Wound healing biology буюу шархны эдгэрэлтийн биологийн үндэс
2018.07.02 0.0 0

Шархны эдгэрэлт гэдэг нь бие махбод гэмтэлд өртсөний дараа эдийн нэгдмэл цогц байдлыг нөхөн сэргээхэд чиглэгдсэн хүний биеийн заяагдмал төрөлхийн механизм юм. Хэрэв шархны эдгэрэлтийн процесс зүй зохистой явагдаагүй бол бие организмын гадаад орчиноос хамгаалах хоригуудад архаг хэлбэрийн гэмтэл гарч үүнээс улбаалан физиологийн, дархлалын ситемийн болон бодисын солилцооны хүнд хэлбэрийн эмгэгүүд үүсэх шалтгаан болно. Шархны эдгэрэлт нь мөн чанартаа өөртөө нэлээд олон төрлийн эсүүд болон биологийн медиаторуудыг нэгтгэсэн байнгын өөрчлөлтөн орших динамик процесс юм. Шүдний холбоос эдийн шархны идэвхтэй системийн дотор эсийн омгууд шилжин нүүдэллэж, ялгарч, төрөлжин хөгжиж; хучуур болон холбогч эдүүдтэй харилцан үйлчилж; үүн дээр нь нэмэгдээд эсийн цитокины маш олон төрлүүд ба extracellular matrix (ECM) молекулууд нарийн зохион байгуулалтанд орсоноор шархан дээр тав үүсэх үе шат (overlapping phases) эхлэнэ.
Шархны эдгэрэлтийн үе шатууд
Шүдний тулгуур эдийн мэс засал ба амны гадна хэсгийн шархны эдгэрэлт нь шархны ерөнхий эдгэрэлтийн процессийн дагуу эсийн ба молекулын түвшинд ижил төстэй үйл явдал өрнөнө. Гэмтлийн гаралтай шарх нь цусны хялгасан судсыг гэмтээснээр цус алдаж, цус алдалтын үр дүнд цусны бүлэн, нөж үүснэ. Ямар нэгэн гэмтлийн дараа цус алдах, цусан бүлэн, нөж үүсэх нь байнга тохиолддог биеийн шууд хариу урвал юм. Нөж нь хоёр чухал үүрэгтэй: гэмтлийн улмаас ил гарсан эдийг түр хугацаанд хучиж хамгаалах, эсийн шилжилт үүсэхэд түр хугацааны хоргодох үүр матрикс болох. Нөж нь өөртөө фибрин матрикс, сийвэнгийн фибронектин, витронектин, тромбоспорины зэрэгцээ цусанд агуулагдах бүх төрлийн эсүүдийн нэгдлийг (улаан ба цагаан эс, тромбоцит) агуулна. Үүний зэрэгцээгээр эдгэрэлтийн процессийг дотор нь гурван үе шатанд хуваана:
*         Үрэвсэлийн үе шат
2.Мөхлөнгөр үүсэх үе шат
3.Матрикс үүсэх ба бие гүйцэх (бойжилт) үе шат (Wikesjo et al. 1992)
Эдгэрэлтийн эдгээр үе шат болгон процесс бүхэлдээ амжилттай болоход маш чухал боловч эдгэрэлтийн анхдагч үе шат нь ихэнхдээ үр дүнг шууд тодорхойлох хандлагатай байдаг.

Үрэвслийн үе шат
Цусны нөжинд байх growth factor-ууд нь үрэвсэлийн эсүүдийг дайчилгаанд дуудаж мөхлөнгөр үүсэх процессийн зохицуулалтанд оролцуулна. Гэмтэл авсанаас нэг цагийн дотор үрэвсэлийн эсүүд (нейтрофиль ба моноцит давамгай) нөжин дотор хуримтлагдана. Эдгээр эсүүд нь шархыг нян бактерийн халдвараас чөлөөлж үхэжсэн эдийг фагоцитоз хийн залгиж устгангаа фермент болон хоруу чанартай ислийн бүтээгдэхүүнүүд ялгаруулна. 3 хоногийн дараа үрэвсэлийн үе шат дараагийн үед шилжинэ. Макрофагууд шархны голомтонд нүүдэллэн ирж олон бөөмт цагаан эс ба эритроцит эсийг ашиглан үхэжсэн эдүүдийг залгиж устгах фагоцитозын үйл ажиллагаанд оролцоно. Үүний зэрэгцээгээр макрофагууд нь биологийн идэвхит молекулууд буюу үрэвсэлийн цитокин ба эсийн нөхөн төлжилтийн growth factor-уудыг ялгаруулах ба эдгээр нь үрэвсэлийн эс болон фибробласт ба эндотелийн эсүүдийг нэмэлтээр дайчлах замаар шархны эдгэрэлтийн үрэвсэлийн үе шат мөхлөнгөр эд үүсэх үе шатанд шилжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Мөхлөнгөр үүсэх үе шат
Шарх үүссэнээс хэдэн өдрийн дараа нейтрофиль эсийн омог макрофаг эсүүдийг давамгайлж эхлэнэ. Энэ үе шатанд макрофаг эсүүд нь шархыг халдваргүйжүүлэх үүргээ гүйцэтгэсээр байна. Үүний зэрэгцээгээр мөхлөнгөр эд үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөхлөнгөр эд үүсэх процесс нь шарх авсанаас ойролцоогоор 4 өдрийн дараа эхлэнэ. Макрофаг эсүүд нь growth factor-уудыг тасралтгүй ялгаруулах ба эдгээр нь шархны эдгэрэлтийн үйл ажиллагааг дэмжинэ. Growth factor ба цитокинүүд нь макрофагаас ялгарч фибробласт, эндотелийн эс ба гөлгөр булчингийн эсүүдийг шархны орчимд ялгаран хөгжих ба нүүдэллэж ирэхэд оролцоно. Шархны орчмын эсүүд энэ үед өөр хоорондоо cell‐to‐cell ба cell‐to‐matrix холбоо үүсгэнэ. Макрофаг ба фибробластууд growth factor-уудыг тасралтгүй ялгаруулсаар байх ба эдгээр нь шархны эдгэрэлтийг дэмжиж хоёул exocrine ба autocrine шинж чанар үзүүлнэ. Судалгаагаар шархны голомтод байгаа growth factor-ууд нь мөхлөнгөр эд үүсэлтийг түргэсгэдэг (Sporn et al. 1983) болох нь тогтоогдсон. Шархны эдгэрэлтийн 7 дахь хоног дээр шархны голомтонд мөхлөнгөршилтийн процесс давамгай болох бөгөөд анхны коллаген ширхэгүүд үүсч эхлэнэ. Эцэс сүүлдээ эсүүд ба матриксууд cell‐to‐cell ба cell‐to‐matrix холбоогоор дамжуулан эдийн агшилтын процессийг нэг цэгт төвлөрүүлнэ. Ийнхүү шархны мөхлөнгөрших үе шат аажимдаа төгсгөлийн үе шатруу шилжиж эсээр баялаг эдүүд үйл ажиллагааны шаардлага хангах эд шинээр үүсгэх зорилго бүхий дараалсан нөхөн төлжилтийн процесст шилжиж бие гүйцэх бойжилтын үе эхлэнэ.

Бие гүйцэх үе шат
Фибробластууд нь provisional ECM солигдож коллагенээр баялаг матрикс үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Шарх авсанаас ойролцоогоор 7 хоногийн дараа коллаген матрикс үүсч нэгэнт эхэлсэн бол зарим фиброблатсууд нь миобласт болон хувирч α‐smooth muscle actin ялгаруулна. Ийнхүү хувирч α‐smooth muscle actin ялгарсанаар шарх хумигдаж эхэлнэ. Эндотелийн эсүүд нь цусны судас үүсэх процессийг эхлүүлж түр зуурын шархны матрикс дундуур шилжин байрлаж судас ба судасны ором үүсгэнэ. Түр зуурын байдалтай матриксууд бие гүйцээд ирмэгц эндотелийн эсүүд нь эсээ үхүүлэх (apoptosis) программын дагуу үхэж цусны судасны нэгжүүд цөөрнө. Мөхлөнгөр эдүүд бие гүйцэх үе шат нь гэмтсэн эд дахин нөхөн төлжих эсвэл засварлагдах (сорви үүсэх) үйл явцыг удирдан чиглүүлнэ. Гэмтсэн эд дахин нөхөн төлжих эсвэл тэр хэсэгт сорви үүсэх эсэх нь хоёр маш чухал хүчин зүйлээс шалтгаална. Үүнд: эдийг нөхөн төлжихөд шаардлагатай эсийн төрлүүд хангалттай эсэх, эдгээр эсүүдийг дайчлан авч ирэх дохиоллын үйл ажиллагаа байх, байхгүй байх явдал юм


Эх сурвалж: Clinical periodontology and Implant dentistry


Tag:wound healing, шархны эдгэрэлт, эмнэлзүй
Бусад






avatar