Америкийн CDC байгууллага шүдний эмч нарын дунд тохиолдож байгаа учир битүүлэг өвчний талаар анхаарууллаа
2018.07.09 0.0 0

АНУ-ын Виржиния мужийн эмнэлэгт эмчлэгдэж байгаа өвчтөнүүдийн дунд уушигны гаралтай, даамжирсан явцтай, үхэлд хүргэдэг өвчний тохиолдол шүдний эмч нар болон шүдний бусад салбарын мэргэжилтнүүдийн дунд бусад хүмүүстэй харьцуулахад тархалт өндөр байгааг Америкийн Centers for Disease Control and Prevention (CDC) байгууллагын гаргадаг Morbidity and Mortality Weekly Report тайлан мэдээнд анхааруулсан байна.

Өнгөрсөн 16жилийн туршид энэ мэргэжлийн нийт 9 хүн idiopathic pulmonary fibrosis өвчнөөр өвчилсөнөөс 7 хүн нь нас барсан байгааг тогтоожээ. Яагаад шүдний салбарын мэргэжилтнүүд энэ өвчнөөр өвчлөх болсон шалтгаан одоог болтол тодорхой бус байна гэж CDC мэдээллээ.

Виржиния мужийн эмнэлэгт idiopathic pulmonary fibrosis оноштой нийт 894 хүн эмчлүүлсэнээс 9 өвчтөн буюу 1% нь шүдний эмч ба шүдний техникч мэргэжилтэй бөгөөд шүдний эмч ба техникчдийн дундаж нас 64 байлаа.

US Public Health Service-ын судалгааны багийн ахлагч Dr. Randall J. Nett-ийн үзэж байгаагаар шүдний эмч ба шүдний салбарын мэргэжилтнүүд нь ажлын нөхцөл байдлаасаа шалтгаалж халдварт хамгийн өртөмтгий хүмүүс гэнэ. “Шүдний эмнэлгийн нөхцөл байдалд нян бактери, вирус, тоос, хий, рентген цацраг болон бусад төрлийн амьсгалын замд хор хөнөөлтэй олон зүйлээр амьсгалах боломжтой. Хэдийгээр одоогоор яагаад шүдний эмч нар idiopathic pulmonary fibrosis-оор өвчилж байгаа шалтгааныг нарийн тогтоож чадаагүй байгаа ч ажил мэргэжлээс шалтгаалсан эрсдэл шүдний эмч нар, шүдний мэргэжилтнүүдийн дунд байгааг энэ судалгааны үр дүн анхааруулж байгаа явдал юм” гэж тэрээр хэллээ.

Энэхүү тайлан мэдээний талаар American Academy of Pediatric Dentistry’s Pediatric Oral Health & Research Center-ын ахлах мэргэжилтэн, судлаач Dr. Paul Casamassimo-аас тодруулахад “Энэ бол тийм ч цочирдож гайхахаар зүйл биш” гэж хэллээ.

Тэрээр “Бид өдөр тутам янз бүрийн материал болон хүний биеийн гаралтай цус, эдийн шингэнтэй харьцаж байдаг. Энэ зүйлс агаар тархаж бид түүгээр амсьгалж байгаа бол тэдгээр зүйлс нь бидний биед хор хөнөөл учруулах нь зайлшгүй” гэж үзэж байна. Түүний аав нь мөн шүдний эмч байсан бөгөөд 79 настайдаа өөд болсон гэнэ. Мэдээж түүний аав нь pulmonary fibrosis-оос шалтгаалж нас бараагүй ч амьсгалын замын асуудлаас болж нас барсаныг тэрээр нуусангүй.

Иймд тэрээр шүдний эмч, шүдний салбарын мэргэжилтэн болгоныг National Institute for Occupational Safety and Health байгууллагаас гаргасан Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журамд заасан амьсгалын замаа хэрхэн хамгаалах зааварчилгааг өөрийн эмнэлзүйн практиктаа мөрдлөг болгохыг зөвлөж байна.


Tag:гадаад үйл явдал
Бусад






avatar