OSSTEM IMPLANT Япон улсын имплантын зах зээл дээр өөрийн эзлэх хувийг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна
2017.07.26 0.0 0

SEOUL, South Korea: Өмнөд Солонгосын Имплантын үйлдвэрлэгч OSSTEM IMPLANT компани Япон улсын зах зээл дээр өөрийн эзлэх хувийг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байгаа талаар тус компаний гүйцэтгэх захирал Kim Hae-gon Korean Times сонинн өгсөн ярилцлагандаа дурдсан байна. Энэ зорилгын хүрээнд тус компани 2019 он гэхэд Япон улс дахь худалдааны оффисын тоог 12-аас 22 болгож бараг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

1997 онд байгуулагдсан тус компани одоогийн байдлаар Япон улсын имплантын зах зээлийн дөнгөж 3 орчим хувийг эзэлж байна. Гэсэн хэдий ч Өмнөд Солонгосын имплантын үйлдвэрлэгч тус компани маш амжилттай ажиллаж дэлхийн имплантын зах зээлийн эзлэх хувийг өөрийн харьяалагдах сегмент дээрээ 50 хувьд хүргээд байна. OSSTEM өөрийн эзэмшлийн хүрээг бага багаар тэлж Straumann, Nobel Biocare зэрэг Премиум түвшний өрсөлдөгчидтэй бодитоор тэмцэлдэж эхлээд байна. “Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчдийн амжилт олж буй шалтгаан нь их хэмжээний орлого ашгийн төлөө хөөцөлдөх бус бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулахын тулд судалгаа бүтээгдэхүүний хөгжүүлэлтэнд хөрөнгө оруулж байгаа явдал юм” гэж Kim Hae-gon захирал хэлж байна.

Америк болон Европын зах зээлүүдтэй харьцуулбал одоогоор Япон улсад имплант эмчилгээний эрэлт тийм ч өндөр бус байна. Гэвч тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа тус компаний хувьд жилийн орлогоо 2023 он гэхэд 3 тэрбум иэн (US$27 million) хүргэж чадна гэдэгтээ итгэлтэй байна. 2016 оны байдлаар OSSTEM япон улсын зах зээлээс хэдийнээ 600 сая иэн (US$5.48 million) татаж чадсан нь 2012 оны үзүүлэлттэй харьцуулахад 150 хувиар өсөөд байна.

Япон улсад ийнхүү амжилт олж байгаа шалтгаан нь эрдэм шинжилгээ болон бүтээгдэхүүний хөгжүүлэлтэнд хөрөнгө оруулж байгаа явдал гэж Kim Hae-gon үзэж байна. Эцсийн дүндээ OSSTEM зөвхөн чанартай имплант болон тоног төхөөрөмж үйлдвэрлэхийг хичээх бус имплантын салбарт ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийн боловсролын асуудал дээр анхааран ажиллаж байна. Тухайлбал тус компаний зүгээс шүдний эмч нарт зориулан имплант суулгах мэс ажилбарын чиглэлээр өндөр түвшний сургалтуудыг зохион байгуулж байна. “Энэ бол Япон улсын хэмжээн имплантын талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх бидний хүчин чармайлтын нэг хэсэг бөгөөд ингэснээрээ бидний брэндийн нэр хүнд тус улсад дээшилнэ гэж үзэж байна” гэж тэрээр хэллээ.

“Япон улсаас их хэмжээний орлого ашиг хийх гэдэг нь бидний хувьд ганцхан шөнийн дотор хийчихэж болох тийм ч амар ажил биш гэдэг нь үнэн ч цаг хугацаа өнгөрхийн хэрээр бид тус улсад өөрийн маш тодорхой байр суурийг бүрдүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Манай бүтээгдэхүүн үнийн хувьд өрсөлдөх чадвар өндөр, чанар сайн байгаа нь тус зах зээлийн тэргүүлэгчдэд хангалттай хэмжээний аюул занал учруулж чадна. Эцсийн дүндээ бид өөрсдийн бүтээгдхүүнээр Солонгос улсдаа яаж амжилт олсон шиг зүйлийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэж тэрээр цохон тэмдэглэлээ.

 

 

 

 


Tag:Osstem implant, гадаад үйл явдал, менежемент
Бусад






avatar