах, шүдний тулгуур эдийн өвчтэй хүмүүс метаболик синдромтой байх зэргээр харилцан хамаарал ажиглагдаж байна.  

 

 

 

 

 


Tag:тулгуур эдийн өвчин, судалгааны тойм, Research, Metabolic syndrome
Бусад






avatar