БНХАУ гадаадын эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн бүртгэлийн процессийг хялбаршуулж түргэсгэх гэнэ
2018.07.04 0.0 0

BEIJING, China: БНХАУ-ын Намын төв хорооноос тус улсын зах зээлд нэвтрэх хүсэлтэй эм ба эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч гадаадын пүүс компаниудын бүтээгдэхүүнд зөвшөөрөл олгох процессийг илүү хялбар дөхөм болгож түргэсгэх болсоноо зарлалаа. Энэхүү арга хэмжээ нь шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилт судалгааны зардлыг багасгаж дотоодын зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрэхэд хүлээгддэг байдлыг арилгаж өгөх гэнэ.
Хятадын намын төв хорооны Global Times сонинд энэхүү өөрчлөлтийн талаар өнгөрсөн 10-р сард мэдээлэл гарсан ба гадаадын судалгааны байгууллагуудаас авсан эмнэлзүйн туршил судалгааны үр дүнг одоо БНХАУ-ыг зах зээлд эм ба эмнэлгийн тоног төхөөрөмжийн зөвшөөрөл олгоход ашиглаж болох боломжтой болж байна.
“Өмнө нь бол гадаадад хийгдсэн эмнэлзүйн туршилт судалгааг огт хүлээн зөвшөөрдөггүй байсан. Иймд гадаадын эмийн үйлдвэрлэгчид БНХАУ-д шинэ бүтээгдэхүүн ба тоног төхөөрөмж бүртгүүлэх бол дахин туршил судалгаагаа хийх шаардлагатай байсан ба энэ нь нэлээд хэдэн жил зарцуулах шаардлагатай болдог байлаа” гэж Германы шүдний материал үйлдвэрлэгч DMG группын Бээжин дэх суурин төлөөлөгч Yingtao Wang хэлж байна.
Хятадын Хоол хүнс ба Эмийн бодисын хянан шалгах хорооны мэргэжилтэн Lifeng Wang-ын хэлж байгаагаар зөвхөн эмнэлзүйн туршилт судалгааг дахих шаардлагагүй болсон төдийгүй дотоодын зах зээлд эмийн бодис бүртгэх үйл ажиллагааг мөн сайжруулсан гэнэ. Үүний үр дүнд үйл ажиллагаа хялбар дөхөм болж шинэ эмийн зөвшөөрөл авах процесс хэдэн жилээр хорогдсон бөгөөд үүний үр дүнд шинэ эмийн бодис, тоног төхөөрөмжүүд удаан сааталгүйгээр зах зээлд гарах боломжтой болсон нь эмнэлгийн салбарынхан болон өвчтөний аль алиных нь хүсэн хүлээсэн зүйл болж байна. Үүний зэрэгцээгээр энэ арга хэмжээний үр дүнд гадаадаас импортолж буй эм ба эмнэлгийн тоног төхөөрөмжийн үнэ өртөг хямдрана гэсэн хүлээлт үүсээд байна.
Өнөө үед ашиглаж буй зөвшөөрөл олгох процесс нь шинжлэх ухааны инновацийг дэмжих талаар хангалтгүй байгаа тул Хятадын зах зээл дэлхийн хэмжээний шинжлэх ухааны ололт амжилтаас хоцроход хүрээд байна гэж Намын төв хорооны мэдэгдэлд дурджээ. Энэхүү өөрчлөлт нь Хятадын дотоодын эмийн үйлдвэрлэгчдийг илүү хүчтэй өрсөлдөөнд татан оруулсанаар инновацийг дэмжиж өдөөж өгнө гэж үзэж байна.


Tag:гадаад үйл явдал, материалын худалдаа, БНХАУ
Бусад






avatar