Шүдний өнгө дамжуулалт Shade Communication-ы асуудалд
2018.07.04 0.0 0

Амьд шүд нь цөгцөн хэсэгтээ өнгөний төрөл бүрийн хувилбаруудыг агуулдагаараа шүдний өнгө үзэгч shade tab-аас ялгаатай тул эмчийн хувьд тухайн харсан өнгөө техникчид хэрхэн алдаагүй дамжуулах вэ гэдэг бэрхшээлтэй асуудалтай байнга тулгардаг.
Бид өнгөний тухай мэдээлэл өгөхдөө өнгийг гурван өөр хэмжигч нэгжээр илэрхийлдэг. Энэ нь value, chroma, and hue юм. Value гэдэг нь өнгөний гэрэл сүүдрийн хэмжигдэхүүн бол Hue нь тухайн өнгөнөөс ялгарах туяаг тодорхойлж Chroma нь өнгөний ханалт буюу Hue хэмжигдэхүүн хэр тод бүдэгийг илэрхийлнэ. Hue гэдэг бол шүднээс ялгарч буй туяа юм. Иймд бид тухайн туяаг шаргал өнгөнөөс улбар шаргал болтол дараалуулдаг.


Бид аливаа юмс үзэгдлийн өнгийг нүдний савханцар ба лонхонцор эсүүдээр мэдэрч value, chroma, hue-г ялгадаг. Гэхдээ нүдний савханцар эсүүд нь зөвхөн өнгөний Value үзүүлэлтийг мэдрэх бол лонхонцор эсүүд нь Chroma ба Hue үзүүлэлтийг тодорхойлно. Хүний нүд нь байгалийн өгөгдөлөөрөө Value үзүүлэлтэнд Chroma ба Hue үзүүлэлтээсээ илүү мэдрэг байдаг. Иймд бид бэлэн болсон шүдний өнгийг хэт гэгээлэг эсвэл бараан өнгөнд анхаарлаа хандуулахаас яг өнгийг илтгэж байгаа Hue болон Chroma үзүүлэлтийг тодорхойлж чаддаггүй.

Шүдний өнгийг хэрхэн тодорхойлох вэ?
Шүдний өнгө тодорхойлох ажилбарыг хялбар дөхөм болгохын тулд Value, Chroma, Hue үзүүлэлтийг багтаасан өнгө тодорхойлогч shade guide-ийг ашигладаг. Хамгийн түгээмэл ашигладаг өнгө тодорхойлогч нь VITA 3D shade guide бөгөөд өнгөний Hue ба Value,Chroma үзүүлэлтээр дараалуулсан өнгө ашиглана.


VITA 3D shade guide (Vident)
Шүдний өнгө тодорхойлохдоо шүд уруулаас ил гарч удаан байсны улмаас гадаргуу нь хатахаас өмнө тодорхойлох хэрэгтэй. Учир нь хуурайшсан шүдний гадаргуу илүү цайвар өнгөтэй харагддаг. Өнгө тодорхойлохдоо эхлээд өнгөний Value-г тодорхойлохоос эхлэнэ. Энэ нь өвчтөний шүд хэр цайвар эсвэл бараан байгааг үзнэ гэсэн үг юм. Үүний тулд өнгө тодорхойлогч VITA 3D shade guide-ын баруун талаас буюу бараан өнгөнөөс эхлэн шүдтэй харьцуулан үзэж хамгийн тохиромжтой Value-н бүлгийг сонгоно.
Үүний дараа шүдний Chroma үзүүлэлтийг тодорхойлно. VITA 3D shade guide-ын Value үзүүлэлтийн 5 бүлэг тус бүр дотроо L, M, R дэд бүлгүүдэд хуваагдана. Эдгээр нь тус бүр өөр хоорондоо ялгаатай Chroma үзүүлэлттэй байх ба тэдгээрээс шүдний өнгөтэй хамгийн ойролцоо Chroma-г тодорхойлно.
Хамгийн сүүлд шүдний Hue үзүүлэлтийг тодорхойлох байдлаар шүдний өнгө тодорхойлох ажилбарыг өндөрлөнө. VITA 3D shade guide-ын Value тус бүр дотроо L, M, R дэд бүлгүүдэд хуваагдах ба L бүлэг нь M-тэй харьцуулахад илүү шаргал бол R бүлэг нь M-тэй харьцуулахад улаавтар туяатай байна.
Өнгөний Value, Chroma, Hue үзүүлэлтийг тодорхойлоод тэдгээрийг нэгтгэн 3L1.5 гэх байдлаар захиалгын хуудсан дээр тэмдэглэнэ.

Өнгийг лабораторид хэрхэн дамжуулах вэ?
Шүдний өнгө тодорхойлсоны дараа тухайн шүдтэй илүү ойролцоо Value, Chroma, Hue үзүүлэлттэй өнгөний tab-ийг сонгон авч лабораторилуу илгээх боловч энэ нь тухайн tab-аар баримжаалан шүдийг шууд хийнэ гэсэн үг биш юм. Бид тухайн шүдний хөрш зэргэлдээ шүднүүдийг ажиглаж тасдах ирмэгийг тунгалаг байдал, гадаргуугийн хэлбэр дүрс, өнгөний илүү нарийн зохицол, толбо, судал зэргийг техникчид алдаагүй дамжуулах ёстой.
Энэ үе шатанд тулгардаг томоохон бэрхшээл нь бидний харж мэдэрч байгаа өнгийг тухайн шүдийг огт хараагүй шүдний техникчид хэрхэн дамжуулах вэ хэмээх асуудал юм. Ихэнхдээ бидний харж байгаа, бичиж тэмдэглэсэн зүйлийг тухайн хүн шууд бидэнтэй адил хүлээн авах нь бараг боломжгүй зүйл юм. Үүнд туслах зорилгоор бид гэрэл зургийн арга техникийг ашиглан шүдний өнгө үзэгчийг шүдэн дээр байрлуулан зураг авдаг. Гэвч хамгийн орчин үеийн гэрэл зургийн камер ч хүний нүдний адил өнгийг нарийн ялгах чадваргүй. Тухайн камерийн тохиргооноос шалтгаалан Value, hue, chroma үзүүлэлтүүд гэрэл зураг дээр өөр өөрөөр буух магадлалтай. Үүний зэрэгцээгээр өнгийг өөрчлөх ба нэг хүчин зүйл нь зургийг үзүүлж буй принтер эсвэл компьютерийн дэлгэцийн алдаа юм. Бид шүдний зургийг аваад лабораторид имэйлээр илгээдэг ч шүдний техникч өөр өөр компьютер ашиглан зургийг үзэхэд өнгө нь өөр өөр харагддаг. Үүнээ сэргийлэх аргачлал нь шүдний өнгө үзэгчийг барьж зураг авахдаа түүнийг хоёр өөр өнцөгөөр барих хэрэгтэй. Ихэнхдээ шүдний өнгө үзэгчийн хамгийн ойролцоо өнгийг тухайн шүдний харалдаа бариад эхний зураг авдаг. Үүний дараа өнгө үзэгчийн тасдах ирмэгийг шүдний тасдах ирмэгтэй тулган барьж бас нэг зураг авах хэрэгтэй. Ийнхүү хоёр өөр өнцөгөөр авсан зураг нь шүдний өнгөний тухай илүү нарийн мэдээлэл дамжуулах боломж олгоно.

Өнгө дамжуулах ажилбарыг хялбаршуулах асуудалд
SoproShade ба Sopro 717 (Acteon) амны хөндийн камер ашиглах нь өнгө дамжуулах ажилбарыг илүү хялбар түргэн хугацаанд гүйцэтгэх боломж олгоно. SoproShade нь шүдэн дээр тусах өрөөний гэрэлтүүлгээс ирэх сарнисан туяаг хязгаарлаж шүдний өнгийг зөв тодорхойлоход туслана. Sopro 717 камер нь шүдний зургийг түргэн хугацаанд буулгана. Тухайн камер нь шүдний дүрсийг gray scale image болгож буулгах чадвартай тул энэ төрлийн зургийн өгөгдөлийг лабороторид хүлээн авсанаар Adobe Photoshop, ACDSee, Paint Shop зургийн программуудыг ашиглан өнгийг илүү өндөр нарийвчлалтай боловсруулах боломж олгодог байна.

 

 

 


Tag:Shade Communication, шүдний өнгө, эмнэлзүйн практик, өнгө тодорхойлох
Бусад






avatar