АШУҮИС-ийн клиникийн профессор цолд нэр дэвшигчдийн анхааралд
2017.08.28 0.0 0

АШУҮИС-ийн клиникийн профессор цолд нэр дэвших хүсэлтэй эмч нарын материалыг 2017 оны 09 сарын 01-ний 10-14 цагт НАСС-ийн сургууль дээр хүлээж авна. Нэр дэвших анхан шатны нэгж нь мэргэжлийн тэнхим тул харьяа тэнхмийн хариуцсан багшид материалаа бүрдүүлж өгнө. Үүнд: АУ-ны доктор Д.Уранчимэг багш НАМЗ,  АУ-ны доктор дэд профессор Б.Баярчимэг багш НАЭ, АУ-ны доктор Н.Цэнгэлсайхан багш НАСГЗ-ын тэнхмийг хариуцна.

 

Клиникийн профессор цолонд нэр дэвшигчид дараах материалыг бүрдүүлнэ.

1.         Ажил байдлын тодорхойлолт

2.         Бүтээлийн жагсаалт (бүтээлийн эх хувийн хуулбар, эсвэл электрон хувилбар, эсвэл нийтлэгдсэн веб эх сурвалжийн хаягийг зааж баталгаажуулсан байна)

3.         Эмчийн ахлах, тэргүүлэх зэргийн үнэмлэхний баталгаажуулсан хуулбар

4.         Салбар Эрдэмтэдийн Зөвлөлийн хэлэлцэж дэмжсэн хурлын тэмдэглэл

5.         Сургуулийн хөгжилд оруулсан хувь нэмрийг баталгаажуулсан баримт, буюу оюутны хичээл, дадлага, резидент, төрөлжсөн нарийн мэргэжлийн сургалт удирдаж байсныг баталгаажуулах баримт

 

Зураг дээр дарж томруулж харна уу

 

1, 2, 3, 5-ыг заавал биелүүлсэн байна. 65-аас дээш босго оноотой үед материалыг хүлээн авна.

 

 

НАСС-ийн Эрдэмтэдийн Зөвлөл

Холбогдох: tsengelsaikhan@mnums.edu.mn

 


Tag:мэдээлэл, клиникийн профессор, АШУҮИС, НАСС
Бусад






avatar