Оросын судлаачид шүдний материалыг шинэ шатанд гаргах технологи хөгжүүлж байна
2018.07.08 0.0 0

ОХУ-н Нижний Новгород хотын Лобачевскийн Их Сургуулийн профессор Александр Князеваар удирдуулсан химийн салбарын судлаачид нано бичил гидроксиапатитыг нэг шатлалаар гарган авах технологийг хөгжүүлж байна. Шинээр хөгжүүлж буй энэхүү технологи нь өнөө үед байгаа технологиудтай харьцуулахад хүний биеийн эстэй бионийцэлийн хувьд хавьгүй илүү гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Энэ технологийг шүдний имплант, шүдний паалан ба нүүрний арьс нөхөн сэргээх ажилбар зэрэгт ашиглана.

Судлаачдын мэдэгдэж байгаагаар энэхүү технологийн тусламжтайгаар тухайн материалын биологийн болон механикийн шинж чанаруудыг тодорхойлдог химийн бүтцийг өөрчлөх замаар төрөл бүрийн материал гарган авах боломжтой гэнэ.

Одоогоор технологийг ортопед, гэмтэл судлал, эмийн үйлдвэрлэлийн салбар, гоо сайхны мэс засал, эмнэлгийн зориулалттай тоног төхөөмөрж ба багаж зэмсгийн бүрхүүлийн зориулалтаар зэрэг олон салбарт ашиглахаар төлөвлөж байна.


Tag:судалгааны тойм
Бусад






avatar