Digital dentistry салбарт хамаарагч хэн бүхнийг Сингапур улсад урьж байна
2017.07.27 0.0 0

8-р сарын 18-21 хооронд CAD/CAM and Digital Dentistry International Conference-ын Азийн салбар хуралдаан Сингапур улсын Suntec Singapore Convention and Exhibition Centre-д болж дижитал дентистри салбарын дэлхийн шилдэг мэргэжилтнүүд хуран цуглах гэж байна.

Сүүлийн 12 жилийн хугацаанд CAD/CAM болон digital dentistry салбарын хөгжил дэвшил нийт шүдний эмчилгээний салбарын шинжлэх ухааны ойлголтын хүрээнд голлох түлхүүр хүчин зүйл нь байсаар байлаа. Иймд энэ их хурлын хөтөлбөрийн үндсэн зорилго нь тус салбарт гарсан хамгийн сүүлийн үеийн мэдлэг мэдээллээр хуралд оролцогчдыг хангах явдал юм. Энэ зорилгод нийцүүлэн тус их хурлын шинжлэх ухааны салбар хороо шинжлэх ухааны өргөн хүрээг хамарсан scientific sessions, өөр хоорондоо ялгаатай олон салбарыг хамарсан экспертүүдийн илтгэлүүд бүхий асуудалд суурилсан хэлбэрээр зохион байгуулагдах панель хэлэлцүүлгүүдийг хурлын хөтөлбөрт хамруулсан байна.

780 шүдний мэргэжилтнүүд болон 89 шүдний техникч хамрагдан маш амжилттай зохион байгуулагдсан 2015 оны их хурлын дараа энэ жилийн их хурал нь Singapore Dental Week 2017 арга хэмжээний хүрээн дор хэд хэдэн онцлог, тусгай үйл ажиллагаануулын хамт зохион байгуулагдах гэж байна. 8-р сарын 18-20 хооронд болох гол үйл ажиллагаануудад 8-р сарын 18-ы өдөр болох анхны Digital Orthodontic Forum, 19, 20-ы өдрүүдэд болох Шүдний техникч нарт зориулсан тусгай хуралдаан, Эмнэлзүйн үзүүлэн зэргээс гадна олон салбарыг хамарсан гардан дадлагын сургалтуудыг дурдаж болно.

Энэ жилийн их хурлын шинжлэх ухааны хөтөлбөр нь дэлхийд нэртэй 28 илтгэгчдийг хамарсан 40 илтгэлээс бүрдэж байгаа ба илтгэлүүд нь CAD/CAM, smile analysis, нүүр амны согог засал ба дижитал ортодонт зэрэг олон сэдвийг хамарч байна. Эмнэлзүйн салбарын хамгийн сүүлийн үеийн ололт дэвшил, маркетингийн боломжууд, шинээр нэвтэрч буй технологи зэргийг интерактив, live үзүүлэн, гардан дадлагын сургалт хэлбэрээр танилцуулна.

Их хурлын зэрэгцээгээр зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаанд дэлхийн шилдэг 40 үйлдвэрлэгч хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлж оролцох гэнэ.

 

 


Tag:конференц, Сингапур, гадаад үйл явдал
Бусад






avatar