Бичил зүү хэрэглэх нь түрхлэг мэдээ алдуулалтын чанарыг сайжруулж байна
2018.03.16 0.0 0

Тариурын зүүнээс айх айдас нь олон нийтийн дунд түгээмэл тохиолддог зүйл юм. Тэгвэл тариурын зүүнээс айх айдас шүдний эмчээс айх айдастай хавсрах нь олон хүмүүсийн шүдний эмчилгээнээс татгалзах томоохон шалтгаан болдог. Энэ нөхцөл байдлыг сайжруулах үүднээс шүдний эмнэлэгт мэдээ алдуулах тариа тарихын өмнө салстын мэдээ алдуулагч түрхлэг мэдээ алдуулагч хэрэглэдэг бөгөөд саяхан Бразил болон АНУ-ын судлаачид уг мэдээ алдуулалтын үр нөлөөг илүү сайжруулах чиглэлээр судалгаа хийсэн байна.

Энэхүү судалгааг Texas Tech University (TTU) ба Бразилийн University of Campinas School of Dentistry хамтран гүйцэтгэсэн ба судалгааны туршилтын явцад мэдээ алдуулалтын үр нөлөөг сайжруулах чиглэлээр өөртөө 57 бичил зүү агуулсан жижиг төхөөрөмж бүтээсэн байна. Энэ төхөөрөмжийг мэдээ алдуулалт хийх буйл, хацар, түүшин сэртэн зэрэг аль нэг газар байрлуулахад зүүний маш нарийхан жижиг нүхээр салструу мэдээ алдуулагч бодис гүн нэвчиж тэр хэсгийг мэдээ алдуулдаг байна.

Texas Tech University-ын Инженерийн сургуулийн дэд профессор, судалгааны багийн ахлагч Dr. Harvinder Singh Gill-ын мэдэгдэж байгаагаар түрхэлэг мэдээ алдуулалтын уламжлалт аргачлал нь мэдээ алдуулагч бодис салстын гүнд нэвчихгүйн улмаас бүрэн мэдээ алддаггүй гэнэ. Үүний улмаас дамжуулах мэдээ алдуулалт хийх зорилгоор тариурын зүүг гүнд хатгахад өвдөлт мэдрэгддэг. “Энэ нөхцөл байдал нь өвчтөн эмчээс айх шалтгаан болж эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлдөг” гэж тэрээр үзэж байна.

Хэдийгээр шинэ төхөөрөмжийг туршилт судалгааны явцад цөөн хүн дээр туршаад байгаа ч үр дүн сайтай байгаа гэнэ.

Судалгааны багийн үндсэн зорилго нь зөвхөн түрхлэг мэдээ алдуулалтын улмаас үсэх өвдөлтийг бууруулах төдийгүй 700 μm хэмжээтэй бичил зүүний улмаас үүсэх өвдөлтийг судлах, түрхлэг мэдээ алдуулалтын тархалтын үр дүнг судлах явдал гэнэ.

Энэхүү судалгааг São Paulo Research Foundation-ы санхүүжилтээр São Paulo Researchers in International Collaboration program-ын хүрээнд гүйцэтгэсэн байна.


Tag:судалгааны тойм, хэсгийн мэдээ алдуулалт
Бусад