Дан ганц имплантын брэнд дээр тулгуурлан хийсэн Meta-Analysis судалгаа нь имплантын TiUnite гадаргуугийн эмнэлзүйн амжилтыг баталлаа
2017.08.17 0.0 0

Германы Saarland University-ын Matthias Karl профессорын баг, Шведийн University of Gothenburg-ын профессор Tomas Albrektsson-ы багийн оролцоотойгоор 106 проспектив судалгааны материалыг хамруулан имплантын TiUnite гадаргуугийн эмнэлзүйн амжилтыг судласан  Meta-Analysis судалгааны өгүүлэл International Journal of Oral and Maxillofacial Implants сэтгүүлийн энэ сарын дугаарт нийтлэгдлээ.

Энэхүү мета анализ судалгаа нь 4694 өвчтөний 12803 TiUnite гадаргуу бүхий имплантуудыг хамарсанаараа урьд өмнө нь хийгдэж байгаагүй өргөн хүрээний судалгаа болсон байна.

Судалгааны үр дүнгээс TiUnite гадаргуу нь харьцангуй бага хэмжээний эрт үеийн алдаа хүндрэл учруулдаг бөгөөд имплант суулгасны дараах 1 жилийн доторх имплантын амьдрах чадварын үзүүлэлт (survival rate) 99%-аас дээш бол 10 жилийн хугацаан дахь амьдрах чадварын үзүүлэлт 95.1% байсан байна.

Нийт 106 судалгааны 47 судалгаанд имплантын биологийн гаралтай хүндрэлийн талаар мэдээлжээ. Үүнээс 19 судалгаа буюу нийт өвчтөний зөвхөн 5.2%-д нь имплантын дараах үрэвсэлт өвчин peri-implantitis илэрсэн байна. Профессор Matthias Karl болон профессор Tomas Albrektsson нарын үзэж байгаагаар хэдийгээр сүүлийн жилүүдэд олон судалгаанд пери-имплантит өвчний талаар дурдаж байгаа ч 4,694 өвчтөнийг хамруулсан 106 судалгаанд уг өвчний тархалт дөнгөж 1.36% байгаа нь маш бага үзүүлэлт гэнэ. Энэ нь Albrektsson нарын судлаачдын, сайн чанарын имплант ашигласан тохиолдолд периимплантитын тохиолдол 10 жилийн хугацаанд 1-2% байна гэсэнтэй дүйцэж байна.

Ясны эдийн алдагдал эхний нэг жилд 0.1 мм, дараагийн 5 жилийн дотор 0.9 мм байгаа нь TiUnite гадаргуу ясны эдийн хариу урвалтай маш сайн зохицож урт удаан хугацаанд ясны эдийн тогтвортой байдлыг хангаж өгдөг нь харагдаж байна.

Шведийн Nobel Biocare корпорацийн ерөнхийлөгч Hans Geiselhöringer: “Nobel Biocare корпораци нь өндөр түвшний, маш сайн шинжлэх ухааны судалгаанууд дээр үндэслэн өндөр чанартай имплантын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэхүү мета анализ судалгаа нь TiUnite имплантын гадаргууг бүтээснээс хойших 15 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн дотоод тест хийх ажиллагаа, үйлдвэрлэлийн гадаад буюу судлаачдын баримтжуулах үйл ажиллагаа хэр зэрэг үнэн бодитой байсан бэ гэдгийг нотлож байна. TiUnite гадаргуу нь имплантын орчмын эдийн тулгуур болж өгсөнөөр урт удаан хугацааны эмнэлзүйн амжилт үзүүлж чадаж байна” гэж цохон тэмдэглэлээ.

“Энэ төрлийн судалгаа нь Nobel Biocare корпорацийн өвчтөнд төвтэй (patient-centric approach) чиг хандлагын амжилтыг батлаж өгч байна. Эндээс шүдний эмч нар, өвчтөн үйлчлүүлэгчид маань Nobel Biocare –ийн TiUnite  гадаргуу бүхий имплантуудыг хэрэглэснээр эмнэлзүйн гайхамшигтай амжилт үзүүлэх нь тодорхой байна” гэж тэрээр хэллээ.

Энэхүү судалгаа нь “Clinical Performance of Dental Implants with a Moderately Rough (TiUnite) Surface: A Meta-Analysis of Prospective Clinical Studies” гарчигтайгаар нийтлэгдсэн байна.

 

 

 


Tag:nobel biocare, судалгааны тойм, TiUnite, Research, dental implant, implant surface
Бусад






avatar