Dentsply Sirona-ын World Summit Tour цуврал арга хэмжээний энэ жилийн хамгийн сүүлчийн их хурал Шанхай хотод болно
2017.08.25 0.0 0

SHANGHAI, China: Энэ жилийн хоёрдугаар сард Япон улсын Токио хот, 5-р сард Америкийн Сан-Диего хот, 6-р сард Францын Нице хотод зохион байгуулагдсан World Summit Tour 2017 цуврал арга хэмжээний сүүлийн конференц 11-р сарын 25-26-ы өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотод болох гэж байна.

Арга хэмжээний талаар дахин сануулахад уг арга хэмжээнд оролцсон хүн бүр олон улсын болон бүс нутгийн экспертүүдийн шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт дэвшлийн талаарх лекцүүдэд сууж, олон төрлийн шинэ бүтээгдэхүүнүүд дээр гардан дадлагын семинарт хамрагдаж Dentsply Sirona-ын бүтээгдэхүүнүүдийн иж бүрдэлтэй танилцах боломжтой. Тус компаний бүтээгдэхүүний иж бүрдэлд имплант эмчилгээний иж бүрдэл, оношлогоо, эмчилгээний төлөвлөгөө боловсруулах дүрс оношлогооны төхөөрөмжийн иж бүрдэл, компьютерийн тусламжтай мэс засал хийх, яс нөхөн сэргээх материалууд болон өвчтөнд зориулсан CAD/CAM системийн иж бүрдэл орж байгаа бөгөөд ATLANTIS ба CEREC брэндийн бүтээгдэхүүнүүдтэй биечлэн танилцах боломжтой.

Их хурлын үеэр оюутан, судлаачид, эмч нар ханын үзүүлэн байдлаар судалгааны материалаа танилцуулах боломжтой бөгөөд эмнэлзүй ба эрдэм шинжилгээ гэсэн хоёр төрлөөр 9-р сарын 15-аас өмнө абстрактаа илгээх хэрэгтэй гэнэ. Эмнэлзүй болон эрдэм шинжилгээ гэсэн төрлүүдээр тус бүр poster presenation-ы уралдаан явуулах бөгөөд дээрх хоёр төрлөөр шалгарсан нэг нэг илтгэгчид тус бүрт нь 1500 еврогийн шагнал олгоно.

World Summit Tour арга хэмжээний хүрээнд Dentsply Sirona Implants имплантын салбар нь “Because inspiration and confidence matters” уриан дор дэлхийн тойрон аялал, арга хэмжээ зохион байгуулж байгаа ба энэ нь дэлхий даяар имплант эмчилгээ эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдийн амны хөндийн эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдсэн юм байна.

 

 


Tag:world summit tour, гадаад үйл явдал, dentsply sirona, конференц, Shanghai
Бусад






avatar