Шүд хавирах эмгэг буюу бруксизмын эмчилгээнд ботокс хэрэглэх нь үр дүнтэй
2018.07.08 0.0 0

Саяхан хийгдсэн нэгэн туршилт судалгаагаар botulinum toxin буюу ботоксыг шүд хавирах эмгэгтэй хүмүүст хэрэглэх нь үр дүнтэй аргачлал байж болох таамаглал дэвшүүлсэн байна. Double-blind placebo хэлбэрээр явуулсан уг туршилт судалгаагаар шүд хавирах эмгэгтэй хүмүүсийн зажлуурын болон чамархайн булчинд ботокс тарьж үр дүнг туршсан байна.

Энэхүү судалгааг Houston Methodist Neurological Institute-ын судлаачид гүйцэтгэсэн ба судалгаанд 18–85 насны хооронд 22 өвчтөнг хамруулж зажлуурын болон чамархайн булчинд 200 нэгж onabotulinum toxin-A (BoNT-A) тарьжээ.

Судалгааны үр дүнг туршилт судалгааны 4 ба 8 дахь долоо хоногт шалгаж үзэхэд placebo хэлбэрээр өөр уусмал тарьсан өвчтөнүүдийн нөхцөл байдал дээрдээгүй бол ботокс тарьсан өвчтөнүүдийн байдал дээрдэж шүдээ хавирах нь багасч шүд хавиралаас болж үүсэх өвдөлт намжиж эхэлсэн байна.

Энэхүү судалгааны үр дүнгээс ботокс нь шүд хавирах эмгэгт чухал нөлөө үзүүлж байж болзошгүй боловч энэхүү судалгааг илүү өргөн хүрээнд олон өвчтөнийг хамруулан турших хэрэгтэй гэж судлаачид үзэж байна.

Судалгааны үр дүн “Onabotulinum toxin-A injections for sleep bruxism: A double-blind, placebo-controlled study,” гарчигтайгаар Neurology сэтгүүлийн 2018 оны 1-р сарын 17 өдрийн дугаарт нийтлэгдсэн байна.


Tag:шүд хавирах эмгэг, бруксизм, судалгааны тойм
Бусад






avatar