Судлаачид хүний нүүрний төрхийг тодорхойлоход оролцдог 15 генийг тогтоолоо
2018.07.08 0.0 0

ДНХ биднийг бүхэлд нь тэр тусмаа нүүрний төрхийг ямар харагдахыг ч тодорхойлох гол хүчин зүйл юм. Энэ ч утгаараа ДНХ-г нүүр гавлын ясны нөхөн сэгээх мэс засал, хүний нүүрний хэлбэр төрх ямар байсныг таних шүүх эмнэлгийн практик, хүний хөгжлийн явцад нүүрний төрхийн хувьсалыг тогтоох хүн судлал болон түүхийн шинжлэх ухааны салбарт өргөнөөр ашиглаж байна.

Гэвч судлаачдын хувьд бидний ямар генүүд нүүрний тодорхой хэсгүүдийн хэлбэр дүрсийг хариуцдаг асуудлыг илүү нарийвчлан тогтоох хэрэгцээ шаардлага байсаар байна. “Өнгөрсөн цаг хугацаанд судлаачид нүүрний зарим нэг хэлбэр төрх тухайлбал нүд хоорондын зай ба амны өргөн зэргийг сонгон авч тухайлсан генийн хамаарал байгааг судалсан байдаг. Үүний үр дүнд нүүрний төрхийг гаргахад оролцдог нэлээд олон генүүдийг ялгаж тогтоож чадсан ч энэхүү судалгааны үр дүн хязгаарлагдмал хүрээнд байгаа. Учир нь яг сонгон авч туршсан генийн иж бүрдэл хангалттай хэмжээнд биш” гэж Pittsburgh Их сургуулийн судлаач Seth Weinberg хэлж байна.

Тэгвэл Бельгийн Katholieke Universiteit Leuven Их Сургуулийн Pittsburgh, Stanford ба Penn State Их Сургуулиудтай хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй нүүрний төрхийг тодорхойлох генийн судалгаа өмнөх үеийн судалгаануудаас арай өөр зарчим баримталж байгаа гэнэ. Судлаачид хүний нүүрний 3D загвар гаргаад тухайн загварт тохирох хүний ДНХ-г нүүрний төрхтэй харьцуулан мөшгин судлаж байна. Одоогоор судлаачид нүүрний төрхтэй холбоотой болох нь тогтоогдсон 15 шинэ төрлийн генийг нарийвчлан судлаад байна.

Дэлхийн хэмжээний 4 их сургуулийн хамтарсан судалгааны төсөл одоогоор урьд өмнө ашиглаж байгаагүй хэмжээний асар том судалгааны өгөгдөлийн сан дээр ажиллаж байна.

Судалгааны төслийн багийн гишүүн Katholieke Universiteit Leuven-ын судлаач Peter Claes “Энэхүү судалгааны үр дүнд нүүрний төрхийг тодорхойлдог генүүдийг тогтоох төдийгүй судалгааны өгөгдөлийн санд үндэслэн тархины үйл ажиллагааны талаар илүү өргөн хүрээний мэдээлэл хуримтлуулж мэдрэлийн системийг устгадаг Альцгеймер өвчний талаар ч тайлбарлах боломжтой болно” гэж үзэж байна.


Tag:судалгааны тойм
Бусад






avatar