FDI World Dental Federation шинээр боловсруулагдаж, дахин шинэчлэл хийсэн бодлогын баримт бичгүүдээ танилцуулна
2017.08.28 0.0 0

MADRID, Spain: FDI-ын Ерөнхий Ассемблей Испани улсын Мадрид хотод энэ сарын 31-ы өдөр болох ээлжит Их хурлын үеэр шинэчлэгдсэн бодлогын баримт бичгээ танилцуулах гэнэ. Энэхүү бодлогын баримт бичигт FDI-ын одоогийн хэрэгжүүлж буй амны хөндийн эрүүл мэнд, амны хөндийн эрүүл мэндийн бодлого, шүдний мэргэжлийн боловсон хүчний асуудлуудыг шинэчилэн тусгасан байна. Энэхүү бодлогын баримт бичиг нь олон, олон үдэсний хэмжээний шүдний мэргэжлийн холбоод, FDI-ын комиссоор дамжин хэлэлцүүлэгдэж хамтын зөвшилцөл, харилцан ойлголцолд хүрсэн байна.

Энэ жилийн бодлогын шинэчлэлтэнд шинээр 6 төрлийн асуудал тусгагдаж байгаа нь шүдний эмчилгээний салбар дахь зар сурталчилгааны бодлого, CAD/CAM-ын чиглэлээр баримтлах бодлого, өндөр настнуудын амны хөндийн асуудал, шүдний гаралтай өвдөлтийн менежемент, шүдний эмчилгээний чанарын асуудал, шүдний салбарын тогтвортой хөгжлийн бодлого зэрэг байна. Гурван томоохон хэмжээний бодлогын баримт бичиг буюу  тасралтгүй сургалтын бодлого, шүдний эмчилгээ үйлчилгээний салбар ба гуравдагч этгээдийн асуудал, фторын хэрэглээг түшиглэн амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалах зэрэг бодлогын асуудлууд яг одоо боловсруулалтын, хяналт, үнэлгээний шатандаа явж байна.

FDI-ын маш олон бодлогын баримт бичгүүд FDI-ын шинжлэх ухааны хороо, FDI-ын шүдний эмнэлгийн болон Нийгмийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн салбар хороодын хэрэгжүүлсэн төслүүд дээр үндэслэн гардаг бөгөөд зарим тохиолдолд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага зэрэг томоохон түншүүдтэй хамтран ажилладаг.

“Шүдний салбарт шинжлэх ухааны мэдлэг мэдээлэл байнга хувьсан өөрчлөгдөж буй энэ үед FDI-ын бодлого хамгийн сүүлийн үеийн мэдлэг, мэдээлэлд, хөгжилд дэвшилд тулгуурлаж байх ёстой” гэж FDI-ын Шинжлэх ухааны асуудал эрхэлсэн хорооны дарга Нервегийн эмч Dr Harry-Sam Selikowitz хэллээ. “Шинэ асуудлуудыг тусгасан шинэ бодлого боловсруулах, хуучин бодлогоо шинэчлэн сайжруулах асуудал нь манай хорооны үйл ажиллагаан үндэс юм” гэж тэрээр хэллээ.

“FDI-н бодлогын баримт бичиг нь дэлхийн даяар шүдний эмчилгээний салбарын үйл ажиллагаанд тусгалаа олдог бөгөөд дэлхий даяар тархан байрласан улс орнуудын үндэсний  хэмжээний мэргэжлийн холбоодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг” гэж FDI-н Шүдний эмнэлгийн бодлого хариуцсан салбар хороон дарга Dr Michael Sereny хэллээ. “Шүдний эмч нар бодит практик дээр ажилладаг хүмүүс тул бодит зүйлд тулгуурласан зөвлөгөө, зөвлөмж хэрэгтэй. Бид ч энэ асуудлыг өөрсдийн бодлогын баримт бичигт тусгаж өгдөг” гэж хэллээ.

“FDI-н нүйцэтгэх үүрэг нь өөрийн гишүүддээ амны хөндийн эрүүл мэндийн бодлогыг хэрхэн амжилттэй хэрэгжүүлэхэд мэдлэг мэдээлэл, туршлагаа хуваалцах боломж олгох замаар дэмжлэг үзүүлэх, эрх ашгийг нь хамгаалах асуудал юм” гэж FDI-н Нийгмийн эрүүл мэндийн бодлого хариуцсан хороон дарга Jo Frencken хэллээ. “Бодлогын баримт бичиг нь дэлхий даяар эмч нарын хэлэлцүүлгийн үр дүнд боловсруулагдаж олон улсын хэмжээний харилцан ойлголцолд хүрч байна” гэж тэрээр цохон тэмдэглэлээ.

 

 

 

 


Tag:гадаад үйл явдал, менежемент, FDI
Бусад






avatar