Дөрөв дэх удаагийн MIS Global Conference-д имплантын салбарын мэргэжилтнүүдийг урьж байна
2017.08.18 0.0 0

BAR-LEV INDUSTRIAL PARK, Israel: Энэ удаагийн MIS Global Conference их хурал 2018 оны 2-р сарын 8-11-нд Бахама арлын Атлантис резорт зочид буудалд болно. Энэ их хурлын нэг онцлог нь TED арга хэмжээний нэгэн хувилбар байдлаар TEDxMIS хэлэлцүүлэг болж имлантын салбарын дэлхийн шилдэг мэргэжилтнүүд лекц унших гэнэ.

Испанийн Барселона хотод болсон хамгийн сүүлийн гайхамшигтай MIS Global Conference их хурлын дараа MIS Implants Technologies корпораци ийнхүү дараагийн арга хэмжээг зарлаж байна.

Их хурлын шинжлэх ухааны асуудал эрхэлсэн хороог удирдаж буй Израйлын Hebrew University-ын шүдний тулгуур эдийн эмгэг судлалын тэнхмийн профессор Lior Shapira-ын энэ жилийн их хуралд дэвшүүлэн тавьсан зорилго нь их хурлыг бүх талаараа үнэ цэнэтэй байлгах илтгэлүүдийг хэлэлцүүлэх асуудал гэнэ. Иймд шинжлэх ухааны хөтөлбөр нь хамгийн сүүлийн үеийн эмчилгээний боломж ба имплантын салбарын өнөөгийн болон ирээдүйн үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэх гэнэ. “Их хурлын индэрийг дээд зэргийн мэдлэг ур чадвартай эмнэлзүйн мэргэжилтнүүд, судлаачид, багш нар эзлэж хурлын төлөөлөгчидтэй өөрсдийн гайхамшигтай мэдлэг, эмнэлзүйн ур чадвараа хуваалцах болно” гэж тэрээр хэллээ.

Одоогоор MIS implants-ын  V3 Implant System АНУ-ын хэмжээнд албан ёсоор нээлтээ хийгээгүй байгаа бол энэ их хурлын үеэр нээлтээ хийх юм байна.

2-р сарын 10 өдөр TEDxMIS арга хэмжээ болох ба имплантын салбарын шилдэг мэргэжилтэн, экспертүүд хуралд оролцогсдын нүдийг нээсэн, урам зориг өгсөн гайхамшигтай илтгэлүүд хэлэлцүүлэхээр бэлтгээд байгаа гэнэ.

Энэ удаагийн Их хурал нь Атлантын далайн хамгийн гайхамшигтай газруудын нэг болох Бахама арлын Атлантис резортод болж байгаагаараа онцлог гэлээ.

 

 

 

 


Tag:гадаад үйл явдал, MIS Global Conference, MIS Implants Technologies
Бусад






avatar