Тэмбүүгийн тархалт аюулын харанга дэлдэж байна
2018.07.04 0.0 0

Тэмбүүгийн тархалт 1993 оноос хойш хэсэг намжаад байсан ч 2015, 2016 онуудад АНУ-ын Өвчний тандалт ба Урьдчилан сэргийлэлтийн байгууллагын мэдээллээр 100 000 хүн тутамд 8.7 тохиолдол болж өсөн нэмэгдээд байгааг анхаарууллаа. Иймд амны хөндийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд, шүдний эмч нар энэ асуудалд бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж Rutgers School of Dental Medicine-ы профессор Shruti Kashikar зөвлөж байна.
“Тэмбүүгийн асуудал буцаад хүндрэх төлөврүү шилжээд байгаа тул түүнийг аль болох эрт илрүүлэх нь юунаас чухал болоод байна” гэж Shruti Kashikar профессор хэллээ. “Тэмбүүгийн амны хөндийд илрэх шинж тэмдэгийг бүхий л үе шатанд нь эрэгтэй, эмэгтэй, хүүхэд ялгалгүй бид олж илрүүлэх боломжтой. Иймд энэ чиглэлийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс шүдний эмч нарт хүсэлт тавьбал бид оройтохоос нь өмнө эрт үе шатанд нь олж илрүүлж болно” гэж тэрээр үзэж байна.
Тэмбүүгийн үед амны хөндийд илрэх шинж тэмдэг нь ямар нэг өвөрмөц шинж тэмдэггүй шархлаа эсвэл цагаан өнгөтэй гөвгөр зүйл хэл ба уруул дээр гарах. Хүндэрсэн үед шархлаат тууралт нь хэмжээ ба нягтрал нь нэмэгдэх, тагнай цоорох, хэлний тунгалгийн зангилаа томрох зэрэг шинж тэмдэг мөн илрэнэ.
Жирэмсний явцад эхээс хүүхдэд тэмбүү халдсан бол Hutchinson-ы шүд хэмээх шүдний хэлбэр үүссэн байх нь ажиглагдна.
Гэвч Өвчний тандалт судалгааны төвийн мэдээллээр эхээс урагт дамжин халдварласан тохиолдлын 40% нь амьдрах чадваргүй болдог байна.
Манай улсын хэмжээнд ч бэлгийн замын халдварт өвчний тархалт өндөр байгаа тул энэ талаар шүдний мэргэжилтнүүд анхаарч эрт үе шатанд нь таслан сэргийлэх, илрүүлэх талаар эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудтай хамтран ажиллах нь зүйтэй байна


Tag:гадаад үйл явдал, АНУ
Бусад






avatar