Дэлхий даяар чихрийн хэрэглээнээс шалтгаалсан шүдний тусламж үйлчилгээний зардал 172 тэрбум ам.долларт хүрээд байна
2017.08.15 0.0 0

Дэлхийн хэмжээнд чихрийн хэрэглээнд золиослогдсон шүдний эмчилгээ үйлчилгээний нийт өртөг 172 тэрбум ам.долларт хүрээд байгааг Martin Luther University (MLU) ба Biotechnology Research and Information Network AG (BRAIN AG) байгууллагуудын мэдээлэлд дурджээ. Энэ талаар зөвхөн Герман улс дангаараа гэхэд л чихрийн хэрэглээнээс шалтгаалсан шүдний эмчилгээнд 23 тэрбум ам.доллар зарцуулж байна.

Судлаачид шүдний туламж үйлчилгээний өртгийг тооцоолохдоо шүд цоорох өвчний тархалт, буйлны үрэвсэл, авхуулсан шүд зэргийн мэдээллүүдийг үндэслэн эдгээрт зарцуулж буй үнийн дүнг 168 улсын шүдний тусламж үйлчилгээний зардлыг нэгтгэн гаргасан байна.Үүний зэрэгцээгээр чихрийн хэрэглээнээс шалтгаалсан нийт өртгийг дотор нь ердийн хэрэглээний ёотон болон хийжүүлсэн ундаа, кетчюп, зайрмаг, хөлдөөсөн бүтээгдэхүүн, талх, жигнэмэг, бялуу зэрэгт агуулагдсан далд хэлбэрийн чихэр гэж ангилж тус бүрт нь өртгийг ангилан тооцоолжээ.

“Судалгааны материалаас харахад чихрийн хэрэглээ болон шүд цоорох өвчин, шүдний тулгуур эдийн өвчин хоорондоо шууд хамааралтай байгаа нь тодорхой харагдаж байгаа бөгөөд эдгээр нь шүдгүйдэлд хүргэх шалтгаан болж байна” гэж   Martin Luther University -ын судлаач, судалгааны багийн ахлагч Dr. Toni Meier хэлж байна. “Хүний өдөр тутамдаа хэрэглэх нормоос хэтэрсэн 25 грамм чихэр тутамд шүдний эмчилгээний өртөгийг хөгжингүй орнуудад нэг хүний нэг жилийн 100 ам.доллараар нэмж өгч байна” гэж тэрээр хэллээ.

Герман улсын хувьд хүн амын өдөр тутмын чихрийн хэрэглээ 90-110 грамм байгаа бөгөөд энэ нь нэг хүнд нэг жилийн 281 ам.долларын шүдний эмчилгээ зайлшгүй хийлгэх шаардлагатай болгож байна. Нэг хүнд энэ хэмжээний зардал гаргаж байгаа нь Герман улсыг нэг хүнд зарцуулах шүдний тусламж үйлчилгээний өргөтөөр өндөр орнуудын тоонд оруулж байгаа ба өртөг өндөр орнуудад Швейцари (402ам.дол), Дани (238ам.дол), АНУ (185 ам.дол) зэрэг хамаарч байна.

“Хэрэв Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тогтоож өгсөн нэг хүн өдөрт 50 грамм чихэр хэрэглэх зааврыг ягштал баримтлах юм бол Герман улс гэхэд нэг хүний эмчилгээний өртгөөс жилд 201 ам.доллар хэмнэх боломжтой. Энийг нийт улсын хэмжээнд авч үзвэл жилийн 12-16 тэрбум еврогийн хэмнэлт гаргах боломжтой” гэж  Dr. Toni Meier хэллээ.

Судлаачдын үзэж байгаагаар өнөө үед чихрийн хэрэглээг багасгах талаар их ярьж байгаа ч түүнийг амьдралд хэрэгжүүлэхэд хүнд бэрхшээлтэй байгаа нь дэлгүүр, супермаркетуудаар худалдаалагдаж буй бүтээгдэхүүнүүд бараг тэр аяараа чихрийн агууламж хэт өндөр байгаад оршино. Иймд хөгжиж буй орнууд Гватемаль, Мавретани, Мексикт ч чихрийн хэрэглээнээс шалтгаалсан шүдний өвчлөлийн тархалт өндөр хувьтай байна.

“Шинээр үйлдвэржиж буй орнууд болох Энэтхэг, Бразил, Мексик мөн Пакистан, Египт зэрэг улсууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ирэх шүдний эмчилгээний зардлын дарамтаас зайлсхийхийн тулд эрт үе шатанд байгаа дээр нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний болон хоол хүнсний хэрэглээний бодлого дээрээ анхаарах хэрэгтэй” гэж  Martin Luther University-ын профессор, хоол хүнсний шим тэжээл судлаач  Gabriele Stangl хэллээ.

Судлаачид энэ чиглэлээр бодит амжилтанд хүрэхийн тулд олон нийтийн эрүүл мэндийн боловсролд анхаарах, чихрийн агууламж өндөр бүтээгдэхүүнүүдэд онцгой татвар ноогдуулах зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж байна. Тухайлбал 2014 оноос Мексик улсад чихрийн онцгой татвар гаргасан нь нэг жилийн дараах байдлаар энэхүү арга хэмжээ нь амжилттай болох нь тогтоогдож чихэр агуулсан ундааны хэрэглээ 5%-аар багассан байна. Энэ байдал хоёр дахь жилдээ бүр сайжирч ундааны хэрэглээ 10%-аар багасчээ.

“Хоол хүнсний шим тэжээлт байдлаас шалтгаалсан өвчлөлийн эдийн засагт учруулах дарамтаас сэргийлэхийн тулд эрүүл мэндийн боловсрол болон хоол хүнсний талаар баримтлах бодлогын арга хэмжээг тэнцвэртэйгээр авч хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж судалгааны багийн гишүүн Biotechnology Research and Information Network AG –ын шим тэжээлт бүтээгдэхүүний асуудал хариуцсан менежер NatLifE 2020 инноватив эвсэлийн координатор Dr. Katja Riedel хэлж байна.

Энэхүү инноватив эвсэл нь Холбооны Герман улсын Шинжлэх Ухаан Боловсролын яамны санхүүжилтээр биологи, биотехнолгийн салбарыг дэмжих замаар хоол хүнс, гоо сайхны бүтээгдхүүний найрлагад орох орц найрлагын хувьд тогтвортой биологийн гаралтай бүтээгдхүүн гарган авч хүний хоол хүнсний шим тэжээлт байдал, эрүүл мэндийг сайжруулахад чиглэгдсэн төсөл юм байна.

Энэхүү судалгаа нь “Global Burden of Sugar-Related Dental Diseases in 168 Countries and Corresponding Health Care Costs,” гарчигтайгаар Journal of Dental Research сэтгүүлд нийтлэгдсэн байна.

 

 

 

 


Tag:менежемент, чихрийн хэрэглээ, шүд цоорох өвчин, sugar tax
Бусад






avatar