Филиппин улс сахар агуулсан ундаанд татвар тогтоолоо
2018.07.04 0.0 0

Филиппин улс сахар агуулсан ундаанд татвар тогтоох хууль гаргаснаар энэ чиглэлийн бодлого хэрэгжүүлж буй Азийн анхны улс боллоо. Ийнхүү татвар тогтоосноор сахар агуулсан ундааны үнийн өсөлт 14%-аар нэмэгдэх гэнэ.
Сүүлийн үед улс орнуудын хэрэгжүүлж буй сахар агуулсан ундаанд тусгай татвар тавих нь энэ төрлийн ундааны хэрэглээг бууруулж байгааг судалгаа харуулж байна. Үүнийг дагаад хүн амын дунд өргөн тарахаад байгаа таргалалт болон чихрийн шижин өвчин, зүрх судасны өвчний нөхцөл байдалд сайн нөлөө үзүүлж эхэлжээ.
Одоогийн байдлаар Филипинн улсын хүн амын 87% шүд цоорох өвчинд нэрвэгдээд байгаа бөгөөд тус улсад хэрэгжиж эхлэх сахарын атвар нь энэ байдлыг сайжруулахад нөлөө үзүүлнэ гэж холбогдох албаны хүмүүс үзэж байна.


Tag:сахарын татвар, гадаад үйл явдал
Бусад






avatar