Шүдний тулгуур эдийн нөхөн сэргээх guided tissue regeneration-GTR
2018.07.02 0.0 0

Шүдний тулгуур эдийн нөхөн сэргээлтийн процессийн гистологийн шинжилгээ ба Melcher-ийн “compartmentalization” онолын концепцоос харах юм бол, хэрэв шархны эдгэрэлтийн явцад шүдний сурвалжийн гадаргуу дээр PDL эс суулгаж чадах юм бол шинээр холбогч эдийн холбоос (connective tissue attachment) үүсэх боломжтой нь тогтоогдсон байдаг. (Melcher 1976) Иймд Шүдний тулгуур эд судлалын салбарт Guided tissue regeneration (GTR)-ын эмнэлзүйн хэрэгсэл нь шүдний тулгуур эдийн өвчинд нэрвэгдсэн шүдний сурвалжийн гадаргууд PDL эсүүд, буйлны эдийн lamina propria гаралтай эсүүд, ясжмаг эдийн эсүүд дахин нөхөн төлжихөд зориулагдсан биет хориг үүсгэх зориулалт бүхий барьер мембран байрлуулах явдал юм. GTR-ын техникт хориг үүсгэгч барьер мембран ашигласнаар ясны эсүүд, PDL эсүүд согогийн голомтруу нүүдэллэн шилжих боломж олгох төдийгүй зөөлөн эдийн эсүүдийг гадагш нэвчээж алдалгүй голомтон дотроо тогтоон барих боломжтой болно. Энэхүү онолын мэдлэг нь GTR-ын үед мембран байршуулах эмнэлзүйн стандарт аргачлалыг хөгжүүлэх хамгийн гол түлхүүр хүчин зүйл нь болсон байна. Өнөө үед GTR-ийг бусад төрлийн хүчин зүйлстэй хослуулан ашигласнаар эдийн нөхөн төлжилтийн процессийг илүү сайжруулан боловсонгуй болгох боломжтой болжээ.

Шүдний тулгуур эдийн нөхөн сэргээлтэнд growth factor агуулсан эмнэлзүйн материалуудыг ашиглах нь
Шүдний тулгуур эдийн өвчинд нэрвэгдсэн шүдний суралжийн гадаргууд модификаци хийх замаар шинэ эд үүсэх процессийг сайжруулах талаар нэлээд олон судалгааны ажлууд хийгдсэн байдаг. Гэсэн хэдий ч цитрусын хүчил ашиглан сурвалжийн гадаргууд биомодификаци хийхэд үүсдэг гистологийн өөрчлөлтүүдийг эс харгалзан үзвэл эмнэлзүйн туршилт судалгааны үр дүн нь хүчлээр түлээгүй хяналтын бүлэгтэй харьцуулахад эмнэлзүйн нөхцөл байдал нь тийм ч сайн дээрдээгүй байгаа нь тогтоогдсоноор бүтэлгүйтсэн байдаг. (Fuentes et al. 1993; Mariotti 2003) Тэгвэл сүүлийн жилүүдэд тулгуур эдийн нөхөн төлжилтийг дэмжих зорилгоор тулгуур эдийн мэс заслын явцад enamel matrix protein ашиглан биомодификаци хийгээд үргэлжлүүлэн ethylenediaminetetra‐acetic acid (EDTA)-аар эрдэсгүйжүүлэх аргачлал практикт нэвтэрсэн байна. Шүдний тулгуур эдийн өсөлтийн явцад enamel matrix proteins (amelogenins) нь шүдний тулгуур эдийн нөхөн төлжилтийг дэмжиж байгаа нь тогтоогдсон (Gestrelius et al. 2000) цагаас түүнийг энэ зорилгоор ашиглах болсон. Зах зээлд бэлэн худалдаалагдаж буй энэ төрлийн бүтээгдэхүүний жишээ нь Emdogain®. Энэ нь шүдний холбоос эдийн нөхөн төлжилтийг дэмжих enamel matrix derivate (EMD)-ийн гаралтай материал юм(Sculean et al. 2007).

Platelet‐derived growth factor (PDGF) нь олон үүрэгтэй полипептидийн бүлгийн төлөөлөгч бөгөөд энэ нь эсүүдийн ялгаран хөгжил, нүүдэллэлт, exracellular matrix ECM-ийн нийлэгжилт зэргийг түргэсгэж апоптозисын эсрэг үйлчлэл үзүүлдэг. (Heldin et al. 1989; Rosenkranz & Kazlauskas 1999) Найрлагандаа PDGF агуулсан эмнэлзүйн материал нь түүшин ясны бороололт, эмнэлзүйн аттачментийн түвшин дээшлэх зэрэг шинж чанарыг сайжруулдаг. Эмнэлзүйн туршилт судалгаагаар rhPDGF‐BB шингээсэн demineralized freeze‐dried bone allograft (DFDBA) ашиглан class II furcation defect-ыг амжилттай эмчилсэн байдаг. (Nevins et al. 2003) Үүний дараа rhPDGF‐BB-г synthetic beta‐tricalcium phosphate (β‐TCP) matrix-тай хольж хэрэглэхэд ясны гүнд үүссэн эмгэг хөндий засагдаж байгааг олон судалгааны төвүүдийг хамарсан (multicenter) санамсаргүй түүврийн аргаар бэлтгэсэн туршилт судалгаагаар тогтоосон байна. (Nevins et al. 2005, 2013) Энэ хоёр судалгаа хоёул rhPDGF‐BB бол шүдний тулгуур эдийн ясны хэсэгт үүссэн согогийг нөхөн сэргээхэд аюулгүй бөгөөд үр дүнтэй арга гэдгийг баталсан байна.

Bone morphogenetic proteins (BMPs) бол дээрхийн адил олон үүрэгтэй полипептидийн бүлгийн төлөөлөгч бөгөөд ясны нөхөн төлжилт бороололтыг маш хүчтэй дэмждэг бодис юм. Fiorellini et al. (2005) нарын судалгаагаар шүд авхуулсаны дараа түүшийн хацар талын гадаргууд үүссэн ясны томоохон хэмжээний согогийг хүний рекомбинант BMP‐2 (rhBMP‐2)-ыг биошимэгдэл бүхий коллаген пролонд шингээж тавьж эмчлэхэд ясны эд маш сайн үүссэнийг тогтоосон байна. Үүний зэрэгцээгээр BMP‐7 нь мөн шүдний эргэн тойрны ясны эд, имплант, sinus floor augmentation-ы үед ясны эдийн нөхөн төлжилтийг дэмждэг болох нь тогтоогдсон. (Giannobile et al. 1998; van den Bergh et al. 2000)
Ерөнхийдөө growth factor-уудыг тулгуур эдийн өвчний шарханд шавшлага байдлаар ашиглахад үр дүнтэй болох нь тогтоогдсон ч энэ нь дангаараа шүдний тулгуур эдийн инженерчлэлийн процессийг гүйуэтгэхэд хангалттай биш гэж үздэг. (Kaigler et al. 2006)
Сүүлийн үеийн эмнэлзүйн туршилт судалгаанд teriparatide болон parathyroid hormone (PTH)-ы рекомбинант хэлбэрийг ашиглаж эд нөхөн сэргээх чадварыг судалсан байдаг. Шүдний тулгуур эдийн мэс заслын дараа 6 долоо хоногийн турш teriparatide-ын системт эмчилгээ хийгээд түүнийг placebo хяналтын бүлэгтэй харьцуулан үзэхэд рекомбинант PTH хэрэглэсэн бүлгийн эмнэлзүйн үр дүн сайжирч ясны эдийн шарх нөхөн төлжих процесс хурдасч байгаа нь тогтоогдсон байна. (Bashutski et al. 2010)

 

 


Tag:guided tissue regeneration, gtr, implant dentistry
Бусад






avatar