EnvisionTEC фирм АНУ-ын FDA-аас 3D принтерээр шүдэлбэрийн суурь үйлдвэрлэх зориулалтын E-Denture материалын зөвшөөрлөө авлаа
2017.08.09 0.0 0

EnvisionTEC фирм нь өнөө үед 3D принтерийн программ хангамж болон материалын үйлдвэрлэлээр тэргүүлж буй үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд тун саяхан 3D принтерээр хиймэл шүдэлбэр үйлдвэрлэхэд зориулагдсан E-Denture матеариалдаа FDA approval худалдааны зөвшөөрлийг авсанаа зарлалаа.

Өмнө нь FDA approval зөвшөөрөл авсан шүдэлбэрийн хиймэл шүдийг шууд принтлэн үйлдвэрлэх зориулалтын E-Dent 100 ба 400 материалуудаа оролцуулаад EnvisionTEC фирм нь одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд хиймэл шүдэлбэрийн салбарт иж бүрэн тоон технологийн 3D принтерийн үйлчилгээ үзүүлэх цорын ганц үйлдвэрлэгч болоод байна. E-Dent брэнд бүтээгдэхүүнүүд нь одоогийн байдлаар шүдний 4 төрлийн өнгийг гаргаж байна.

Ийнхүү E-Denture материал албан ёсны зөвшөөрлөө авсанаар одоо шүдний лабораториуд E-Denture материалаар хэвлэсэн ягаан өнгийн суурьтай E-Dent материалаар хэвлэсэн шүд бүхий иж бүрэн 3D принтерээр бэлтгэсэн шүдэлбэрийг үйлдвэрлэн гаргах боломжтой болж байна.

E-Denture болон E-Dent материалуудыг EnvisionTEC-ын эмнэлгийн зориулалтын Desktop 3D принтер болон шүдэлбэрийг олноор үйлдвэрлэх үйлдвэрлэлийн зориулалтын Perfactory production machine-ы аль алин дээр ашиглах боломжтой гэнэ.

 

EnvisionTEC-ын 3D принтерүүд дээр зориулалтын материалуудыг ашиглан

  • Шүдэлбэрийн болон гажиг заслын зориулалтын загвар (EModel and E-Appliance)
  • Цутгамал бүрээс, гүүрэлсэн шүдэлбэр, хэсгийн авагддаг шүдэлбэр (PressE-Cast and E-Partial)
  • Splint болон шүдний хамгаалалт (EGuard)
  • Surgical guides (Clear Guide and EGuide Tint)
  • Гажиг заслын брекет суулгах зориулалтын bonding trays (EIDB)
  • Буйлны уян маск (EGum)

зэргийг үйлдвэрлэх боломжтой.

 

 


Tag:3D printing, технологийн мэдээлэл
Бусад






avatar