Indirect Adhesion талбарт гарч буй трэнд маягтай өөрчлөлтүүд
2018.07.04 0.0 0

Indirect restoration буюу шууд бус аргаар бэлтгэх шүдэлбэрийн технологид сүүлийн жилүүдэд сонирхолтой гэмээр динамик хувьсал гарч consumer-driven evolution болоод байгааг хэн бүхэн анзаарч байгаа байхаа. Сүүлийн үед өвчтөнүүд шүдэлбэрийн технологид гоо сайхны шаардлагыг эн тэргүүнд тавих болсон тул метал агуулаагүй шүдэлбэрийн технологиудын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Гэвч шинэ материал, технологи нэвтрэхийн хэрээр уг технологид шаардлагатай бонд, цементийн асуудал даган урган гарч бэрхшээлтэй асуудлуудын тоог нэмэгдүүлдэг. Иймд энэхүү өгүүллийн зорилго нь бүрээс, шүдэлбэрийг наах зориулалттай цемент ба адгезивуудын талаар тодорхой ойлголт өгөхөд оршино.

Цементээр наах уу? Эсвэл адгез хэрэглэх үү?
Ихэнх шүдний эмч нар шууд бус аргаар бэлтгэх шүдэлбэрийг шүдэнд наах асуудал дээр “cementation” эсвэл “adhesion” нэр томьёог өөр хооронд нь ялгаагүй мэт хаа хамаагүй хэрэглэдэг. Гэтэл “cementation” гэдэг нь ямар нэг бодис хатуурах явцдаа хоёр зүйлийг өөр хооронд нь цэвэр механикийн аргаар нааж тогтоох аргачлалыг хэлдэг бол “adhesion” гэдэг нь өөр хоорондоо ялгаатай биетүүдийг химийн болон механикийн арга хослуулан наах аргачлал юм.
Он удаан жилийн турш метал шүдэлбэр нь зөвхөн ганцхан төрлийн цементээр ганцхан төрлийн аргачлалыг ашиглан нааж тогтоодог зөвхөн ганцхан материал байсаар ирсэн. Тэгвэл 2001 онд zirconia-based restorations (Lava [3M]) 2005 онд lithium disilicate (IPS e.max [Ivoclar Vivadent]) зах зээлд нэвтрэн өргөн хүрээнд ашиглагдаж эхэлсэнээр уг материалуудад шаардлагатай өөр төрлийн наагч материал шаардлагатай болсон байдаг. Энэхүү шинэ төрлийн материалуудад уламжлалт цементээр наах аргачлал төдийлөн таатай биш байсан ч удалгүй хоёр материалд шаардлагатай тус тусын luting materials гарч ирсэн. Химийн найрлагын хувьд lithium disilicate ба zirconia нь металаас эрс ялгаатай тул адгезив хэрэглэх аргачлал ба материалын хувьд ялгаатай байх шаардлагатай. Тухайлбал lithium disilicate ба zirconia нь төрөлхөөсөө дотоод энерги өндөр, гидрофиль гадаргуутай тул шууд адгезив хийх боломжгүй. Иймд бүрээс наах цементийг тавихын өмнө зориулалтын primer хэрэглэх ёстой. lithium disilicate-д silane-ыг primer-аар ашигладаг бол zirconia-д Z-PRIME Plus [BISCO Dental Products] зэрэг зориулалтын primer ашиглана. Гэвч сүүлийн үед Monobond Plus [Ivoclar Vivadent] зэрэг universal primer-уудыг метал, PFM, дан шаазан, лейцит агуулсан шаазангууд (IPS Empress Esthetic) lithium disilicate (IPS e.max) ба zirconia зэрэгт ашиглах болсон.
Орчин үеийн шууд бус аргаар бэлтгэх шүдэлбэрүүдэд зориулсан адгезивийн аргачлал нь шүдийг зориулалтын адгезив материал ашиглан бэлтгэхийг шаардах болсон. Ямар цементийн материал ашиглаж байгаагаас эс хамааран бүрээсэнд ашиглаж буй материал, шүдний гадарууг өөр өөрийнх нь зориулалтын primer-аар бэлтгэх ёстой. Ингэж байж цемент бүрээс ба шүдийг нэгэн зэрэг өөр хооронд нь барьцалдуулж чадна.

Шүдэлбэрийг удаан хугацаанд барьж тогтооход шаардлагатай өөр чухал хүчин зүйлс
Шүдэлбэр бэлтгэж байгаа эмч болгон орчин үеийн авагдаггүй шүдэлбэрийг бэлтгэж буй материалыг шүдэнд сайн нааж тогтооход адгези үүсгэгч материалаас гадна шүд засах дизайн маш чухал гэдгийг ойлгох нь чухал. Шүдэлбэр удаан хугацаанд амны хөндийд оршин тогтох нь бүрээс наагч ямар цемент ашиглаж байгаагаас төдийгүй шүд засах үедээ тулгуур тогтоогуурууд(retention)-ыг хэрхэн зөв гаргасан эсэх чухал нөлөөтэй. Шүд засалтын налуу болон зассан хэсгийн өндөр зэрэг нь ташуу чиглэлээр ирэх хүчийг бүрээс наасан цемент хэрхэн тэсвэрлэх вэ гэдгийг тодорхойлно. Мөн шүдэлбэрийг наах үед rubber dam хэрэглэж байгаа эсэх, шүдний орчныг амны хөндийгөөс хэрхэн зүй зохистой тусгаарлах техник ашиглаж байгаа зэрэг нь адгезив болон цементийн шинж чанарт сайнаар нөлөөлнө.

Цементийн сонголтыг хэрхэн хийх вэ?
Шүдний гадаргуу ба шүдэлбэрийн гадаргууд зохих ёсны боловсруулалт хийсний дараа сүүлчийн үед шатанд уг шүдэлбэр ба материалд шаардлагатай зөв цементийг сонгох нь чухал. Цементийн эн тэргүүний зорилго нь шүд ба бүрээсний гадаргуугийн хооронд байгаа зайг дүүргэж битүүлэх. Үүний дараагийн зорилго нь шүдэлбэрт тогтоогуур үүсгэхэд туслах. Өнөө үед ердийн механик тогтоогуур үүсгэх цементээс авхуулаад механикийн болон химийн тогтоогуур үүсгэгч адгезив систем хүртэл төрөл бүрийн цементүүдийг өргөн хүрээнд сонгох боломж бүрдээд байна. Гэхдээ цементийн сонголт ийм олон янз байгаа нь тухайн эмнэлзүйн тохиолдолд хамгийн тохиромжтой цемент аль нь вэ гэдэг дээр эргэлзээ будлиан үүсгэх шалтгаан болно.
Иймд бүрээс наах цементийн зарим төлөөлөгчдийг тоймлон авч үзье.

Glass Ionomer Cement
Glass ionomer cements (GIC)-ийг хамгийн анх 1970 онд зах зээлд нэвтрүүлсэн. Уламжлалт бүрээс наах цементийн ангилалд хамаарах бөгөөд нимгэн тавьж болдог, чийгэнд тэсвэртэй, өөрөөсөө фтор ялгаруулж цоорлын эсрэг шинж чанартай гэх мэт давуу талуудтай. Энэ цемент нь өөрөө хатуурах тул ердийн метал PFM, дан шаазан зэрэгт зэрэг ашиглах боломжтой.

Resin-Modified Glass Ionomer Luting Cement
Resin-modified glass ionomer (RMGI)-ийг 1990 оны үед зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд ердийн Glass ionomer cements (GIC) ба resin cements (RC)-ын дундын шинж чанартай. RMGI өөртөө GIC-ийн олон давуу талуудыг агуулахын зэрэгцээгээр resin-reinforced matrix-ынхаа нөлөөгөөр илүү бат бөх бөгөөд ажилбар гүйцэтгэхэд хялбар болсон. RMGI амны хөндийн шингэнд уусахгүй ба гэрлээр хатуурдаг. Үүнийг метал ба метал суурьтай PFM, lithium disilicate, zirconia -д ашиглах боломжтой. Гэхдээ эмнэлзүйн практикт энэ төрлийн цементийг зөвхөн тогтоогуур сайн гаргасан шүд засалтын үед ашиглахыг зөвлөдөг нь RMGI нь resin cement(RC)-ийн бат бөх чанарыг гүйцдэггүйтэй холбоотой.

Resin Cement
Энэ төрлийн цементийг 1980-аад оны үед зах зээлд нэвтрүүлсэн. Түүнийг адгезив цементийн ангилалд хамааруулах бөгөөд эдэлгээ даах чанар ба бондын өндөр хүчин чадлаараа өнөөдөр зах зээлд худалдаалагдаж буй хамгийн сайн цементийн нэгээр тооцогдож байна. RC нь дотроо үндсэн гурван дэд бүлэгт хуваагдах бөгөөд: self-cure, light-cure, and dual-cure гэж ангилна. Зах зээл дээр худалдаалагдаж буй олон RC-д “universal,” гэсэн нэр томьёо ашигладаг ч энэ нь зүгээр чамирхалаас хэтрэхгүй үндэслэлгүй нэр томьёо юм. Үйлдвэрлэгч болгон “universal,” нэр томьёог өөр өөрийнхөөрөө тайлбарладаг тул энэ төрлийн ямар ч бүтээгдэхүүнийг ашиглахын өмнө сайтар шалгаж үзэх нь чухал.

Total-Etch Light-Cure RC
Total-Etch Light-Cure RC нь эмч нарт бүрээсийг наахын өмнө etch, rinse, бонд тавих ажилбаруудыг тус тусд нь хийх боломж олгоно. Энэ төрлийн цементүүд нь төрөл бүрийн өнгөний сонголттой байхын зэрэгцээгээр 2-part system бүхий байдлаар худалдаалагддаг. Энэ нь нэг syringe-дээ катализатор, нөгөө syringe-дээ суурь материал агуулсан байдалтай. Base буюу суурь материалыг мөн тусд нь дангаар нь ашиглаж болох бөгөөд энэ тохиолдолд зөвхөн гэрлээр хатуурна. Харин катализатортой холихоор dual-cure материал болно. RC материалыг зөвхөн хангалттай хэмжээний гэрлийн энерги хүрнэ гэж үзсэн үед л хэрэглэнэ. Иймд үүдэн шүдний винир нүүрэвч нь RC-г хэрэглэх хамгийн тохиромжтой тохиолдол юм.

Total-Etch Dual-Cure RC
Total-Etch Dual-Cure RC нь dual-barrel syringe-д савлагдсан байна. Энэ системийг ашигласан тул катализатор ба суурь материалууд нь шууд syringe-ээс гармагцаа хоорондоо холилдоно. Олон төрлийн өнгөний сонголттой ба бараг бүх үйлдвэрлэгчид энэ ангиллын өөрийн бүтээгдэхүүнийг гаргадаг. Энэ материалын жишээ нь Calibra Ceram (Dentsply Sirona) шүдэн дээр etching, rinsing, and adhesive steps нь тусдаа хийгдэнэ. Total-Etch Dual-Cure RC нь шүд засалтын хувьд тогтоогуур багатай бөгөөд гэрлийн энерги хангалттай нэвтрэх боломжгүй үед ашиглахад тохиромжтой.

Self-Etch RC
RC-ийн хамгийн сүүлийн үеийн төлөөлөл бол Self-Etch RC юм. Энэ нь цементэн дотроо etchant болон bond-ийг агуулдаг. Иймд үүнийг заримдаа self-adhesive RC ангилалд хамааруулдаг. Цементэнд нь агуулагдах built-in adhesive primer нь шүдний smear layer-ийн гүнд нэвтэрдэгээрээ бусад төрлийн RC-ээс ялгаатай. Материал нь dual-cured шинж чанартай тул шүдэнд бүрээсийг суулгасны дараа илүүдэл материал нь амархан цэвэрлэгддэг. Self-Etch RC-г бүх төрлийн тогтоогууртай болон тогтоогуур муутай шүд засалтанд lithium disilicate, zirconia all-ceramic material-уудад ашиглана.
Эмч нар ерөнхийдөө total-etch аргачлалыг (а) тугалмай эд маш бага хэмжээтэй (б) бонд үүсгэх талбайн хуурай байдлыг хадгалж зөв зохистой тусгаарлах боломжтой (в) шүд засалт нь тогтоогуур сайтай үед ашиглах нь зөв. Харин self-etch материалуудыг (а) паалангийн хэмжээ бага (б) шүд засалт нь тогтоогуур retention харьцангуй муутай үед ашиглах хэрэгтэй. Бүрээс наах ажилбар гүйцэтгэх үедээ etching-ийг хэт их ихдүүлэх эсвэл дутаах нь бондын хүчин чадлыг сулруулах тул энэ ажилбарыг гүйцэтгэж байхдаа анхаарал болгоомжтой ажиллах нь чухал.

Төгсгөлд нь
Сүүлийн 10 гаран жилийн хугацаанд indirect restoration материалын салбарт томоохон ахиц дэвшил гарсаны улмаас шүдэлбэрийг илүү үр дүнтэйгээр удаан хугацаанд барьж тогтоох боломж өсөн нэмэгдсээр байна. Өнөө үед indirect restoration-ы чиглэлд гарч буй трэнд маягтай өөрчлөлт нь бүх төрлийн indirect restoration-д нэг төрлийн цемент ашиглах явдал төгсгөл болж байгаа бөгөөд эмнэлүйн тохиолдол тус бүрт тохируулан retention хэр байгаагаад үндэслэн адгезийн арга техник ба цементээ сонгодог болоод байна.

Ном зүй
1. Kim BK, Bae HE, Shim JS, et al. The influence of ceramic surface treatments on the tensile bond strength of composite resin to all-ceramic coping materials. J Prosthet Dent. 2005;94:357–362.
2. Infodentis. Dental cement. Permanent and temporary cementation. http://www.infodentis.com/ fixed-prosthodontics/dental-cement.php. Accessed January 17, 2018.
3. Alex G. Preparing porcelain surfaces for optimal bonding. Compend Contin Educ Dent. 2008;29:324–335.

 

 

 

 


Tag:эмнэлзүйн практик, Indirect Adhesion, adhesive dentistry
Бусад






avatar