Гажиг заслын эмчилгээнд нанотехнологи ашигласнаар үр дүн нь илүү сайжрах уу?
2018.07.09 0.0 0

Шүдний тулгуур эдийн эмгэг судлаач (Periodontist), шүдний гажиг заслын эмч (orthodontist), химийн инженерийн салбарын судлаачид хамтран буйлны ховилд холбогч эдийг задралд оруулахад нөлөөлдөг фермент ялгаруулдаг нано бичил имплант суулгах замаар шүдний гажиг заслын эмчилгээг илүү хялбар болгох арга зам нээсэн байна.

“Энэхүү фермент агуулсан нано бичил нэгдэл бүхий нунтгийг гажиг заслын эмчилгээнд ашиглах нь уламжлалт аргатай харьцуулахад эмчилгээний хугацааг богиносгож өгсөнөөр өвчтөний нөхцөл байдлыг илүү сайжруулдаг” гэж тус судалгааны багийн гишүүн, Израйлын Technion−Israel Institute of Technology-н профессор Avi Schroeder, PhD хэлж байна. Тэрээр “Бид мэс заслын хутгыг ферментээр орлуулах гажиг заслын шинэ эрин үеийг бид мөрөөдөж байна. Ингэснээр зөвхөн хүссэн эддээ л хүрч үйлчлэхээс орчны эдийг гэмтээх аюулгүй болно” гэж хэллээ.

Type 1 хэлбэрийн коллаген ширхэгүүд түүшин яс ба шүдний хооронд холбоо үүсгэдэг. Тэгвэл гажиг заслын эмчилгээний явцад шүдийг шинэ байрлалд оруулахад энэ төрлийн коллаген ширхэгт нөлөөлөх хэрэгтэй болдог. Шинэ төрлийн нано нэгдэл бүхий фермент нь үүнд нөлөөлсөнөөр коллаген ширхэгийг суллаж relax болгодог. Үүний үр дүнд шүдний шилжих хөдөлгөөн түргэн болно.

Энэхүү судалгааны өгүүлэл нь “Proteolytic Nanoparticles Replace a Surgical Blade by Controllably Remodeling the Oral Connective Tissue” гарчигтайгаар ACS nano сэтгүүлийн 2-р сарын 27 өдрийн дугаарт нийтлэгдсэн байна.


Tag:шүдний гажиг засал, судалгааны тойм
Бусад






avatar