J. Morita корпораци TRIOS scanner-ын Япон дахь дистрибьютерээр ажиллана
2018.07.08 0.0 0

2018 оны хавраас эхлэн J. Morita корпораци Данийн дижитал төхөөрөмжийн ханган нийлүүлэгч 3Shape компаний TRIOS 3 амны хөндийн сканнерийн Япон дахь ханган нийлүүлэгчээр ажиллах болсоноо зарлалаа.

“Шинэчлэгдэн сайжирч өндөр хэмжээний нарийвчлалтай болох нь тогтоогдсон 3 Shape TRIOS 3 сканнерийг J. Morita-ийн туршлагатай хамт олон, худалдааны өргөн сүлжээ Япон эмч нарт саадгүй хүргэхэд маш сайн түнш болж чадна” гэж 3 Shape-ийн Японы салбарыг хариуцсан менежер Hiroyuki Nishiya хэлж байна.

2011 онд анх зах зээлд гарсанаас хойш TRIOS сканнер олон шагнал хүртээд байгаа бөгөөд 2017 оны “Best of Class” технологийн шагнал хүртсэн нь тус төхөөрөмжийн өндөр нарийвчлал, сканнер хийх хурд болон ашиглахад хялбар байдлыг үнэлсэн хэрэг юм.

Энэ жилийн эхээр Герман улсад зохион байгуулагдсан International Dental Show дээр 3Shape TRIOS 3 Wireless утасгүй сканнериа танилцуулсан юм.


Tag:гадаад үйл явдал, J.Morita, TRIOS scanner
Бусад






avatar