Шүдний салбарын 2018 оны дэлхийн шилдэг их сургуулиудын эрэмбийн жагсаалт зарлагдлаа
2018.03.12 0.0 0

Quacquarelli Symonds (QS) байгууллагаас гаргадаг 2018 оны QS World University Rankings by Subject 2018: Dentistry шүдний салбарын их сургуулиудын эрэмбийн жагсаалт хэвлэгдэн гарлаа. Энэхүү эрэмбийн жагсаалт нь дэлхийн хэмжээний 50 шилдэг их сургуулиудыг тэдгээрийн академик нэр хүнд, ажилтан ажиллагсадын нэр хүнд болон судалгааны өгүүллийн эшлэл авагдсан байдалд нь үндэслэн гаргадаг юм.

Энэ жилийн их сургуулиудын жагсаалтыг University of Hong Kong Faculty of Dentistry гурав дахь жилдээ тэргүүлсэн бол удаах байруудад King’s College London Dental Institute, University of Michigan School of Dentistry, Academic Centre for Dentistry Amsterdam, Tokyo Medical and Dental University орж шилдэг 5 сургуулийн жагсаалтыг тэргүүлсэн байна.

Шилдэг 10 их сургуулиуд дотор Европийн их сургуулиуд давамгай байсан ба Karolinska Institutet, University of Bern, UCL, KU Leuven, University of Gothenburg, University of Zurich эзэлсэн бол удаах байруудад Америкийн их сургуулиуд буюу Harvard School of Dental Medicine (12-р байр), University of North Carolina at Chapel Hill School of Dentistry (13-р байр), University of Washington School of Dentistry (14-р байр), New York University School of Dentistry (15-р байр) эзэлсэн байна.

Азийн бусад Их Сургуулиудаас Peking University (БНХАУ)15-р байрт, Seoul National University (БНСУ) 26-р байрт, Wuhang University (БНХАУ) 36 байрт, Osaka University (Япон) 42-р байрт, Yonsei University (БНСУ) 46-р байр тус тус эзэлсэн байна.


Tag:гадаад үйл явдал, их сургуулийн эрэмбийн жагсаалт
Бусад