Суваг өргөсгөх, хэлбэржүүлэх зориулалттай эндодонтын Sonic ба Ultrasonic зэмсэгүүдийн тухай
2017.08.24 0.0 0

Сувагт зэмсэгээр ажилбар гүйцэтгэх аргачлалыг орлох өөр нэгэн хувилбарыг эмч нар нээж олсон нь файлыг цахилгаан соронзон хэт авиагаар идэвхжүүлэх аргачлал юм. Piezoelectric хэт авианы төхөөрөмжийг ч мөн энэ зорилгоор ашигладаг. Эдгээр төхөөрөмжүүд нь синус хэлбэрийн дууны долгионы хэлбэлзлийг идэвхжүүлэн 30 кГц-ийн давтамжтайгаар файлруу дамжуулдаг байна.

Зах зээл дээр авианы (sonic) болон хэт авианы (ultrasonic) гэсэн хоёр төрлийн авианы үүсгүүр төхөөрөмж (unit) худалдаалагдаж байна. Хэт авианы төхөөрөмж нь 25-30 КГц-ын давтамж дээр ажилбар гүйцэтгэх бөгөөд   magnetostrictive технологи ашигладаг Cavi-Endo (Dentsply Caulk, Milford, DE) болон piezoelectric технологийн ENAC (Osada, Tokyo), EMS Piezon Master 400 (Electro Medical Systems, Vallée de Joux, Switzerland), P5 Neutron (Acteon Satelec, Merignac Cedex, France) зэрэг төхөөрөмжүүд хамаардаг. (Зураг 6-29) Харин авианы төхөөрөмжүүд нь 2-3 кГц-ын давтамж дээр ажилбар гүйцэтгэх ба Sonic Air MM 1500 (MicroMega), Megasonic 1400 (Megasonic Corp, House Springs, MO), болон Endostar (Syntex Dental Products, Valley Forge, PA) зэрэг төхөөрөмжүүд хамаарна.

Хэт авианы төхөөрөмжийн зэмсэг баригч хэсэг нь ердийн ямар ч зэсэгт (Тухайлбал К файл) тохирох боловч түүнд тусгайлан зориулсан Rispi-Sonic, Shaper-Sonic, Trio-Sonic ба Heli-Sonic зэрэг файлууд байна.

Хэдийгээр гүйцэтгэх үйл ажиллагааны хувьд адилхан ч piezoelectric төхөөрөмж нь magnetostrictive төхөөрөмжөөс зарим нэг давуу талтай. Тухайлбал piezoelectric төхөөрөмжүүд нь маш бага халалт үүсгэдэг тул өрмийн бариулд тусгайлсан хөргөлт шаарддаггүй. Харин magnetostrictive систем нь нэлээд их хэмжээний халалт үүсгэдэг тул тусгай зориулалтын хөргөлтийн систем шаардлагатайн зэрэгцээ суваг угаалтаас хүйтний нөлөөлөл авах хэрэг байдаг. Ажилбарын орчныг микроскопоор томруулан харж байгаа бол усан хөргөлт ашиглахгүй байх нь маш чухал бөгөөд учир нь усны дусал нь орчны харагдах чадварыг муутгадаг.

Piezoelectric transducer шилжүүлэгч нь файлд очих энергийг илүү хүчтэй болгож өгдөг тул файлын өрөмдөх чадвар сайжирна. Хэт авианы төхөөрөмжид холбосон файл нь синус төст хэлбэр бүхий долгион гарган чичирхийлэл үүсгэдэг. Үүссэн долгион нь дээд зэргийн хөдөлгөөнт (antinode) бүхий хэсэг хөдөлгөөнгүй хэсэг (node) гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Зэмсэгийн үзүүр хэсэг нь antinode буюу дээд зэргийн хөдөлгөөнт хэсэгт хамаарна. Хэрэв долгионы хүчийг хэт их өгвөл ялангуяа зэмсэг сувгийн ханатай шүргэлцээгүй байгаа бол чичирхийллээсээ болж хугарна. Иймд авианы зэмсэгийг сувагт богино хугацаанд, долгионы хүчийг болгоомжтойгоор тохируулж ашиглана. Хэрэв файлыг сувагт 10 мин-аас дээш хугацаагаар ашигладаг бол зэмсгийн хугарал гэмтлийн хэмжээ өндөр буюу 10-аас дээш хувь байх ба хугарал нь голдуу node хэсэгт үүсдэг. Хэт авианы төхөөрөмж нь суваг хэлбэржүүлэлтийн алдаа маш их гаргадаг бөгөөд сувгийн амсар орчмын ханыг нимгэлдэг сул талтай.

 

 

 

 

 


Tag:ultrasonic instruments, Endodontic insight, endodontics, эмнэлзүйн практик
Бусад






avatar