Бүх шүдний сойзыг smart болгох, инноватив шинэ төхөөрөмж худалдаанд гарлаа
2018.07.08 0.0 0

LONDON, UK: Хүмүүсийн шүд угаах өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нэгэн шинэ инноватив төхөөрөмж Их Британи улсад нээлтээ хийлээ. Brushlink нэртэй уг төхөөрөмж нь хүмүүсийн шүд угаах хоорондын зай, шүд угаалтын үргэлжлэх хугацаа, сойзны шүдтэй шүргэлцэх өнцөг зэрэг зүйлсийг бүртгэж авахын зэрэгцээ ашиглаж байгаа хүнд яг тухайн тохиолдолд нь зөвлөгөө өгөх, шүд угаалтын гүйцэтгэлийг хянах боломжийг олгож байна.

Шүд угаалтыг хянадаг энэхүү төхөөрөмж нь сүүлийн үеийн бүх төрлийн цахилгаан шүдний сойзнуудтай зохицон ажиллахын зарагцээгээр ердийн сойзонд ч ашиглаж болно гэж уг төхөөрөмжийг хөгжүүлэгч Лондон хотын шүдний эмч Dev Patel амлаж байна.Уг төхөөрөмжийг ашиглаж буй тохиолдолд хэрэглэгч шүдээ угаах бүрийн дараа шүд угаалтын оноо авах бөгөөд шүд угаалтынхаа дадал зуршлыг хэрхэн сайжруулах зөвлөгөөг тэр бүртээ авна.

Шүд угаалтын талаар цуглуулсан дата мэдээллээ Bluetooth холбогчоор дамжуулан зориулалтын апп-руу илгээх бөгөөд мэдээллийг 3 сар хүртэл хугацаанд хадгална.

Энэ төхөөрөмжийн цаана агуулагдах үндсэн гол санаа нь шүдний эмч нар өвчтөнүүдийнхээ шүдээ хэрхэн угааж байгааг мэдэх боломж олгох бөгөөд шүдээ хэрхэн сайн угаахад нь эмчийн зүгээс дэмжлэг үзүүлэх боломжтой болно гэж Dev Patel эмч хэллээ.


Tag:технологи, шүдний сойз
Бусад






avatar