Spherical filler particle-ийн давуу тал буюу Spherical Supra-Nano Composites материалын тухай
2018.07.04 0.0 0

Шүдний эмч нар шинэ төрлийн материалын хувьд ихэвчлэн зар сурталчилгаа, сэтгүүл дээрх тойм өгүүлэл эсвэл хэн нэгний амнаас ам дамжсан ярианаас сонсож сонголт хийдэг. Гэвч тухайн материалыг цааш нь хэрэглэх эсэх нь материалын шинж чанар шүдний эмчийн хүсэл зорилгод хэр нийцэж байгаагаас шалтгаална. Материалын төлөв байдлын нэгэн жигд, шүдний гоо сайхны шаарлагад хэр нийцэж байгаа эсэх, ажиллахад хялбар байх, өнгөлгөө амархан авдаг байх зэрэг шинж чанар нь юуны урьдаар ихэнх шүд нөхөн сэргээх материалын сонголтонд шууд нөлөөлдөг шинж чанарууд юм. Энэ шинж чанарууд сэтгэлд нь нийцэж байгаа эсэхээс шалтгаалан эмч түүнийг цааш нь хэрэглэх эсэхээ шийддэг.

Зураг 1
Материалын Filler Particle Design-ы ач холбогдол
Композит материалын дүүргэгч (filler particle)-ийн хэлбэр дүрс, хэмжээ зэрэг нь тус материалын эмнэлзүйн хувьд амжилттай байх эсэхэд шууд нөлөөлдөг хүчин зүйл юм. Энэ төрлийн материалын ихэнх бэрэндүүд өөртөө жигд бус хэлбэр дүрс ба жигд бус хэмжээ бүхий дүүргэгч агуулдаг. Үүний улмаас эдгээр нь өнгөлгөө болон гоо сайхны асуудалд томоохон саад бэрхшээл үүсгэх нь бий. Тэгвэл саяхан худалдаанд гарсан Estelite Sigma Quick [Tokuyama Dental America] материал нь өөртөө дунджаар 0.2 μm хэмжээ бүхий 100% бөмбөлөг хэлбэртэй spherical filler дүүргэгч агуулдаг байна.
Зураг 1 дээр ердийн композит материалд байдаг жигд бус хэлбэр дүрс бүхий дүүргэгчийн оронд элсний ширхэг мэт бөмбөлөг дүүргэгч материалууд харагдаж байна. Ийм дүүргэгч агуулсан материалууд нь төлөв байдлын хувьд жигд харагдах төдийгүй өнгөлгөө сайн авдаг. Үүний зэрэгцээгээр эдэлгээ сайн байх, физик шинж чанарын хувьд давуу талуудыг үзүүлнэ. 100% spherical filler нь хэд хэдэн өнгөнд уусч шүдний бүтэц ба композитын хооронд өнгөний гайхмшигтай шилжилт гаргаж чаддаг. Дүүргэгчийн хэмжээ 0.2 μm байгаа нь материалын шинж чанар болон гоо сайхны шаардлагын хувьд хамгийн зөв тэнцвэрт байдалыг олгоно. Дүүргэгчийн ийм жижиг хэмжээ нь материалын эргэн тойронд байгаа шүднээс ирэх гэрлийн эффектийг өөртөө уусгаж жинхэнэ chameleon effect үүсгэх боломж олгодог гэнэ.
Жижиг, бөмбөлөг хэлбэртэй дүүргэгч нь композит материалын элэгдэлийг тэсвэрлэх чанарт мөн сайнаар нөлөөлнө. Энэ төрлийн материал нь бусад ижил төрлийн материалтай харьцуулахад эсрэг талын шүдний эгнээнээс шалтгаалсан элэгдэл маш бага түвшинд байдаг. Лабораторийн туршилтаар материалын гадаргууд 5000 удаа зүлгэлгэлт хийсэн ч гөлгөр чанараа алдаагүй байна.
Дүүргэгч материал нь бөмбөлөг хэлбэртэй байхын бас нэг давуу тал нь полимержих урвалын үед дүүргэгчүүд хүссэн зүгрүүгээ эргэлдэж хөдөлдөг явдал юм. Үүний улмаас энэ төрлийн материалуудад полимержилтийн үеийн агшилт бага байх тул ломбоны материал ба шүдний хооронд агшилтын улмаас үүсдэг орон зай бага байж marginal leakage үүсэхээс сэргийлнэ.

Гоо сайхны давуу талууд
Бусад төрлийн материалтай харьцуулахад бөмбөлөг хэлбэртэй дүүргэгч бүхий материал нь шүдний төрөлхийн өнгийг гаргахад илүү хялбар. Үүний зэрэгцээгээр илүү сайн гялалзсан гадаргууг үүсгэх тул шүдний паалантай маш төстэй байдлаар гэрлийг хугалах, нэвтрүүлэх үйлчлэлтэй. Ийнхүү гэрлийг маш сайн шингээх, хугалах үйлчлэлтэй тул хөрш шүднүүдтэй уусан төрөлхийн мэт харагдуулна.

 


Tag:композит материал, Supra-Nano Composites, эмнэлзүйн практик
Бусад






avatar