Улаан дарсанд агуулагдах полифенол нь шүд цоорох өвчин ба тулгуур эдийн өвчнөөс сэргийлэх үйлчлэлтэй
2018.07.09 0.0 0

Улаан дарс шимэх нь хүний эрүүл мэндэд ашиг тустай байдаг нь судалгаагаар нотлогдсон нь түүний найрлаганд агуулагдах бүтцийн хувьд харилцан ялгаатай полифенол ба пробиотик бичил биетүүдтэй холбоотой байж магадгүй гэж үздэг. Тэгвэл энэ чиглэлээр American Chemical Society-н судалгаанд улаан дарсанд агуулагдах полифенол нь амны эрүүл мэндэд ч мөн сайн бөгөөд шүд цоорох өвчин ба тулгуур эдийн өвчний шалтгаан болсон нян бактери шүдэнд наалдахаас сэргийлдэг гэж үзэж байна.

Уламжлалт ойлголтоор бол полифенолын эрүүл мэндийн ашиг тус нь антиоксидант шинж чанар гэж үздэг бөгөөд хүний биеийг хорт чөлөөт радикалуудаас цэвэрлэдэг. Тэгвэл сүүлийн үеийн судалгаагаар полифенол нь хоол боловсруулах замын нян бактерид бас нөлөөлдөг гэнэ. Испанийн Instituto de Investigación en Ciencias de la Alimentación байгуллагын захирал Dr. M. Victoria Moreno-Arribas ба түүний судалгааны баг улаан дарс ба усан үзмэнд агуулагдах полифенол нь шүд ба буйлны эрүүл мэндэд ашиг тустайг илрүүлээд молекулын бичил түвшинд хэрхэн үйлчилдэгийг нотолсон судалгааны ажил хэвлүүлсэн байна.

Энэхүү судалгаа нь “Inhibition of oral pathogens adhesion to human gingival fibroblasts by wine polyphenols alone and in combination with an oral probiotic,” гарчигтайгаар Journal of Agricultural and Food Chemistry сэтгүүлийн 2-р сарын 21-ы өдрийн дугаарт нийтлэгдсэн байна.


Tag:судалгааны тойм, тулгуур эдийн өвчин
Бусад






avatar