ХДХВ-н халдвартай хүмүүст үзүүлэх амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
2018.07.04 0.0 0

Human immunodeficiency virus (HIV) хүний дархлал хомсдлын вирус гэдэг нь (ХДХВ) гэдэг нь халдвар авсан хүний биеийн гаралтай шингэн зүйл буюу цус, үрийн шингэн, үтрээний шингэнээр дамжин эсвэл халдвар авсан эхээс хүүхдэд төрөх үед дамжин халдварладаг ретровирусын төрөл юм. ХДХВ-ийн халдвар нь CD4+ Т лимфоцитийг эрчимтэй устгаж гэмтээснээр эсийн гаралтай дархлалын үйл ажиллагааг алдагдуулдаг. ХДХВ-ийн халдвар нь архаг явцтай өвчин бөгөөд эмчилгээ нэгэнт аваагүй тохиолдолд хүний биеийн дархлалын системийг бүрэн ажиллагаагүй болгодог. Энэ үед тухайлсан эмнэлзүйн шинж тэмдэгүүд илрэх бөгөөд үүнд түргэн хугацаагаар биеийн жин хасагдах, байнга халуурах, долоо хоног ба түүнээс удаан хугацаагаар гүйлгэх, тунгалгийн загилаанууд томрох, мөөгөнцөр, сүрьеэ, уушигны хатгаа, герпесийн халдвар авах улмаар Mycobacterium avium халдварт иж бүрэн автсанаар үхэлд хүргэнэ.
Acquired immunodeficiency syndrome (AIDS) буюу Дахлалын олдмол хомсдол (ДОХ) өвчин гэж ХДХВ-ийн халдвар дархлалын системийг ноцтой хэмжээнд гэмтээсэн CD4+ Т лимфоцитийн тоо 200 cells/mm3 -ээс бага болсон үеийг тодорхойлно.
Хамгийн анхны ХДХВ-ийн халдварын тухай тайлан мэдээлэл 1981 оны 7-р сарын 5-ы өдөр хэвлэгдсэн байдаг. Үүний дараа 1982 оны 9-р сарын 24 өдөр АНУ-ын Centers for Disease Control and Prevention (CDC) байгууллага хамгийн анх “AIDS” хэмээх нэр томьёог гаргаж ашиглажээ. Antiretroviral therapy (ART)-ийг хөгжүүлж байх явцад ХДХВ нь эмчлэгдэх боломжгүй үхэлд хүргэх өвчин гэж үздэг байсан бол ART-ийн хөгжлийн өнөө үед уг өвчнийг архаг явцтай, хяналтанд авах боломжтой гэж үздэг болсон тул ХДХВ-ийг маш сайн хяналтанд авсан тохиолдолд эрүүл хүнтэй харьцуулах хэмжээнд өвчтөний амьдралын хугацааг уртасгах боломжтой болоод байна.
Амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь ХДХВ-ийн тусламж үйлчилгээний нэгэн чухал хэсэг бөгөөд ХДХВ-н халдвар авсан хүмүүсийг амны хөндийн шинж тэмдэгээр нь олж илрүүлэх илрүүлэг үйл ажиллагаанд чухал тус дэм болдог. Энэхүү үйл ажиллагаанд шүдний эмч нарын тус дэм нь халдвар авсан өвчтөнийг илрүүлэх, өвчтөнийг алдчихалгүйгээр тусламж үйлчилгээнд хамрагдагдахад нь тус дэм болох, өвчтөнийг шаардлагатай оношлогоонд хамрагдахад нь туслаж эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй холбож өгөх асуудал юм. Мөн ХДХВ-н халдвар бүхий хүмүүс нь Antiretroviral therapy (ART) эмчилгээний явцад амны хөндийн шинж тэмдэг илэрдэг нь өвчтөн эмчилгээнээс зайлсхийх шалтгаан болдог. Гэвч энэ үе шатанд амны хөндийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд хамтарч ажиллах нь өвчтөний амны хөндийн өвчин эмгэгийг зөвхөн эмчлээд зогсохгүй өвчтөнийг дахин эмчилгээнд татан оролцуулахад тус дэм болно. Хэдийгээр ХДХВ-г бүрэн хяналтанд авсан ч зарим нэг амны хөндийн шинж тэмдэг илэрдэг. Иймд шүдний салбарын мэргэжилтнүүд эдгээр шинж тэмдэгүүдийн тухай мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал.

ХДХВ-н халдварын үед амны хөндийн тэмдэг
Халдвар авсан хүмүүсийн амны хөндийд илрэх шинж тэмдэгүүд нь нийт өвчтөний 30–80%-д тохолдоно. Хэрэв энэ шинж тэмдэг илэрсэн бол тухайн өвчтөн ХДХВ-н халдвар авсаныг илэрхийлээд зогсохгүй дархлалын систем асуудалтай байгааг илэрхийлнэ. Амны хөндийн шинж тэмдэгийг шүдний эмч нар ялган оношлох чадвар нь өвчтөнийг яаралтай шаардлагатай тусламж үйлчилгээнд хамрагдахад чухал үүрэгтэй тул ДОХ-н улмаас үхэлд хүрэх өвчтөний тоог бууруулахад тус дэм болно.
ХДХВ-н халдвар авсан хүмүүст илрэх амны хөндийн өвчлөлүүд болон тэдгээрийн эмнэлзүйн шинж тэмдгийг Хүснэгт-1 д үзүүлэв. Өвчлөлүүдийг дотор нь мөөгөнцөрийн гаралтай, вирусын гаралтай, нянгийн гаралтай, хавдар хэлбэрийн болон холимог гэж ангилж болно.

Эмчилгээний үед харгалзан үзэх асуудлууд
ХДХВ эерэг гэсэн оноштой өвчтөн нь шүдний салбарын мэргэжилтнүүдийн хувьд зарим талаар сорилт болно. Хэдийгээр ХДХВ эерэг гэсэн асуудал нь өөрөө дангаараа өвчтөний эмчилгээний төлөвлөгөөг өөрчлөх шалтгаан болохгүй ч уг өвчтөн биеийн ерөнхий эрүүл мэндэд нөлөөлөхүйц дархлалын системийн асуудалтай гэдэг нь шүдний эмч нарын хувьд зайлшгүй онцгойлон харгалзаж үзэх ёстой зүйл юм. Иймд үүнд нийцүүлэн эмчилгээний үе шатыг өөрчлөх нь зайлшгүй.

Эмчилгээний төлөвлөгөө
Яг ART эмчилгээндээ байгаа ХДХВ-н халдвар авсан өвчтөнд эмчилгээний төлөвлөгөөг тухайлан өөрчлөх шалтгаан байхгүй боловч ХДХВ-н хяналтанд хамрагдаагүй амны хөндийн халдварын шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийн хувьд эмчилгээг онцгойлон авч үзэх шаардлагатай. ХДХВ-ийн халдварыг бүрэн хяналтанд автал шүдний эмч нар өвчтөнд өвчтөнд эмчилгээний үе шатыг хүссэн үедээ өөрчлөх боломжтой уян хатан төлөвлөгөө боловсруулах нь чухал. ХДХВ-ийн халдвар хүнд шатандаа орсон өвчтөн тэр бүр шүдний эмнэлэгт хандаж урт удаан үргэлжилсэн эмчилгээг тэвчиж байх нь бараг боломжгүй зүйл юм. Иймд эхний ээлжинд өвчтөн хоол хүнс идэх, уухад тус дэм болох эсвэл өвчтөний гадна үзэмж, гоо сайханд нөлөөлөхүйц шүдний асуудлыг яаралтай эмчилж өгөх хэрэгтэй. Үүний дараа тухайн өвчтөнд эмчилгээ хийхдээ ХДХВ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллах нь чухал.

Антибиотикийн асуудал
ХДХВ эерэг өвчтөнүүдэд өдөр тутамдаа амны хөндийн ажилбарын үед антибиотик бичиж өгөх шаардлагагүй. Эсийн тооллогод CD4+ цөөн илэрч байгаа вирусын тоо хэмжээ өндөр байгаа зэрэг нь заавал антибиотик хэрэглэх ёстой гэсэн үг биш юм. Харин антбиотик хэрэглэх эсэхийг шийдэх шийдвэр гаргахдаа өвчтөний түүхийг бүрэн нягталж, амны хөндийн иж бүрэн шинжилгээ хийсний дараа лабораторийн шинжилгээний баримтанд тулгуурлан шийдэх хэрэгтэй.
ХДХВ халдвартай өвчтөнүүдийн хувьд ерөнхий мэргэжлийн эмчлэгч эмч нар нь уушигны хатгалгаа ба Mycobacterium avium complex халдвараас сэргийлэх зорилгоор антибиотикийн урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж байдаг. Иймд шүдний эмчилгээний үед антибиотик бичиж өгөхдөө өвчтөнд антибиотикийн урьдчилан сэргийлэх эмчилгээ хийгдэж байгаа эсэхийг тодруулах, American Heart Association-ы удирдамжаас антибиотикийн оронд зүй зохистой эмийн бодисыг сонгож хэрэглэх нь зүйтэй.

Өвдөлт ба сэтгэл түгшилийг хяналтанд авах
ХДХВ-н халдвартай гэдэг нь өвчтөнд өвдөлт болон сэтгэл түгшлийг хяналтанд авахад эмийн бодис хэрэглэж болохгүй гэсэн үг биш юм. Иймд өвчтөнд ердийн байдлаар унтуулга болон хэсгийн мэдээ алдуулалт хийж болно. Харин өвчтөн цус алдалт нь хэвийн хэмжээнээс их бол дамжуулах гүн мэдээ улдуулалтын оронд нэвчүүлэх мэдээ алдуулалт хэрэглэж болно. Мэс ажилбарын дараа nonsteroidal anti-inflammatory drugs (NSAIDs) төрлийн өвчин намдаагч, хар тамхины хольцтой өвчин намдаагч аль алийг хэрэглэж болно.

Шүдний тулгуур эдийн өвчин
ХДХВ-н халдвар авсан өвчтөнүүдэд шүдний тулгуур эдийн өвчин үүсэх нь элбэг. Энэ нь ихэнхдээ хүнд хэлбэрээр, түргэн явцтай байх тул эмчилгээ авахдаа түвэгтэй. Үхжилт хэлбэрийн тулгуур эдийн эмгэг нь хүний биеийн дархлалын систем асуудалд орсонтой холбоотой. Өвчтөнд хүнд хэлбэрийн шүдний тулгуур эдийн өвчин илэрч байгаа нь мөн тухайн өвчтөн ART эмчилгээндээ бүрэн хамрагдалгүй, эмчилгээний дэглэмийг сахихгүй байгааг илтгэнэ. Иймд ХДХВ мэргэжилтнүүдтэй холбогдон энэ чиглэлийн эмчилгээг эрчимжүүлэх нь чухал.

Сувгийн эмчилгээ
ХДХВ-ийн халдвар илэрсэн гэдэг нь тухайн хүнд шүдний сувгийн эмчилгээний төлөвлөгөөг өөрчлөх шалтгаан болохгүй. Харин өвчтөний биеийн ерөнхий байдал ба тухайн шүдний алс хэтийн ашиг тусыг бүрэн үнэлсэний үндсэн дээр эмчилгээний төлөвлөгөөг боловсруулах нь чухал.

Амны хөндийн мэс ажилбар
ХДХВ-н халдвартай өвчтөнд амны хөндийн мэс ажилбарыг гүйцэтгэхэд мэс ажилбарын стандартыг чанд мөрдөх нь аюулгүй ажиллагаанд тус дэм болно.

Халдвар хамгаалал
Хэдийгээр цусаар дамжин халдварлах, вирусын гаралтай халдварууд шүдний эмнэлгийн нөхцөлд ховор тохиолддог ч халдвар тархах магадлалтай гэдгийг анхаар. Иймд АНУ-ын хувьд Centers for Disease Control and Prevention (CDC)-н Аюулгүй ажиллагааны журмыг заавал дагаж мөрдөхийг шаарддаг. Үүний зэрэгцээгээр эрүүл хүмүүст мөрддөг халдвар хамгааллын ердийн дэглэмийг ч мөн ХДХВ-ийн халдвартай хүмүүст баримтлана. Халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр мөрдөх, хувийн хамгаалалтын хэрэгсэлүүдийг өмсөж, зүүх, гараа зүй зохистой ариутгаж, халдваргүйжүүлэх, тариа тариурыг аюулгүй зүй зохистой ашиглах зэрэг нь энэ тохиолдолд маш чухал гэдгийг анхаар.

Нэмж унших материалууд:
1. U.S. Centers for Disease Control and Prevention. Pneumocystis pneumonia-Los Angeles. CDC Website. https://www.cdc.gov/mmwr/preview/mmwrhtml/june_5.htm. Updated May 16, 2001. Accessed January 23, 2018.
2. U.S. Centers for Disease Control and Prevention. Current Trends Update on Acquired Immune Deficiency Syndrome (AIDS)-United States. CDC Website. https://www.cdc.gov/mmwr/preview/mmwrhtml/00001163.htm. Updated August 5, 1998. Accessed January 23, 2018.
3. Hall HI, An Q, Tang T, et al. Prevalence of Diagnosed and Undiagnosed HIV Infection-United States, 2008–2012. CDC Website. https://www.cdc.gov/mmwr/preview/mmwrhtml/mm6424a2.htm?s_cid=mm6424a2_e. Updated June 26, 2015. Accessed January 23, 2018.
4. Kates J, Wexler A, Lief E. Financing the Response to HIV in Low- and Middle-Income Countries: International Assistance from Donor Governments in 2015. https://www.kff.org/global-health-policy/report/financing-the-response-to-hiv-in-low-and-middle-income-countries-international-assistance-from-donor-governments-in-2015/ Updated July 20, 2016. Accessed January 23, 2018.
5. Gardner EM, McLees MP, Steiner JF, et al. The spectrum of engagement in HIV care and its relevance to test-and-treat strategies for prevention of HIV infection. Clin Infect Dis. 2011;52(6):793–800.
6. U.S. Centers for Disease Control and Prevention. HIV in the United States: The Stages of Care. CDC Website. https://www.cdc.gov/hiv/pdf/research_mmp_stagesofcare.pdf. Updated July 2012. Accessed January 23, 2018.
7. Arendorf TM, Bredekamp B, Cloete CA, et al. Oral manifestations of HIV infection in 600 South African patients. J Oral Pathol Med. 1998;27(4):176–179.
8. Dios PD, Ocampo A, Miralles C, et al. Changing prevalence of human immunodeficiency virus-associated oral lesions. Oral Surg Oral Med Oral Pathol Oral Radiol Endod. 2000;90(4):403–404.
9. Patton LL, McKaig R, Strauss R, et al. Changing prevalence of oral manifestations of human immune-deficiency virus in the era of protease inhibitor therapy. Oral Surg Oral Med Oral Pathol Oral Radiol Endod. 2000;89(3):299–304.
10. World Health Organization. Interim WHO Clinical Staging of HIV/AIDS and HIV/AIDS Case Definitions for Surveillance. World Health Organization Website. www.who.int/hiv/pub/guidelines/clinicalstaging.pdf?ua=1. Published June 16, 2005. Accessed January 23, 2018.
11. Reznik D, Bednarsh H. HIV and the dental team. Dimensions of Dental Hygiene. 2006;4(6):14–16.
12. U.S. Centers for Disease Control and Prevention. Summary of Infection Prevention Practices in Dental Settings: Basic Expectations for Safe Care. CDC Website. https://www.cdc.gov/oralhealth/infectioncontrol/pdf/safe-care2.pdf. Published October 2016. Accessed January 23, 2018.

 

 


Tag:эмнэлзүйн практик, халдвар хамгаалал
Бусад






avatar