Швейцарийн Sulzer фирм патентийн эрхийнхээ дагуу БНСУ-ын хуурамч бүтээгдэхүүнүүдийн эсрэг таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
2017.08.14 0.0 0

WINTERTHUR, Switzerland: Швейцарийн Sulzer Mixpac фирм тухайн компаний патенлагдсан бүтээгдэхүүн MIXPAC хэвний материал холигч хошууг хууль бусаар үйлдвэрлэсэн Өмнөд Солонгосын гурван үйлдвэрлэгчийн эсрэг хуул эрхзүйн хүрээнд амжилттай тэмцэл өрнүүлэн ялалт байгуулсанаа зарлалаа.  Sulzer Mixpac фирмийн мэдэгдэж байгаагаар энэ нь тухай фирмийн бүтээгдэхүүн хоёр өөр төлөв байдал бүхий хэвний материалыг холих зориулалт бүхий холигч хошуу, шпирец зэргийг хуурамчаар үйлдвэрлэж байгаа анхны тохиолдол биш гэнэ.

2017 оны International Dental Show (IDS)-ны өмнө Германы Дюсселдорф хотын тойргийн шүүхийн мөрдөн шалгалтын явцад Өмнөд Солонгос улсын 3 үйлдвэрлэгч тус фирмийн бүтээгдэхүүнийг патентын эрхгүйгээр хуурамчаар дуурайлган хийснээ хүлээн зөвшөөрсөн байна. Улмаар патентийн зөрчил гаргасан үйлдвэрлэгчдийн нэг болох Seil Global компани өөрийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч Sulzer Mixpac фирмийн патентийн эрхийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгджээ.

Үүний зэрэгцээгээр IDS 2017-ын явцад тус шүүхийн зүгээс шударга бус өрсөлдөөн гаргасан гэх үндэслэлээр хэвний материал холигч хуурамч бүтээгдэхүүнийг санал болгосон, сурталчилсан, маркетингийн үйл ажиллагаа явуулсан зүйл ангиар 11 удаагийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүдний материалын зах зээл дээр тус бүтээгдэхүүнүүдийг худалдаалахыг хориглосон байна.

Sulzer фирм өнөөг хүртэл патентийн эрх зөрчсөн хэдэн арван тохиолдлыг илрүүлж шүүхэд өгөөд байгаа ч сүүлийн жилүүдэд патентийн зөрчил улам өсөн нэмэгдсээр байгааг тогтоогоод байна. Бусад үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэж буй хуурамч бүтээгдэхүүнүүдийн сул тал нь хэзээ ч Sulzer фирмийн нэгэн адил бүтээгдэхүүндээ өндөр хяналт тавьдаггүй тул чанарын баталгаа амлах боломжгүй. Үүний зэрэгцээгээр оюуны өмчийн эрхийг зөрчсөн хуурамч бүтээгдэхүүнүүд нь үйлдвэрлэлтийн явцад тавигдах хяналт байхгүй, чанар муутай хуванцар ашигласан зэргээс болж эмнэлзүйн ажилбар гүйцэтгэх явцад материалыг дутуу холих, буруу ажиллах зэргээр хохирол учруулдаг гэж  Sulzer фирмийн зүгээс анхааруулж байна.

Sulzer фирмийн мэдэгдэж байгаагаар хуурамч бүтээгдэхүүнүүд нь оригиналь MIXPAC материал холигчтой гадна хэлбэр болон өнгө үзэмжийн хувьд маш төстэй харагддаг гэнэ. Иймд тус фирмийн оригиналь бүтээгдэхүүнүүдийг тухайн бүтээгдэхүүний савалгааны дээд өнцөгт тавьсан олон өнгийн цагираг дотор MIXPAC-ын худалдааны нэр ба чанарын баталгааны дардсаар ялган таних боломжтой гэлээ.

 

 

 

 


Tag:гадаад үйл явдал, менежемент, Sulzer, хэвний материал
Бусад






avatar