Сургуулийн орчинд иддэг хоол хүнс хүүхдийн шүдний цооролд хүчтэй нөлөө учруулдаг нь тогтоогдлоо
2018.07.08 0.0 0

QUEBEC CITY, Canada: Шүд цоорох өвчин үүсэх эсэх нь бага насны хүүхдүүдийн хувьд суралцаж буй сургуулийн орчин нөхцөл байдал ба тус сургуулийн баримтлах эрүүл мэндийн бодлогоос хамаарах асуудал боловч энэ талаар маш цөөхөн судлаачид судлаж гаргаж тавьсан байдаг. Тэгвэл Канадын судлаачид энэ асуудлыг мөшгин судлаж амны хөндийн эрүүл мэндийг дэмжигч сургуулийн орчин болон шүд цоорох өвчний тархалтын хоорондын хамаарлыг тогтоосон байна.

Сургуулийн орчин дахь хүүхдийн хоол хүнсний сонголт нь хүүхдийн биеийн ерөнхий эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйл юм. Сургуулийн орчны хоол хүнс нь хүүхдийн таргалалтанд нөлөөлж байгаа талаар ихэнхдээ авч үздэг ч шүдний цооролд нөлөөлж байгаа эсэхийг тэр бүр тоохгүй байх нь элбэг.

Quebec хотын хувьд 2005 онд орон нутгийн чанартай удирдамж хэрэгжүүлж эхэлсэнээс хойш амны хөндийн эрүүл мэндийн нөлөөллийн талаар судалгаа огт хийгдээгүй бүс нутаг юм. Иймд Institut national de la recherche scientifique (INRS) байгуулагын судлаач Dr. Tracie Barnett нарын судлаачид Монтреал хотын орчмын сугуулиудад амны хөндийн эрүүл мэндийг дэмжих асуудал ямар түвшинд байгаа болон энэ нь хүүхдийн шүдний цооролд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааг ийнхүү хийсэн байна.

Энэхүү судалгаандаа 2008 ба 2011 онуудад хийгдсэн залуучуудын амьдралын хэв маягийн тандалт судалгааны дата материалыг ашигласан бөгөөд судалгаа нь цагаан арьстай хүүхдүүд болон эцэг эхчүүдийн таргалалтын эрсдлийг судалсан байдаг. INRS байгууллага 2 жил гаран хугацаанд 200 сургуулийн 330-н сурагчдын шүдний цооролд хамааралтай төрөл бүрийн хүчин зүйлсийг тандан судалжээ. Эдгээр хүчин зүйлсэд тухайн сурагчдын нийгэм эдийн засгийн хамааралтай хүчин зүйлс, сургуулийн орчны хоол хүнс, шүд цоорох өвчний урьдчилан сэргийлэлтийн хөтөлбөрт хамрагдсан эсэх зэргийг тусгажээ. Судлаачид эндээс өөр хоорондоо ялгаатай 3 төрлийн сургалтын орчин байгаа болохыг тогтоосон байна.

1 ба 2-р бүлэгт хамаарах сургуулиуд нь эрүүл хооллолтын хөтөлбөрийг хатуу баримталдаг бол 3-р бүлгийн сургуулиуд энэ тал дээр сул. 1-р бүлгийн сугуулиуд нь хоол хүнсний зүй зохистой орчинтой хөршилдөг бол 2 болон 3-р бүлгийн сургуулиудад тийм биш байсан байна. Судалгаанд статистикийн зарим нэг хүчин зүйлсийн тохиргоо хийсний дараа судлаачид 1 ба 2-р бүлгийн сургуулиудад 3-р бүлэгтэй харьцуулахад тус бүр 21 ба 6 хувиар доогуур шүд цоорох өвчний тархалт байгааг тогтоожээ.

Иймд шүд цоорох өвчин нь нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал байсаар байгаа тул сургуулийн орчны хоол хүнсний асуудал дээр таргалалтын зэрэгцээгээр шүд цоорох өвчний асуудалыг хамтад нь авч үзэх хэрэгтэйг судлаачид зөвлөж байна. Сургуулийн орчинд эрүүл зөв хоололтын бодлого баримтлах нь тодорхой бүлгийн хүүхдүүдэд чиглэгдсэн сургуулийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх хөтөлбөрөөс илүү үр нөлөө ихтэй гэж тэд үзэж байна.

Энэхүү судалгаа нь “Oral health–promoting school environments and dental caries in Québec children,” гарчигтайгаар American Journal of Preventive Medicine-ы 11-р сарын дугаарт нийтлэгджээ.


Tag:хүүхдийн шүд, судалгаа, шүд цоорох өвчин
Бусад






avatar