Байгаль орчинд ээлтэй, биологийн нөлөөгөөр задардаг бичил хуванцар материал хөгжүүлж байна
2018.07.09 0.0 0

HALLE, Germany: Хувь хүний эрүүл ахуй, ариун цэвэр, гоо сайхны хэрэглэгдэхүүнд агуулагдаг бичил хуванцар материалын байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийн талаар удаан хугацааны шүүмж асуудал урган гарсаар байгаа. Энэхүү бичил хуванцар материалууд нь бохир усны системээр дамжин гол мөрний ус, тэнгис далайд хаягдаж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна гэж үздэг.

Гэвч энэхүү бичил хуванцар материалыг ашиглахгүйгээр эрүүл ахуйн хэрэглэгдэхүүний чанарыг хэрхэн хадгалах вэ гэдэг нь бас асуудал дагуулсан чухал зүйл юм. Учир нь эдгээр бичил хуванцар материалууд нь эрүүл ахуй, ариун цэврийн хэрэглэгдэхүүний бүрэлдэхүүнд ордог чухал найрлагын нэг юм. Тэгвэл саяхан Германы судлаачид энэхүү бичил хуванцарыг орлуулах боломжтой биологийн нөлөөллөөр задардаг материал гарган авсан нь гоо сайхан, эрүүл ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд маш чухал зүйлд тооцогдож байна.

Хувийн эрүүл ахуйн, гоо сайхны маш олон бүтээгдэхүүнүүд найрлагандаа полиэтилен болон полипрофилэн бичил хуванцар нэгдлүүдийг агуулдаг. Эдгээр нь амт, үнэр, өнгөгүй тул маш олон бүтээгдэхүүнүүдэд төрөл бүрийн зорилгоор ашиглахад маш сайн зохицдог. Гэвч эдгээр бичил хуванцар нэгдэлүүд нь биологийн нөлөөгөөр задардаггүй тул эрүүл ахуй, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх явцад ахуйн хог, бохир усны системээр дамжин байгаль орчинд хаягдаж гялгар уутны нэгэн адил он удаан жил задралгүй хадгалагдаж орчныг бохирдуулж байдаг байна.

Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс Fraunhofer Institute for Microstructure of Materials and Systems IMWS-ын судлаачид KosLigCel судалгааны төслийн хүрээнд гоо сайхан эрүүл ахуйн бүтээгдэхүүний найрлагад ашиглаж болох биологийн нөлөөгөөр задардаг бичил хуванцар гарган аваад байна. Төслийн гол зорилго нь шүдний эрүүл ахуй болон гоо сайхны бүтээгдэхүүний цэвэрлэх арчлах шалгуурт нийцэх биологийн нөлөөгөөр задардаг бичил ширхэглэг ислэг бүтээгдхүүнийг мод, овьёос, тариа буудай, эрдэнэ шиш зэргээс гарган авах асуудал юм.

“Хоёр жилийн турш үргэлжилсэн туршилт судалгааны үр дүнд модноос гаргаж авсан ислэг ширхэглэг бүтээгдэхүүн нь ооны найрлагад маш сайн зохицож байсан бөгөөд шүдийг зурж элэгдүүлэхгүй боловч цэвэрлэх ажилбар гүйцэтгэх нь маш сайн байлаа” гэж Fraunhofer IMWS-ын төслийн зөвлөх Dr Sandra Sarembe хэлж байна.


Tag:судалгааны тойм
Бусад






avatar