Эмчилгээний таниулсан зөвшөөрөл гэж юу вэ? Таниулсан зөвшөөрөл авахад бодолцох асуудлууд
2017.08.08 0.0 0

Өвчтөнөө хувь хүний хараат бус байдал талаас нь хүндлэх  гэдэг нь тэр өөрөө ямар эмчилгээг, хэзээ, хэнээр хийлгэхийг хүсэж байгаа шийдэрээ хөндлөнгийн хэн нэгний нөлөөлөлгүйгээр өөрөө бие даан гаргах эрх бөгөөд энэ утгаараа энэ нь орчин үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний маш чухалд тооцогдох асуудлын нэг болоод байна. Өөрөө  бие даан шийдвэр гаргах гэдэг нь хүний эрх чөлөөний хууль эрхзүйн ойлголтын хүрээнд хувь хүн өөрийн зорилт зорилгоо тодорхойлох онцгой эрхийн нэг хэсэг тул энэхүү үйл ажиллагаанд хөндлөнгийн хэн ч нөлөөлөл учруулах ёсгүй. Түүхэнд   ‘medical paternalism’ хэмээн нэрлэгддэг анагаах ухааны хөгжийн үе шатанд өвчтөн, түүнийг эмчилж буй эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтаны хооронд анагаах ухаан талаас мэдлэг мээдллийн хүрээнд нэлээд том орон зай орхигдсон байдаг. Үүний үр дүнд өвчтөнийн итгэлийг авсан эмч хүн өөрийнхөө хүсэл зорилгод нийцсэн юуг ч хийх боломжтой байсан байна.

Тэгвэл “Эмч бүхнийг мэддэг” хэмээх энэ чиг хандлага 1980-аад оны үеэс өөрчлөгдөж эхэлсэн ба анагаах ухааны тусламж үйлчилгээний талаар мэдлэг мэдээлэлтэй хүмүүсийн шахалтаар интернетийн хэрэглээ дэлгэрсэнийг даган илүү хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж байна. Өнөө цаг үед өвчтөн гэдэг бол түүнд хамааралтай эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээний талаарх шийдвэр гаргалтын хамгийн гол шийдвэр гаргагч хүчин зүйл нь болоод байна.   

 

Гурвалсан хэмжигдэхүүн

Таниулсан зөвшөөрлийг дараах гурван хэмжигдэхүүнд үндэслэн дүгнэх шаардлагатай

Ёс зүйн хэмжигдэхүүн - Өвчтөн бидэнд эрүүл мэндийн салбарын ажилтны хувьд хэнд нь итгэлээ өгөхөө сонгох эрхтэй

Хууль эрхзүйн хэмжигдэхүүн – Таниулсан зөвшөөрөл нь одоо хрэгжиж буй хууль зүйн хүрээнд хүчин төгөлдөр байх ёстой

Хүн гэдэг үүднээс харах хэмжигдэхүүн – Эмчилгээ үйлчилгээг хэнд ч үзүүлэхдээ бид ямарч нөхцөл байдалд өөртөө, өөрийн ойр дотны хүмүүстээ үзүүлж байгаа мэт нэгэн ижил үйлчлэх ёстой

Эдгээр гурван хэмжигдэхүүнүүд нь аль аль нь чухал боловч эдгээрийг зарим нэг түлхүүр зарчмуудын хамт ашиглах нь элбэг байдаг. Өвчтөний таниулсан зөвшөөрөлтэй холбоотой асуудал дээр хүн гэдэг хэмжигдэхүүнийг тулгуурлах нь ихэнхдээ зөв шийдвэр гаргахад хөтөлдөг.

 

Таниулсан зөвшөөрөл авахын өмнө бодолцох зүйлс

 

Чадавхи

Тухайн хүний нөхцөл, эмнэлзүйн нөхцөл байдал, эмчилгээний хувилбаруудын талаар өгч байгаа мэдээллийг ойлгож хүлээн авах, тухайн хүн өөрийгөө төлөөлөн хүчин төгөлдөр таниулсан зөвшөөрөл өгөхөд бодолцож үзэх ёстой урьдал нөхцөл байдал нь тухайн хүн үүнийг гүйцэтгэж чадах эсэх “чадавхи”-н тухай асуудал юм. Чадавхитай өвчтөн гэдэг бол эмналзүйн нөхцөл байдал, эмчилгээний зорилго, эмчилгээнээс гарах үр дүн ба эрсдэл, эмчилгээний хувилбарууд болон тэдгээрийн давуу ба дутагдалтай талуудын талаар ухамсарлан ойлгох чадвартай хүн юм. Ийм хүмүүс нь эмчилгээтэй холбоотой зөв асуултуудыг тавьж, өөрийн шийдвэр гаргалтын талаар шаардлагатай цагт ойлгомжтой мэдээлэл өгдөг нь тухайн хүний чадавхитай эсэхийг үнэлэх түлхүүр хүчин зүйл юм. Оюун санааны бүрэн бойжилтонд хүрээгүй бага насны хүүхдийг энэ утгаар нь чадавхийн хувьд хангалтгүй гэж үзнэ. Харин оюун санааны хөгжилт бүрэн явагдсан ахлах ангийн хүүхдийн хувьд өгч байгаа мэдээллийг хүлээн авч, ойлгож, ухамсартайгаар шийдвэр гаргах чадвартай байдаг ч тэдгээрийг ‘Gillick competence’ гэж үздэг бөгөөд энэ нь таниулсан зөвшөрөл авах насанд хараахан хүрээгүй гэсэн утга юм.

Нөгөө талаар хэвийн чадавхитай насанд хүрсэн өвчтөн ч тодорхой нөхцөл байдалд шийдвэр гаргах чадавхигүй болдог. (ухаан алдах, тархины сэтгэн бодох үйл ажиллагааг дарангуйлах бодисын нөлөөгөөр) Оюун санааны архаг хэлбэрийн хомсдол бүхий өвчтөн бол хэзээ ч өөрийгөө төлөөлж хүчин төгөлдөр таниулсан зөвшөөрөл үйлдэж чадахгүй.

 

Эрх

Оюун ухааны хувьд бүрэн чадавхитай 16-аас дээш насны хэн бүхэн түүнд хийгдэх эмчилгээний талаар таниулсан зөвшөөрөл авах эрхтэй. Оюун ухааны хувьд бүрэн бойжилтонд хүрээгүй бага насны хүүхдийн хувьд хууль эрхзүйн хүрээнд итгэмжлэл авсан асран хамгаалагч нь түүний өмнөөс таниулсан зөвшөөрлийг гүйцэтгэх эрхтэй.

 

Таниулсан зөвшөөрөл авах үйл явц

 

Мэдээлэл өгөх

Өвчтөнд хангалттай хэмжээний, тэнцвэртэй, өвчтөний ойлгох түвшинд тааруулсан мэдээлэл өгөлгүйгээр хүчээр сонголт хийлгэх нь маш буруу зүйл юм. Гэвч нөгөө талаар өгч байгаа мэдээллээс илүү чухал нь өвчтөн мэдээллийг ойлгож байгаа эсэх, бүх талаас нь тунгаан бодож байгаа эсэх, мэдээлэлд үндэслэн хариу үйлдэл үзүүлж шийдвэр гаргаж байгаа эсэх нь чухал юм. Иймээс ч нэр нөлөө, эрх мэдэл бүхий олон байгууллагууд таниулсан зөвшөөрлийг мэдээлэл өгөхдөө маш их анхаарал хандуулаад өвчтөн түүнийг ойлгосон эсэх, ухамсартайгаар шийдвэр гаргаж байгаа эсэхэд анхаарал хандуулахгүй байна гэж шүүмжилдэг.

Иймд таниулсан зөвшөөрөл авахын тулд өгөх мэдээлэл нь нийтлэг, ерөнхий байхаас илүү хэсэгчилсэн, тухайн хүнд зориулсан өвөрмөц байх хэрэгтэй.

 

Сайн дураараа шийдвэр гаргах

Өвчтөн эмчилгээний шийдвэр гаргалтаа сайн дураараа хэн нэгний шахалт дарамтгүйгээр өөрөө гаргах ёстой. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд тухайн хүний гаргаж буй шийдвэрийг шоолох, доромжлох маягийн үйлдэл гаргахаас маш болгоомжилж эмчилгээний сонголт хувилбаруудын талаар хэрхэн тайлбарлах, ямар үг сонгох, хэр хугацаанд тайлбарлах, биеэ хэрхэн авч явах талаар анхаарч байх шаардлагатай.

 

Баримтжуулалт

Таниулсан зөвшөөрөл авах үйл явц болгоныг, ялангуяа таниулсан зөвшөөрлийн төлөө хийж буй харилцан яриа болгоныг, эмчилгээний эрсдэл ба гарч болзошгүй зүйлсийн талаар өгч буй мэдээлэл бүрийг алхам тутамдаа баримтжуулж байх шаардлагатай. Таниулсан зөвшөөрөл нь нэг талаар өвчтөнд мэдээлэл өгсөн гэх баримт боловч энэ нь өвчтөн бүх асуудлыг үнэн зөвөөр ойлгосон гэх нотолгоо болж чадахгүй. Иймд таниулсан зөвшөөрлийг эмч болон өвчтөний хоорондын харилцан ойлголцлын үр дүнтэй баримт бичиг гэж хэзээ ч хэтрүүлэн үнэлж болохгүй гэдгийг анхаар.

 

 

 

 

 

 

 

 


Tag:хууль эрхзүй, эмнэлзүйн практик, таниулсан зөвшөөрөл, Consent
Бусад






avatar