Шүдний салбар дахь гүн унтуулга, ерөнхий мэдээ алдуулалтын аюулгүй байдлын талаарх хэвлэлийн тойм
2018.07.04 0.0 0

Америкийн Калифорни мужийн нэгэн эмнэлэгт ерөнхий мэдээ алдуулалт (general anaesthesia)-аас шалтгаалсан хүүхдийн эндэгдэлийн дараа “Ер нь шүдний эмчилгээний мэдээ алдуулалт аюулгүй зүйл мөн үү?” гэсэн асуулт, шуугиан өргөн хүрээнд дэгдсэн байдаг. Энэ асуудалтай холбоотой Калифорни муж улсын захирагч Калифорни мужийн Шүдний Мэргэжлийн Зөвлөлд хандан унтуулга, ерөнхий мэдээ алдуулалтын аюул ослын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй хариу өгөх шаардлага тавьжээ. Уг асуудлын хүрээнд шүдний эмчилгээний унтуулга ба ерөнхий мэдээ алдуулалтын аюулгүй байдлын талаар бэлтгэсэн хэвлэлийн тойм мэдээллийг товчлон хүргэж байна.

Шүдний эмчилгээний салбарт мэдээ алдуулагч ашиглаж ирсэн түүх
1950-аад оны эхээр АНУ-д American Society of Dental Anesthesiology байгуулагдсантай холбоотойгоор шүдний эмчилгээний салбарт мэдээ алдуулагч нэвтэрч улмаар 1987 онд American Society of Anesthesiologists мэдээ алдуулалтын аргачлалыг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байдаг (Reed, 2009). Шүдний салбарын мэргэжилтнүүд дотор мэдээ алдуулагч хэрэглэх нь ямарч эрсдэлгүй зүйл биш гэдгийг бүгдээрээ мэддэг. Мэдээ алдуулагчийн тун хэтэрсэнээс шалтгаалсан амьсгалын системийн болон зүрх судасны системийн үйл ажиллагааны хямрал нэлээд элбэг тохиолддог. Тэгвэл шүдний эмчилгээний салбарт гүн унтуулга (deep sedation) ба ерөнхий мэдээ алдуулалт (general anesthesia, наркоз) нэвтрээд нэлээдгүй хугацаа өнгөрөөд байгаа ба энэ төрлийн мэдээ алдуулалтыг хийхэд өвчтөн сонголт, мэдээ алдуулалтын техник, өвчтөний хяналт тал дээр маш анхаарал болгоомжтой ажиллахыг шаардах төдийгүй ямар нэг урьдчилан тамаглаагүй сөрөг нөлөө гарсан үед яаралтай тусламж үзүүлж чаддаг болгох тал дээр эмч мэргэжилтнүүдийн багийг сургаж дадлагажуулсан байх нь чухал (Bennett et al., 2015).

Мэдээ алдуулагчаас шалтгаалсан өвчтөний нас баралтын хэвлэлийн тойм
Шүдний эмнэлэгт гүн унтуулга ба ерөнхий мэдээ алдуулалтаас шалтгаалсан өвчтөний амь нас алдалтын талаар нэлээд олон судалгааны материалууд бий. Өвчтөний амь насаа алдах болон үхлийн талаар сэтгүүл болгон харилцан адилгүйгээр тодорхойлсон байдаг бол Australian and New Zealand College of Anaesthetists мэдээ алдуулагчаас шалтгаалсан өвчтөний амь насаа алдалтыг илүү тодорхой томьёолсон байдаг. Тус байгууллагын тодорхойлолтонд хэрэв өвчтөний үхэл мэдээ алдуулагчаас болсон нь илт ойлгомжтой эсвэл мэдээ алдуулагч анестезиологи эмчийн хяналтын дор бусад хүчин зүйлсээс болж амь насаа алдсан бол энэ ангилалд хамааруулна гэсэн байна (ANZCA, 2005).
D’Eramo (1992) хамгийн анх шүдний эмчилгээний салбар дахь мэдээ алдуулагчаас шалтгаалсан morbidity and mortality rates-н судалгааг хийсэн байдаг. Энэхүү судалгаанд Massachusetts Society of Oral and Maxillofacial Surgeons-ын гишүүд оролцсон бөгөөд тэдгээр эмч нарын сайн дурын мэдүүлэгт үндэслэн, тэдгээрийн практикт тохиолдсон мэдээ алдуулагчаас шалтгаалсан сөрөг нөлөө болон үхлийн мэдээллийг бүртгэж судалгааг хийжээ. Энэхүү судалгаанд mortality rate 1 сая тохиолдолд 1 гэж (1:1000 000) үзсэн байдаг (D’Eramo and Edward, 1992). Энэхүү судалгаа 1999 ба 2002 онуудад дахин хийгдсэн байна. 1999 оны судалгаагаар mortality rate 1 сая тохиолдолд 0 байсан бол 2002 онд энэ нь үл ялиг ихсэн 1 сая тохиолдолд 1.17 болсон байна (D’Eramo et al., 2003).
Өөрэнэ төрлийн ретроспектив судалгааг Deegan нар 2001 онд хийсэн ба 1988 оноос 1999 оны нийт АНУ-ын хэмжээний mortality rate гаргажээ. Энэхүү судалгаанд AOMS National Insurance Company-ы мэдээллийг ашигласан нь тухайн цаг үед эрүү нүүрний мэс заслын ихэнх эмнэлгүүд энэ компаний даатгалын үйлчилгээг авдаг байсантай холбоотой. Судалгаагаар эмнэлгийн нөхцөл дахь mortality rate 1 сая тохиолдолд 1.3 гэж (1.3:1000 000) тогтоосон байна (Deegan, 2001). Хамгийн сүүлийн үеийн энэ чиглэлийн судалгааг Bennett, Kramer, and Bosack нар 2014 онд хийсэн бөгөөд энэ судалгаандаа OMSNIC insurance company-ы дата мэдээллийг ашиглаж 2000–2014 оны хоорондох 14 жилийн хугацаанд мэдээ алдуулагчаас шалтгаалсан тархины гэмтэлээр 113 хүн нас барсаныг тогтоожээ. Эндээс mortality rate-г 1 сая тохиолдолд 2.9 (2.9:1000 000) гэсэн дүгнэлтэнд хүрчээ (Bennett et al., 2015). Гэвч энэхүү судалгаан дээр тархины гэмтлийн дараа амьд үлдсэн хүмүүсийн тоо тодорхой бус байгаа нь энэ судалгааны үзүүлэлт бусад судалгаанаас өндөр гарахад нөлөөлсөн байж болзошгүй.
Nkansah нарын судлаачид Онтарио орчмын мэдээ алдуулалтын шалтгаант үхлийг 1986–1995 оны хооронд 10 жилийн хугацаагаар судлахад 1.4:1000 000 гэсэн үзүүлэлт гарсан байдаг (Nkansah et al., 1997).
Гэвч эдгээр суалгаануудад зарим нэгэн судалгааны limitations хязгаарлагдмал нөхцөл байдал байна. Эдгээр судалгаанууд нь тодорхой даатгалын компаний хязгаарлагдмал мэдээлэл дээр тулгуурласан ретроспектив шинж чанартай тул мэдээ алдуулагчийн шалтгаант үхэл ба сөрөг нөлөөллийн талаар бүрэн дүүрэн хариуцлага хүлээх болмжгүй. Хэрэв мэдээ алдуулагчаас шалтгаалсан үхэлд хүрсэн хохирогчийн ар гэр даатгалын компанид гомдол мэдүүлж зарга хийгээгүй бол эсвэл эмч болон ар гэр хоорондоо тохирч учраа олсон бол энэ мэдээлэл даатгалын компаний мэдээллийн санд бүртгэгдээгүйн улмаас судалгаанд хамрагдаагүй байх магадлалтай (Bosack, 2015). Мөн судалгаанд хамрагдаж буй эмч нараас сайн дурын үндсэн дээр мэдээлэл авч байгаа нь тухайн мэдээ алдуулалтыг хийсэн эмч мэдүүлгээсээ шалтгаалан ямар нэг таагүй үр дагавар учрахаас болгоомжилсонтой холбоотой сул тал ч байна (Bosack, 2015).

Мэдээ алдуулалтын тусламж үйлчилгээний ахиц дэвшил
Nkansah’s (1997) нарын судалгаагаар мэдээ алдуулалтын хяналтын техникийн боловсронгуй болж байгаа, мэдээ алдуулалтын арга техник, удирдамж сайжирч хаа сайгүй өргөн хүрээнд нэвтэрч байгаа, эмчилгээний алдааг багасгах “Harvard Standards” зэрэг системийн шинж чанартай арга аргачлалууд нэвтэрч байгаатай холбоотойгоор мэдээ алдуулалтаас шалтгаалсан хүндрэлийн тоо багасч байна (Eichhorn, 1986; Lagasse, 2002).
D’Eramo’s (1992, 2003) нарын судалгаагаар 12 жилийн хугацаанд pulse oximetry-ийн хэрэглээ даруй 20%-аар өсөн нэмэгдсэн байна. Энэ нь мэдээ алдуулалтын үр дүнг хянахад pulse oximetry маш чухал байгаатай холбоотой. Pulse oximeter нь хүчилтөрөгчийн хэрэглээг хянах багаж тул ерөнхий мэдээ алдуулалтын үед хэрэглэх стандарт багаж болсон байдаг (Eichhorn, 1986; RCDSO, 2012).

Хэтийн төлөв байдал
Хүснэгт 1-д U.S. National Safety Council (NSC, 2013)-ын гаргасан үхлийн шалтгаан болж буй нахцөл байдлуудыг дэлгэн үзүүлсэн байна. Мэдээ алдуулагчаас шалтгаалсан хамгийн өндөр mortality rate-г Bennett et al., (2014) нар 2.9:1000 000 гэж тодорхойлсоныг өмнө нь дурдсан байгаа. Тэгвэл энэ үзүүлэлтийг жагсаалтын 4-т буй motor vehicle crash буюу автын ослоос шалтгаалсан үхэлтэй харьцуулан авч үзье. Энэ хоёр үхлийн шалтгаанд эрс ялгаатай зүйл байгаа нь авто ослоос шалтгаалсан үхлийг хүн сонгох сонголтгүйгээр гэнэт санамсаргүй тохиолддог бол хүн гүн унтуулга мэдээ алдуулалт эсвэл ерөнхий мэдээ алдуулалт хийлгэх эсэхээ өөрөө сонгох боломжтойд оршино. Иймд мэдээ алдуулалтын аюулгүй байдлын талаар мэдээлэл өгөхдөө хүмүүсийн хамгийн сайн мэддэг, бас айдаг зүйлстэй харьцуулж харуулах нь үр дүнтэй. Дээрх шинжлэх ухааны нотолгооноос харвал шүдний эмнэлэгт гүн унтуулга (deep sedation) эсвэл ерөнхий мэдээ алдуулалт (general anaesthesia) авахаас харин шүдээ эмчлүүлэх гэж машин, мотоциклтой эмнэлэгт ирэх нь илүү аюултай зүйл болох нь тодорхой харагдаж байна.

Эцэст нь дүгнэж хэлэхэд шүдний эмчилгээний гүн унтуулга (deep sedation) ба ерөнхий мэдээ алдуулалтаас шалтгаалах үхлийн хувь хэмжээ хүмүүсийн төсөөлдгийг бодвол бага болох нь шинжлэх ухааны нотолгоогуудаар батлагдаж байна. Өнөө үед мэдээ алдуулалтын явцыг хянах техник технологи бловсронгуй болсон ба мэдээ алдуулалтын арга техник сайжирсантай холбоотойгоор mortality rate дээр дурдсан өмнө нь хэвлэгдэж байсан хэвлэлийн мэдээллээс илүү бага хувьтай болсонд эргэлзэх зүйлгүй.

Ном зүй:
Australian and New Zealand College of Anaesthetists. (2005). Safety of Anaesthesia.
Bennett, J. D., Kramer, K. J., & Bosack, R. C. (2015). How safe is deep sedation or general anesthesia while providing dental care? The Journal of the American Dental Association, 146(9), 705–708. http://doi.org/10.1016/j.adaj.2015.04.005
Bosack, R. C. (2015). Anesthetic complicationd-How Bad Things Happen. Scientific American. http://doi.org/10.1038/scientificamerican0602-26
Council, N. S. (2013). Injury Facts. Retrieved January 12, 2017, from http://www.nsc.org/learn/safety-knowledge/Pages/injury-facts-chart.aspx
D’Eramo, Edward; Bookless, Steven Howard, J. B. (2003). Adverse Events With Outpatient-Anesthesia in Massachusetts. American Association of Oral and Maxillofacial Surgeons, 2391(3), 793–800.

 

 


Tag:эмнэлзүйн практик, sedation, унтуулга мэдээ алдуулалт, мэдээ алдуулалт
Бусад






avatar