EFP ба AAP хамтран World Workshop зохион байгууллаа
2018.07.04 0.0 0

Тулгуур эдийн өвчний шинэ ангилал болон Имплантын үрэвсэлт өвчний чиглэлээр Европын Тулгуур Эдийн Холбоо (EFP) ба Америкийн Тулгуур Эдийн Академи (AAP) хамтарсан World Workshop арга хэмжээ энэ сарын 9–11 өдрүүдэд АНУ-ын Чикаго хотын Gleacher Center-д боллоо. Энэ удаагийн арга хэмжээнд олон улсад нэр хүнд бүхий 100 гаран судлаачид, академик байгууллагын төлөөлөгчид, эмнэлзүйн салбарын мэргэжилтнүүд цуглаж шүдний тулгуур эдийн өвчин ба имплантын үрэвсэлт өвчний чиглэлээр сүүлийн үед хийгдэж буй судалгаа шинжилгээний хэвлэлийн тойм мэдээний хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэн авч хэлэлцлээ.
Энэ удаагийн хэлэлцүүлгийн хүрээнд имплантын үрэвсэлт өвчин (peri-implantitis)-ийг шүдний тулгуур эдийн өвчний ангилалд хамруулан авч үзэж талаар анх удаа санал оруулж байна.
“1999 онд Тулгуур эдийн өвчний анхны World Workshop зохион байгуулсанаас хойш эмчилгээ, оношлогооны чиглэлээр мэдэгдэхүйц ахиц дэвшил гараад байна. 2017 оны арга хэмжээ нь өнгөрсөн 18 жилийн турш олж авсан туршлага дээрээ үндэслэн тулгуур эдийн өвчний стандарт ангиллыг шинээр гаргахад оршино ” гэж Америкийн Тулгуур эдийн Академийн Ерөнхийлөгч Dr. Steven R. Daniel хэллээ.
2017 оны World Workshop нь Тулгуур эдийн чиглэлээр дэлхийд нэртэй энэ хоёр байгууллагын ойрын үед хийж байгаа хоёр дахь удаагийн хамтын ажиллагаа юм.
2017 оны World Workshop-оос гарсан Шүдний тулгуур эдийн өвчний шинэ ангиллыг Америкийн Тулгуур Эдийн Академийн Journal of Periodontology ба Европын Тулгуур Эдийн Холбооны Journal of Clinical Periodontology сэтгүүлүүдэд ирэх онд хэвлэн олон нийтэд танилцуулах гэнэ.
Энэ удаагийн арга хэмжээг AAP Foundation, Colgate, Johnson and Johnson, Geistlich Biomaterials, SUNSTAR, ба Procter and Gamble корпорациуд ивээн тэтгэлээ.


Tag:EFP, гадаад үйл явдал, их хурал
Бусад






avatar