Academy of Osseointegration-ы ээлжит Их хурал Лос Анжелест боллоо
2018.07.09 0.0 0

Academy of Osseointegration-ын түүхэнд анх удаа ээлжит их хурал АНУ-ын Лос Анжелес хотод боллоо. Энэ удаагийн их хурал интерактив шийдлээр шүдний бүх салбарын мэргэжилтнүүд, шүдний техникчид, эрүүл ахуйчид өөрсдийн мэдлэг туршлагаа глобал түвшинд хуваалцах боломж олгосон байна. 2-р сарын 28-д Их хурлын өмнөх гардан дадлагын курсууд болон бусад арга хэмжээгээр эхэлсэн Их хурлын үндсэн үйл ажиллагаа 3-р сарын 1–3 өдрүүдэд үргэлжиллээ.

“Inspiring imagination — Enhancing health,” уриан дор болсон энэ удаагийн их хурлын гол зорилго нь шүдний имплант эмчилгээний биеийн эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөөллийн талаар олон нийтэд ойлголт өгөх ба эмчилгээний ойрын ирээдүйн шинэ концепцүүдийн тухай авч хэлэлцэх байсан юм.

Эхний өдрийн үдээс өмнөх арга хэмжээн дээр Dr. Harold Slavkin эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ба имплант эмчилгээний ирээдүйн талаар илтгэл тавьсан бол Dr. Stephen Chen шүдний авсан ормон дахь шархны эдгэрэлтийн концепц ойлголтын талаар хэлэлцүүллээ.

Academy of Osseointegration-ы Их хурал нь өргөн хүрээний лекц хэлэлцүүлгүүд, гардан дадлага арга хэмжээний үр дүнд имплант эмчилгээнд хамааралтай шүдний эмчилгээний бүх салбааруудын асуудлыг нэг дор авч хэлэлцэх боломж олгодог байна.


Tag:Academy of Osseointegration, гадаад үйл явдал
Бусад






avatar