Үүдэл эсийг ашиглан нян бактерийн халдварыг таслан зогсоох, шүд нөхөн сэргээх шинэ аргачлал
2018.07.08 0.0 0

АНУ-ын Rutgers School of Dental Medicine-ы профессор Шимизү нарын баг Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн (NIH)-ээс үүдэл эс ашиглан шүд нөхөн сэргээх төсөл дээр 1.5 сая долларын грант авсан байна.

Шүд цоорох өвчин болон бусад шалтгааны улмаас шүдний дотор байрлах зөөлцөд халдвар дамжсанаар зөөлцийн үрэвсэлт өвчин үүсч улмаар мэдрэл болон цусны судас агуулсан зөөлөн эдүүд үхэждэг. Хэдийгээр шүдэнд сувгийн эмчилгээ хийж гаднаас нь харахад асуудалгүй мэт нөхөн сэргээх боломжтой боловч энэ шүд нэгэнт амьгүй болж үхсэн гэсэн үг юм.

Тэгвэл Шимүзү нарын хөгжүүлж буй аргачлал нь зөөлцөд үүдэл эс суулгах замаар халдварын голомтыг таслан зогсоож шүдний эдүүдийг өөрөөр нь нөхөн сэргээх шинэ төрлийн аргачлал юм.

Одоогоор шинэ аргачлалыг амьтан дээр туршиж байгаа ба удахгүй хүн дээр хийгдэх эмнэлзүйн туршилт судалгаа эхлэх гэнэ.

Судлаачдын үзэж байгаагаар ойрын арван жилийн дотор шүдний эмчилгээ хоёр төрлийн сонголттой болох ба нэг нь уламжлалт аргаар сувгийн эмчилгээ хийх нөгөө нь шүдийг үүдэл эсээр нөхөн сэргээх. Эхний аргачлал нь илүү хямд байх боломжтой ч хоёр дахь аргачлал нь шүдийг өөрөөр нь нөхөн сэргээснээр үйл ажиллагаагаа бүрэн хадгалсан өөрийн шүдээ авч үлдэх боломжтой болно.


Tag:судалгааны тойм
Бусад






avatar