Produits Dentaires-ын MTA зориулалтын MAP System
2018.07.04 0.0 0

20 гаран жилийн өмнө Torabinejad болон түүний хамтрагчид шинэ төрлийн root-end filling material-ыг танилцуулсан нь mineral trioxide aggregate (MTA) юм. MTA-г сувгийн оройн ломбоны материалаар ашиглахад амальгам болон Super EBA-ээс илүү сайн битүүмжлэл үүсгэдэг болох нь олон тооны судалгаараар тогтоогдсон байдаг. MTA нь эхэндээ root-end filling material -ын зориулалттай байсан ч яваандаа pulp capping, apexification ба цоорсон сувгийг бөглөх зориулалтаар ашиглах болсон. MTA нь анх эмнэлзүйн салбарт нэвтрэхдээ хуванцар болон метал шпатель ашиглан тавих заавартай байсан боловч яг энэ аргачлалаар уг материалыг зааврын дагуу тавих гэдэг нь тийм ч амар биш зүйл юм. Тэгвэл энэ асуудлыг шийдэрлэх зорилгоор Produits Dentaires фирм ердийн болон мэс заслын зориулалт бүхий universal carrier system-ийг нэвтрүүлсэн байна. Micro-Apical Placement (MAP) System нь эмнэлзүйн тохиолдол бүрт нийцүүлэн өөр хоорондоо ялгаатай бүтээгдэхүүнийг санал болгодог. Intro Kit ба Universal Kit нь сувгийг дотроос нь битүүмжлэхэд зориулагдсан бол Surgical Kit нь сувгийг гаднаас нь битүүмжлэх зориулалттай. NiTi Memory Shape нь ямар ч төрлийн тахирт зориулан гараар тахийлгаж болохоор бүтээгдсэн. Хэдийгээр тахийлгаж ямар ч хэлбэр олгосон автоклавт ариутгасны дараа буцаад анхны хэлбэртээ ордог байна. MAP System-ийг ашиглах болсоноор MTA-г зүй зохистой хэрэглэх гэдэг нь эмч болгоны гарын дор амархан ажилбар болсон байна.

Produits Dentaires өөрийн MAP System-дээ зориулж цагаан өнгийн MTA бүтээсэн байдаг. Материалын хэмжээг дээд зэргээр сайн тохируулж өгсөн тул эмчилгээ болгонд ашиглахад хэмнэлттэй.


Pulp capping
Шүдний зөөлцийг амьдаар хадгалах эмчилгээний хувьд сүүлийн жилүүдэд илүү их эрэлт нэмэгдэж байна. Энэ зорилгоор ихэнхдээ Calcium hydroxide-ийг ашигладаг боловч MTA ашиглах нь түүнээс илүү бионийцэл сайтай болох нь судалгаагаар тогтоогдсон байдаг.
Apexification
Сурвалж нь бүрэн хэлбэржиж гүйцээгүй шүдэнд сувгийн ломбоны материал орчны эдэд нэвтрэхээс сэргийлэн MTA-г сурвалжийн оройн таглаа болгож ашигладаг. Олон тооны судлгаагаар ийнхүү MTA ашиглах нь сурвалжийн орой орчмын хатуу эдийн нөхөн төлжилтийг дэмжихээс гадна бусад материалтай харьцуулахад үрэвсэл үүсгэх нь бага байгааг тогтоосон байна.
Сувгийн цоорлыг нөхөх
Сувагт зэмсэгээр ажиллах явцад санамсар болгоомжгүйгээр сувгийн ханыг нэвт цоолох нь сувгийн эмчилгээний үр дүнд маш сөрөг нөлөөтэй зүйл юм. Энэ тохиолдолд тэр хэсэгт MTA ашиглан ханыг нөхөх нь шүдийг авч үлдэх боломж олгоно.
Сурвалжийн оройн мэс засал
Сурвалжийн орой тайрах мэс засалд MTA нь хамгийн тохиромжтой root-end filling material болох нь тогтоогдсон. MTA ашиглахад тэр хэсэгт үрэвсэл үүсэх нь бага, сурвалжийн цемент болон орой орчмын эдүүдийн нөхөн төлжилт маш сайн байдаг.

 

 

 


Tag:MTA, mineral trioxide aggregate, эмнэлзүйн практик
Бусад






avatar