Amazon шүдний материалын худалдааны салбарт нэвтэрч байна
2018.07.04 0.0 0

Энэ оны эхнээс онлайн худалдааны аварга Amazon корпораци эм, эмнэлгийн материалын худалдааны салбарт хүрээгээ тэлж нөлөөгөө бэхжүүлж байгааг зах зэлийн судалгааны байгууллагуудын тайлан мэдээнд дурдсан байна. Энэ мэдээлэл нь зарим нэг худалдааны компаниудад айдас төрүүлж байгаа ч маш олон дүрэм журмаар зохицуулагдсан энэ салбарт онлайн худалдааны аварга нэг их хохирол учруулж чадахгүй гэж үзэх хүмүүс ч байна.
Morgan Stanley зах зээлийн судалгааны байгууллагын саяхны тайлан мэдээнд Amazon шүдний материалын худалдааны салбарт анхаарлаа хандуулаад байгаа бөгөөд шүдний үйлдвэрлэлийн салбарын томоохон компаниудтай хамтран ажиллахаар болоод байгааг мэдээлжээ.
Morgan Stanley-ын тайлан мэдээ нийтлэгдсэний дараа шүдний салбарын худалдааны Henry Schein ба Patterson компаниудын хувьцааны ханш 3.25 ба 6.2 хувиар тус тус унасан байна.


Tag:гадаад үйл явдал, Amazon
Бусад






avatar