Эндодонтын эмчилгээнд халдваргүйжүүлэлтийн уусмалыг идэвхжүүлэгч EDDY авиан (sonic) технологийн тухай
2018.07.08 0.0 0

Эндодонтын эмчилгээний хамгийн гол алдаа гарах шалтгаануудын нэг нь дутуу эмчилсэн шүдний сувагт нян бактериуд дахин үржих явдал юм. Иймд эндодонтын эмчилгээний эн тэргүүний зорилго нь сурвалжийн сувгийг сайтар халдваргүйжүүлж, сурвалжийн орой орчмын эдүүдэд халдвар дахихаас урьдчилан сэргийлэх явдал юм. Энэ зорилгодоо хүрэхийн тулд орчин үеийн эндодонтын салбарт суваг угаагч уусмалуудыг идэвхжүүлэх аргуудыг ашигладаг.

Хэв авианы идэвхжүүлэлтийн салбарт VDW компани 2015 онд уях харимхай EDDY tip-ийг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь шингэнийг авиагаар (sonic) идэвхжүүлэх зориулалттай. Dental Tribune Online Польшийн эндодонтын салбарын шилдэг мэргэжилтнүүдийн нэг Grzegorz Witkowski-тай дуу авианы идэвхжүүлэлт болон түүний суваг угаах аргачлалын талаар ярилцсан ярилцлагыг орчуулан хүргэж байна.

Та EDDY-г хэр удаан хэрэглэж байна вэ?

Би EDDY-г жил гарангийн өмнөөс хэрэглэж эхэлсэн. EDDY-н өмнө би хэт авиан идэвхжүүлэлтийн хэрэглэгч байсан бөгөөд одоо ч зарим тохиолдолд хэт авиан tip-үүдээ ашигласаар л байна. Иймдээ ч анх авианы идэвхжүүлэлтийн tip хэрэглэж эхлэхдээ эргэлзэх зүйл байсан. Гэвч хэрэглэж эхэлсэний дараа энэхүү систем нь миний үйл ажиллагааг нэлээдгүй сайн өөрчилсөн. Шингэнийг дуу авиагаар идэвхжүүлэх аргачлал нь үр дүн сайтай байсан тул би үүнийг маш түргэн хугацаанд практикт нэвтрүүлсэн.

Энэ систем хэрхэн ажилладаг юм бэ?

EDDY бол хэт авианы (ultrasonic) төхөөрөмж биш харин авианы (sonic) төхөөрөмж юм.Иймд долгионы давтамж нь 5000–6000 Гц орчим байдаг нь үйл ажиллагаа гүйцэтгэхэд маш үр дүнтэй. Энэ нь олон талаар хэт авианы төхөөрөмжтэй төстэй боловч шингэнийг илүү идэвхжүүлдэг. Нэн ялангуяа тахир муруй сувагт сайн үйлчилдэг тул ажилбарын үр дүнг маш сайн сайжруулдаг. 3D хэлбэрийн идэвхжүүлэлт гэдэг нь EDDY суваг угаах шингэнийг гурван хэмжээст орон зай үүсгэн шүрших бөгөөд сувгийн хана, салаа, бүх анатомын хувьд бэрхшээлтэй хэсгүүдэд хүргэж чаддаг.

Хэрэв эмч нар хэт авианы төхөөрөмж нэгэнт ашигладаг бол яагаад заавал EDDY-рүү шилжих ёстой гэж?

Дээр би хэлсэнчлэн эхлээд би хэт авианы төхөөрөмжөөс авианы төөхөрөмжрүү шилжих үү яахав гэж хэсэг тээнэгэлзсэн. Одоо ч би хэт авианы төхөөрөмжөө үргэлжлүүлэн ашиглаж байгаа бөгөөд эмчилгээг дахих үед зарим материалын үлдэгдлийг авах зорилгоор ашигладаг. Гэвч эндодонтын эмчилгээний ихэнх тохиолдлуудад энэ нь авианы төхөөрөмж ашиглахад илүү хялбар байдаг. Энэ нь хэт авианы төхөөрөмж шиг ажиллах боловч шингэнийг зүй зохистой хэмжээ болон хүчдэлээр сувгийн хэсэг бүрт хүргэж өгдөг. Ердийн эмчилгээнд ч ердийн бус хүндрэлтэй тохиолдолд ч EDDY-г ашиглах нь илүү түргэн ба аюулгүйгээр идэвхжүүлэх боломж олгоно. Эмч нар ихэнхдээ EDDY-н уян харимхай tip хошууг ашиглах дуртай байдаг. Сувагт оруулах зэмсэг сувгийн ханыг гэмтээхгүй байх гэдэг нь маш чухал зүйл юм. Уян tip хошуу нь сувгийн ханын чиглэлийг өөрчилж transportation үүсгэхгүй бөгөөд canal transportation гэдэг нь сувгийн эмчилгээний явцад гардаг гэнэтийн осол гэмтэлд хамаардаг. EDDY-ийн хувьд зөвхөн суваг угаах, идэвхжүүлэх үйл ажиллагааг л гүйцэтгэнэ. Canal transportation үүсгэхгүй, сувгийг зүй зохистой хэлбэржүүлнэ, угаана гэдэг нь сувгийн эмчилгээг үр дүнтэй болоход шууд нөлөө үзүүлэх сайн аргачлал байгаа биз.

Өөрийн тань суваг угаах аргачлал юу вэ?

Миний өөрийн ашигладаг аргачлал бол маш комплекс аргачлал. Эндодонтын эмчийн хувьд би дандаа хүнд тохиолдлуудтай ажилладаг. Харин миний сургалтуудын хувьд би ихэнхдээ нэг ижил аргачлалуудыг санал болгодог. Би 5.25 процентийн sodium hypochlorite-г үндсэн уусмалаар ашиглаж түүгээр эхэлдэг. Суваг болгонд 20–40 мл-ийг хийдэг нь маш их хэмжээ гэсэн үг. Smear layer-ийг арилгахын тулд би нимбэгийн хүчил ашигладаг. Үүний дараа sodium hypochlorite-ээ дахин ашиглана. pH-ийг саармагжуулахын тулд нэрмэл ус ашиглана. Хамгийн сүүлд хлоргексадин ашигладаг нь нянгийн эсрэг удаан хугацааны үйлчлэл авах, коллаген матриксуудыг тогтворжуулах нөлөө учруулахын тулд юм. Би сувгийг спиртээр хуурайшуулах аргачлалыг ашигладаггүй. Би EDDY-г ашигласнаар сувагт нэмэлтээр sodium hypochlorite хийх үйлчилгээг илүү үр дүнтэй болгж чадсан. EDDY бүх зүйлийг нэгэн зэрэг зайлж угаах чадвартай.

Суваг хангалттай хэмжээнд цэвэрхэн болсоныг хэзээ нь мэдэх вэ?

Энд юуны урьдаар нэг зүйлийг онцлон хэлэхэд бүрэн цэвэрлэгдлээ гэдгийг хэзээ ч мэдэх боломжгүйг ойлгох хэрэгтэй. Хэрэв та 100 эндодонтын эмчээс аль аргачлалыг илүү гэж үздэг вэ гэж асуувал хэзээ ч нэгдсэн зөвшилцөлд хүрч чадахгүй. Эндодонтын эмч бүр ерөнхийд нь хүлээн зөвшөөрөх боловч өвөрмөц асуудлууд дээр эмч бүр өөр өөрөөр тайлбар хэлнэ. Миний хувьд шингэний идэвхжүүлэлтэн дээр анхаарлаа голлон хандуулдаг бөгөөд түүнийг идэвхжүүлэхэд илүү хялбар байдаг. Sodium hypochlorite дангаараа бол бүх түвшинд хүрч ажиллаж чаддаггүй тул өөр төрлийн уусмал ашиглах шаардлага тулгардаг.

Эндодонтын салбарт ихэнхдээ химийн гаралтай суваг угаах уусмалуудыг механик цэвэрлэгэнээс илүү удаан хугацаатайгаар хийх хэрэгтэй гэж ойлгодог. 4 сувагтай араа шүдэнд эмчилгээ хийхдээ би 60 минут зарцуулдаг бол түүний 40 минут нь зөвхөн суваг угаахад зарцуулдаг. Сувагийг хэлбэржүүлэх нь өнөөдөр хялбар болсон ч бид түүнийг хийхдээ суваг угаахад хялбар дөхөм болгох зорилгыг агуулах хэрэгтэй. Ерөнхийдөө бид суваг угаалтыг бүх шатанд хийж байх бөгөөд зэмсгээр өргөсгөх явцад ч үүнийг хийсний үр дүнд суваг цэвэр ариун болох нөхцөл тавигдана. Ихэнх сувгийн зэмсгүүд сувгийн хананы зоргуудас хогийг сувгийн орой хэсглүү чихдэг тул зүй зохистой суваг угаах аргачлал ашигласнаар үүнээс сэргийлэх боломжтой.

Tip хошуу нь уян харимхай байх нь энд ямар ач холбогдолтой вэ?

EDDY-н уян налархай tip хошуу нь маш том давуу талыг олгох бөгөөд ялангуяа S хэлбэрийн тахир муруй суваг болон бусад анатомын хүндрэлтэй тохиолдлуудад. Хэт авианы tip хошууны хувьд сувгийн хананд шүргэлцдэг тул үүний улмаас canal transportation буюу сувгийн ханыг ухах, чиглэлийг нь өөрчлөх магадлалтай байдаг. Энэ бол аль болох зайлсхийж байх зүйл юм. Харин уян налархай EDDY tip нь сувгийн зассан чиглэлийг маш дуулгавартайгаар дагадаг. Ерөнхий мэргэжлийн шүдний эмч EDDY ашиглаж байгаа, ашигладаггүй эсэхийг маш хялбархан мэдэх болмжтой. Ялангуяа сувгийн эмчилгээний дараах рентген зураг дээр.

Ярилцлага өгсөнд баярлалаа.


Tag:суваг угаах, Шүдний эмчилгээ, эмнэлзүйн практик, сувгийн эмчилгээ
Бусад






avatar